ХӨСҮТ: Дөрөв хүртэлх насны хүүхдүүдийн дунд томуугийн дэгдэлт их байна

О.Шүрэнцэцэг
2023/01/26

ХӨСҮТ-өөс томуугийн өвчлөлийн нөхцөл байдал, дархлаажуулалт болон ЕБС-ийн хичээл эхлэхтэй холбогдуулсан зөвлөмж, цагийн үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. 

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний  нэгжийн дарга А.БУРМАА: 

-Улсын хэмжээнд томуугийн дэгдэлт өнгөрсөн долоо хоногийн түвшинд байна. Өөрөөр хэлбэл, өвчний дэгдэлт алаг цоог байна гэсэн үг. Өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлж буй хүмүүсийн 9 хувь нь томуу гэсэн оноштой. Харин хэвтэн эмчлүүлж буй хүмүүс 23 хувийг эзэлж байна. Энэ бол 2023 оны нэгдүгээр сарын 24-ны байдлаар аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн хэвтэн эмчлүүлэгсдийн 85.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Өмнөх өдөртэй харьцуулахад, 1.7 хувиар нэмэгдсэн байна. Энэ үзүүлэлт аймаг орон нутагт 76.3,  Улаанбаатарт 92 хувьтай байна. Тэгэхээр томуугийн өвчлөл хүндрэх хандлагатай байна. Томуу, томуу төст өвчний шалтгаантай түргэн тусламжийн дуудлага эзэлж байна. Тэгвэл халдварын туахйд, ХӨСҮТ-ийн вирус судлалын үндэсний төв, лабораторит вирусийг тодорхойлох 363 сорьцод шинжилгээ хийсэн. Зонхилон томуугийн А хүрээний H1N1, В вирус зонхилох хувийг эзэлж байна. Түүнчлэн томуугийн H3N1 вирусийн идэвхжил сүүлийн долоо хоногт идэвхжиж байна. Хүмүүст Хүндрэл өгч, өвчлөлийн шалтгаан нь томуугийн H1N1 болон В вирус байх нь гэж ойлгож болно. Үүнээс гадна томуу төстэй шинж тэмдэг, томуу үүсгэдэг шинж тэмдэг нэлээн байна.  Хэдийгээр эмнэлгийн тусламж үйлчилгээнд анхаарах хэмжээнд байгаа ч үйл ажиллагаа хэвийн байна гэлээ. 

Томуугийн өвчлөлийг насны бүлгээр нь авч үзвэл 70 орчим хувийг 15 хүртэл насны хүүхдүүд байна. Үүнээс 4 хүртэл насны хүүхэд 50.6 хувийг эзэлж байна. 

Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1-4 хүртэл насны хүүхдийн томуугийн өвчлөл 2.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 87.3 хувь нь 15 хүртэл насны хүүхдүүд. Үүний 76 хувь нь 4 хүртэл насныхан. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл хүндрэл зонхилж байна гэсэн үг. 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 12 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 13 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 15 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21