Сэрэмжлүүлэг: Томуугийн хүндрэлээр хоёр хүүхэд нас баржээ

О.Шүрэнцэцэг
2023/01/26

Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн эмнэлэг болон Орхон аймагт амьсгалын замын хүндрэлээр бага насны хоёр хүүхэд нас барсан талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний  нэгжийн дарга А.Бурмаа мэдээлэл өгөв.

-Улсын хэмжээнд томуугийн дэгдэлт өнгөрсөн долоо хоногийн түвшинд байна. Өөрөөр хэлбэл, өвчний дэгдэлт алаг цоог байна гэсэн үг. Өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлж буй хүмүүсийн 9 хувь нь томуу гэсэн оноштой. Харин хэвтэн эмчлүүлж буй хүмүүс 23 хувийг эзэлж байна. Энэ бол 2023 оны нэгдүгээр сарын 24-ны байдлаар аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн хэвтэн эмчлүүлэгсдийн 85.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Өмнөх өдөртэй харьцуулахад, 1.7 хувиар нэмэгдсэн байна. Энэ үзүүлэлт аймаг орон нутагт 76.3,  Улаанбаатарт 92 хувьтай байна. Тэгэхээр томуугийн өвчлөл хүндрэх хандлагатай байна. Томуу, томуу төст өвчний шалтгаантай түргэн тусламжийн дуудлага эзэлж байна. Тэгвэл халдварын туахйд, ХӨСҮТ-ийн вирус судлалын үндэсний төв, лабораторит вирусийг тодорхойлох 363 сорьцод шинжилгээ хийсэн. Зонхилон томуугийн А хүрээний H1N1, В вирус зонхилох хувийг эзэлж байна. Түүнчлэн томуугийн H3N1 вирусийн идэвхжил сүүлийн долоо хоногт идэвхжиж байна. Хүмүүст Хүндрэл өгч, өвчлөлийн шалтгаан нь томуугийн H1N1 болон В вирус байх нь гэж ойлгож болно. Үүнээс гадна томуу төстэй шинж тэмдэг, томуу үүсгэдэг шинж тэмдэг нэлээн байна.  Хэдийгээр эмнэлгийн тусламж үйлчилгээнд анхаарах хэмжээнд байгаа ч үйл ажиллагаа хэвийн байна гэлээ. 

Томуугийн өвчлөлийг насны бүлгээр нь авч үзвэл 70 орчим хувийг 15 хүртэл насны хүүхдүүд байна. Үүнээс 4 хүртэл насны хүүхэд 50.6 хувийг эзэлж байна. 

Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1-4 хүртэл насны хүүхдийн томуугийн өвчлөл 2.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 87.3 хувь нь 15 хүртэл насны хүүхдүүд. Үүний 76 хувь нь 4 хүртэл насныхан. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл хүндрэл зонхилж байна гэсэн үг. 




0
angry
1
care
1
haha
2
liked
0
love
7
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:f75:686c:7dde:e5fe:362f
2023/01/29
0
0
Орхон аймаг бол угаасаа тэр шинэ өргөтгөл нь эмнэлгийн шаардлага хангахгүй барилга мрса уурхай болсон. Өөрсдөө ч тэрийгээ мэддэг, эмч нар нь ихэнх нь хувийн сургууль төгссөн мэдлэг чадваргүй, эсвэл удаад бүр дөжирцөн хоосон толгойтой том зантай эмч нар л бий. Орхон аймагт хувийн эмнэлэгүүд нь арай дээр биз. Муу юм бүхэн орхон аймгийн бүсийн оношлогооны төвөөс л гарна.
Хариулах
213.87.153.253
2023/01/27
0
0
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах
Шинэ мэдээ
Дорноговь аймагт 12 настай охин сураггүй алга болж, аймгаас орох гарах хөдөлгөөнийг хааж шуурхай хуралдаж байна 4 цагийн өмнө
Дасгалжуулагч Д.Батням, Гавьяат тамирчин Г.Дорж нарын дөрвөн хүний гэрээс допинг олджээ 7 цагийн өмнө
Химийн гаралтай мансууруулах бодисуудыг хууль бусаар нэвтрүүлэх нь нэмэгджээ 10 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов 10 цагийн өмнө
13А маягтыг аль ч шатны эмнэлэг шаардахгүй боллоо 11 цагийн өмнө
Д.Ундраа: Хойд эцгийнхээ гарт амиа алдсан байж болзошгүй долоон настай хүүг хамгаалах боломж байсан, төр ажлаа хийгээгүй 12 цагийн өмнө
Өрхийн эмнэлгээс: 13А маягтаа өрхийн эмнэлгээс очиж авах чирэгдэл биш юу юм бэ 12 цагийн өмнө
АТГ-аас допингийн эсрэг байгууллагын удирдлагуудын гэрт нэгжлэг хийж байна 13 цагийн өмнө
Д.Тогтохсүрэн: Одоо яригдаж байгаа нэрсийн зарим нь УЗ рүү орно, ажлаа мэддэг хүний томилох зарчим барьж байгаа 13 цагийн өмнө
Яг одоо: Талийгаач С.Алунгуагийн цогцост дахин шинжилгээ хийж байна 13 цагийн өмнө
2024 ОНЫ ТӨСӨВ: Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвтэй болно 13 цагийн өмнө
Б.Энхбаяр: Би сайд болохоо ч мэдээгүй явж байна, Ерөнхий сайдаас асуу 14 цагийн өмнө
Б.Лхагвасүрэн: Нэг хувийн шимтгэлийг буцаан өгөх эсэх нь банкуудын асуудал 15 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: СХД-т гэр цэцэрлэгийн хоёр багш угаартжээ 15 цагийн өмнө
2024 ОНЫ ТӨСӨВ: Цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг нэмэгдүүлэхэд 881 тэрбумыг зарцуулна 16 цагийн өмнө
Автобустай холбоотой асуудлыг шалгуулахаар БНСУ-ын Элчин сайдын яаманд хүсэлт өглөө 16 цагийн өмнө
Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулжээ 16 цагийн өмнө
МАН-ын Удирдах зөвлөл хуралдана 17 цагийн өмнө
Японы №1 Yuasa брэндийн чанартай аккумляторыг албан ёсоор танилцууллаа 17 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП 45-аас дээш насны иргэдийг ажилд урьж байна 18 цагийн өмнө