Ж.Чинбүрэн: Түүхий нүүрсний хүхэрлэг исэл элэгний хорт хавдар үүсгэдэг нь судалгаагаар батлагдсан

О.Шүрэнцэцэг
13 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн түүхий нүүрсний хүхэрлэг исэл элэгний хорт хавдар үүсгэдэг болох нь судалгаагаар нотлогдсон талаар ярилаа.

Тэрбээр " Би ХСҮТ-ийн эмч байхдаа  элэгний хорт хавдар үүсгэгчийг молекул, генетикийн түвшинд авч шинжилсэн нэлээд том судалгааг таван жилийн өмнө эхлүүлж байсан. Энэхүү судалгааг манай улс дангаараа хийж чадахгүй, асар их өртөг орохоос гадна өндөр технологитой лобартари шаардлагатай. Тиймээс Испани болон АНУ-ын судалгааны багтай хамтарч хийсэн. Судалгаанд 200 гаруй элэгний хорт хавдартай өвчтөнүүдийн материалд молекул, генетикийн түвшинд яг элэгний хорт хавдар үүсгэж байгаа шалтгаанууд нь юу байгааг нарийвчлан судалсан. Судалгааны үр дүн сая АНУ-ын томоохон Кансресурч гэдэг том сэтгүүл дээр хэвлэгдсэн байна.

Үүнээс гарсан үр дүнг харахад,  Монгол Улсад элэгний хорт хавдар үүсгэгч нь B, C вирус мөн, түүн дотроо B вирус D вирустэй хавсарсан байх нь элэгний хорт хавдрыг үүсгэдэг генийн мутациуд гол нөлөөлөх хүчин зүйл болж байгаа нь харагдсан.  Тиймээс D вирусийн хавсарсан халдвартай байгаа хүмүүс элэгний хорт хавдраар өвдөх магадлал өндөр байдаг гэдгийг молекулын түвшинд баталсан.

Мөн шинэ нээлт маягийн өөр нэг зүйл судалгаагаар нотлогдсон нь хүнд металын хордлогын нөлөөтэй молекулын мутациуд бий болсныг тогтоосон. Үүнийг нарийвчлан судлаад үзэхээр хүхрийн исэлтэй холбоотой байсан. Хүхрийн исэл нь түүхий нүүрс шатааснаас үүсдэг нөлөөлөл байна гэсэн хариу гарсан. Тиймээс хавдар туссан дөрвөн хүн тутмын нэгд энэ шалтгаан давхар байгааг судалгааны дүн баталсан" гэлээ. Хүхрийн исэлийг бууруулах нь чухал, түүхий нүүрс түлэх нь элэгний хавдрыг үүсгэж байна гэсэн үг. Тиймээс аль болох шахмал түлшээ сайжруулах хэрэгтэй байна" гэлээ. 



7
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 12 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 14 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 15 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21