Улс төрийн намууд: Шинэ Үндсэн хууль батлах шаардлагатай гэдэг дээр бид санал нэгдсэн

О.Шүрэнцэцэг
2023/01/26

Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ажлын хэсгийнх нь гишүүд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Иргэний Зориг Ногоон намын дарга Ц.Ганхуяг:

-Дөрвөн нам нэгдэж, сүүлийн 10 жилийн хугацаанд боловсруулсан Үндсэн хуулийн төслүүдээ нэгтгэж, нэг төсөл болголоо. Энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдөр төслөө Ерөнхий сайдад гардуулж өгсөн.

1992 оны Үндсэн хуулийг шинэчлэх цаг болсон. Хуульч, эрдэмтдийн дийлэнх нь шилжилтийн үеийн хуулийг халах хэрэгтэй болсныг зөвшөөрч байгаа. 

Өнгөрсөн онд улс төрийн 24 нам Шинэ Үндсэн хууль батлахад санал нэгдэж, тунхаглалд гарын үсэг зурсан.

Төрд авлига, хулгай, дарангуйлал, хонгилын шүүх ажиллаж байна уу, 650 хууль хүний эрхийг зөрчиж байна уу, төр чадваргүй болсон уу, төрийн дээр нам гарсан уу, Үндсэн хуулийн дээр нам гарсан уу, улс яагаад хөгжихгүй, иргэд яагаад ядуу байна вэ гэдэг нь Үндсэн хуулиас үүдсэн ужиг хямрал юм гэж үзэж байна. Иймд 1992 оны Үндсэн хуулийг халах хэрэгтэй.

Тэдний мэдээллийг онцловол, 

  • 1992 оны Үндсэн хуулийг шинэчлэх цаг болсон. Хуульч, эрдэмтдийн дийлэнхи нь шилжилтийн Үндсэн хуулийг халах цаг болсныг зөвшөөрч байна. Зөвлөлдөх уулзалтад оролцсон иргэдийн 70 хувь нь шинэ Үндсэн хууль хэлэлцэхийг шаардаж байна. Улс төрийн 24 нам шинэ Үндсэн хууль батлах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн. 
  • Төр муу байгаа нь төр байгуулдаг гол хууль болох Үндсэн хууль муу байгааг илтгэж байна. \Төр авилгатай байна уу? Төрд хулгай нүүрлэж байна уу? Төр дарангуйлагч болж уу? Хонгилын шүүх байна уу? 650 хууль хүний эрхийн зөрчилтэй байна уу? Төр чадваргүй, төр хариуцлагагүй байна уу? Төрийн дээр нам гарчихсан байна уу? Үндсэн хуулийн дээр нам гарчихсан байна уу? Улс хөгжихгүй, иргэд ядуу байна уу? Энэ бүхэн Үндсэн хуулиас үүссэн хямралууд юм. Тиймээс одоогийн Үндсэн хуулийг халах цаг болжээ.
  • Ард түмний санал асуулгаар цоо шинэ Үндсэн хуулийн төсөл батлах саналыг бид гаргаж байна. Ард түмний санал асуулгын тухай хуулиар бүх асуудлаа шийдье. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг хэрэглэхийг эсэргүүцэж байна. Зөвлөлдөх зөвлөлийг татан буулгая. Шинэ Үндсэн хуулийг хэлэлцэх эрх мэдэл Зөвлөлдөх Зөвлөлд байхгүй. Шинэ Үндсэн хуулийг батлах эрх мэдэл Парламентад ч байх ёсгүй. Зөвхөн ард түмэн л шинэ Үндсэн хуулийн төслийг батлах эрхтэй.
  • Ерөнхий сайдын 109 тоот захирамж гарч, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэх асуудлаар нэгтгэн боловсруулсан саналыг 2022 оны 9 дүгээр сард багтаан танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч Н.Энхбаярт даалгасан. Ингээд өөрийн гэсэн Үндсэн хуулийн төсөлтэй 4 нам нийлж дундын хувилбарыг гаргаж ирээд байна. Одоогийн хуулиас бүх талаар илүү болсон гэж ажлын хэсгийн эрдэмтэд дүгнэж байна. Энэ төсөл нээлттэй байгаа. Энэ хуулийн төсөл ард түмний хэлэлцүүлгээр орох ёстой. Ард түмний шүүлтүүрээр орж төгс төгөлдөр хууль болоосой гэж хүсэж байна.
  • Бид Засгийн бүх эрх мэдлийг ард түмний гарт жинхэнэ ёсоор атгуулахын төлөө ажилласан. Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдэл, орон нутгийн эрх мэдэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх мэдлийг ард түмний гарт атгуулахын төлөө ажилласан. Өөрөөр хэлбэл ард түмний засаглал тогтоохоор зорин ажилласан. Тиймээс ч Шинэ Үндсэн хуулийн төслийн .......р зүйлд “Бүгд найрамдах засаглалын үндсэн зарчим бол ард түмний төлөө, ард түмнээс сонгогдсон, ард түмний засаглал мөн.” гэж хуульчлах санал оруулж байгаа юм.
  • Судалгаагаар ард түмний олонхийн дэмжлэгийн хүлээдэг, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой бүх зарчмын саналуудыг төсөлд багтаасан. Жишээлбэл: Байгалийн баялгийг төрийн өмчлөлөөс салган авч, ард түмэнд өмчлүүлэх, Парламентын ардчиллыг бэхжүүлэх, Зэрэгцээ ажиллагаатай хууль тогтоох 2 танхим байгуулах, Улс төрчдөд хариуцлага тооцож огцруулдаг импичментын эрх мэдлийг ард түмний Төлөөлөгчдийн Танхимд атгуулах, Тогтвортой Засгийн газартай болох, Гүйцэтгэх эрх мэдэл олон толгойтой байгааг таслан зогсоох, Ерөнхийлөгчийг Парламентаас сонгох, Тангарагтны шүүхтэй болох, Үндсэн хуулийн цэцийг татан буулгах, Дээд Шүүхийг төрийн 3 өндөрлөгийн нэг болгох, Хоёр намын системийг халах, Олон намын системд шилжих, Орон нутагт улс төрийн намыг хязгаарлах гэх мэт олон жил шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлыг бүгдийг нь томъёолж төсөлд багтаалаа.\
  • 4 намын төлөөлөл болон эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсэг Шинэ Үндсэн хуулийн үг үсэг, зүйл заалт бүр дээр  санал хурааж, олонхийн саналаар шийдвэрлэсэн учраас зарим нэг зүйл заалт, зарчим, үг хэллэг надад ч таалагдахгүй байгаа нь үнэн. Та бүхэнд таалагдахгүй үг хэллэг гарах нь гарцаагүй. Гэхдээ төслийг бүхэлд нь уншаад үзвэл зөв юм байна, сайн суурь тавьчихсан юм байна, бага сага засвар хийгээд урагшилмаар юм байна гэсэн сэтгэгдэл та бүхэнд төрнө гэдэгт огт эргэлзэхгүй байна.
  • Харамсалтай нь хуучин хуультайгаа байх сонирхолтой этгээдүүд зохион байгуулалттай дайралт хийж эхэллээ. Хуучин хуультайгаа байвал хэн хожих вэ? Зөвхөн УИХ-ын тоог нэмэх нь хэнд ашигтай вэ? Зөвхөн холимог сонгуультай болох хэнд ашигтай вэ? Энэ хоёрхон нэмэлтийг Үндсэн хуульд орууллаа гээд төр засаг цэвэрших үү? Зөвхөн энэ хоёр нэмэлтийг хийлээ гээд улс орон гүн гүнзгий хямралт байдлаасаа гарч чадах уу? Улс орон хөгжиж чадах уу? Тиймээс хоёрхон нэмэлт хийхээр санаархагчдыг харин эсэргүүцэцгээе. Зөвлөлдөх санал асуулга гэх луйврыг таслан зогсооцгооё. Харин шинэ Үндсэн хуулийн төсөл дээр чадах чинээгээрээ хамтран ажиллаж, нэг сайхан төсөлтэй болцгооё. Тэгээд түүнийгээ ард нийтийн санал асуулгаар баталж цоо Шинэ Үндсэн хуультай болцгооё.
  • Бид төсөл боловсруулахдаа хүний эрхийг бүрэн төгс хамгаалах тал дээр онцгойлон анхаарч ажилласан. Дарангуйлагч Үндсэн хууль нь төр засгаа ард түмнээс хамгаалах зорилготой байдаг бол Ардчилсан Үндсэн хууль нь хувь хүнийг төр засгаас хамгаалах зорилготой байдгаараа ялгаатай. Манай 1992 оны Үндсэн хууль төр засгаа ард түмнээс хамгаалсаар ирлээ. Тиймээс хувь хүнийг төр засгаас хамгаалах тогтолцоо бий болгохын чухлыг бид гүнзгий ухамсарлаж ажилласан. Ийнхүү Хүний Эрхийн Үндэсний Комиссыг Үндсэн хуулийн байгууллага болгож, эрх мэдлийг нь нэмэгдүүлж, хууль тогтоох болон хэрэг хянан шийдвэрлэх аль ч шатанд хүний эрхийг хамгаалж чаддаг хүчирхэг байгууллага болгож, Ерөнхийлөгчийг Хүний Эрхийн Дээд Зөвлөлийн тэргүүн болгож, Хянах Эрх Мэдэл гэсэн цоо шинэ Үндсэн хуулийн институцийг та бүхэндээ санал болгож байна.
  • Иргэд энэ төслийг шүүмжлэх эрхтэй. Шүүмжлэх ч ёстой. Засаж залруулах ч ёстой. Тэгж байж л шинэ Үндсэн хууль маань жинхэнэ ёсоор “нийгмийн гэрээ” болж чадах юм. Харин уншиж ч амжаагүй байж бүү харлуулаарай. 

 

 

 

 

 

 

                

 

 

 



6
angry
0
care
3
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.244.109.90
2023/01/27
1
0
Энхбаяр дарга тэгж үзэж байгаа бол зөв байж таарна. Улс төрийн зүтгэлтнүүдээс түүн шиг зөв сэтгэдэг, түүнээ хэрэгжүүлж чаддаг нь хэн билээ?
Хариулах
213.87.153.253
2023/01/27
0
0
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах
103.212.119.203
2023/01/26
0
1
Энэ УИХ, ЗГ-аас олигтой хууль гарах уу? Ард түмнээ дарамталсан улс эх орноо хөгжүүлэх биш сүйрүүлсэн өөрсдийгөө насаараа дээр суухаар юм л хийж, өндөр албан тушаалд томилогдоод юу ч хийж байсан эргүүлэн татах огцрох гэх асуудалгүй байлгах тийм л хууль хийгээд байгаа юм биш үү! Зөвлөлдөх бүрэлдэхүүн ч гэх шиг урьд нь ажиллаж байсан ерөнхийлөгч, ерөнхий сайд ч гэх шиг бүтэхгүй муу улсуудыг ажиллуулна гэх тэд чинь улс эх орноо ийм болгосон хүн сүгнүүд шүү дээ! Та нараас олигтой хууль гарахгүй эсэргүүцэж байна!
Хариулах
2405:5700:300:7792:51f3:26f:a935:97f2
2023/01/26
1
0
Ийм "сайн дурын уран сайханчид"-ыг төрд ойртуулж ч болохгүй шүү!!! Эд нар Үндсэн хууль зохионо гэж юу байсан юм бэ?? Эд нараар элэг солиулах мэс засал хийлгээд үз л дээ, тэгвэл???
Хариулах
139.5.218.125
2023/01/26
0
0
МАн ын бууны ноход уу
Хариулах
2405:5700:310:3700:28ca:9e47:3c87:3f97
2023/01/26
0
0
Мөр толгойтын гар хөлүүд юм бичиж дээ
Хариулах
202.179.26.78
2023/01/26
0
0
Н.Энхбаяр том улс төрч одоохондоо энэ хүн шиг сэтгэх мэдлэг туршлагатай улс төрч алга байна түүний зөвөлгөөг авах л хэрэгтэй
Хариулах
202.21.117.108
2023/01/26
0
0
авилгалын эцэг лалар минь тэр цолмонгоо шаагаад гэртээ хэвт эсвэл үхэж далд ор шившгийн лалар
Хариулах
62.55.205.86
2023/01/26
0
0
Энэ хүнээс үг сонсож, туршлагыг нь тунгаах хэрэгтэй, заавал авах шаардлагагүй. Өөрөөр бол одоо зүгээр гэртээ суугаад өвөөгийн ажлаа хий, болсон.
Хариулах
64.119.27.220
2023/01/26
1
1
Больж үз нэг ч иргэн дэмжихгүй
Хариулах
66.181.160.14
2023/01/26
1
0
энэ ёстой ханаж цадна гэж байхгүй хулгайч юмаа, талбай тойрсон газар обьектуудыг бүгдийг нь авцан дээр нь, томоохон банкуудын хувьцааг дээрэмдээд авцан, 2000-2009 оны хоорондох бүх лицензээс хувь авдаг байсан үнэхээр хаан шиг байсан хулгайч шүүдээ. хэдэн тэрбум долларын хөрөнгөтэй. одоо дахиал хулгай хийх юм хуцаал байгаа сүүлдээ монголыг хятадын харьяат байх ёстой юм шиг хуцна псдаа.
Хариулах
66.181.161.85
2023/01/26
0
0
Enxbayar darga ta odoo bolno...30 jil uls turjuud tos us ch garsangui...ZALUUS uursdiin ireeduigee shiideg.....zugeer taiban gertee amar......xiichihdeg nas erx medel xuch uhaan bugd bsan..uy ch chadaagui shuu dee
Хариулах
202.126.88.75
2023/01/26
0
0
боль
Хариулах
Шинэ мэдээ
Дулаан-Ерөө хоорондын 1.3 км замыг шинэчиллээ 20 минутын өмнө
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” эхэллээ 1 цагийн өмнө
ЦЕГ: Охин олдсон хэмээн ташаа мэдээлэл оруулсанд хүлцэл өчье 1 цагийн өмнө
Охиныг авч явсан автомашиныг хувийн таван байгууллагын камер шүүж илрүүлсэн 2 цагийн өмнө
Зарим нутгаар бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Охиныг хайх ажилд ОБЕГ-аас нисдэг тэрэг гаргалаа 3 цагийн өмнө
Тодруулга: “Нисдэг тэрэг бий, гэхдээ хөөргөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна” 12 цагийн өмнө
Азийн наадмаас Б.Чинзориг алтан медаль хүртлээ 13 цагийн өмнө
ЦЕГ: Охины хэрэгт холбогдуулан “Г”-г Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, хэргийг шалгаж байна 14 цагийн өмнө
Машиндаа суулгаж явсан иргэн “охиныг хөнөөсөн” гэж мэдүүлжээ 15 цагийн өмнө
Охиныг машиндаа суулгаж авч явсан иргэнийг сэжиглэж, саатуулаад байна 16 цагийн өмнө
Б.Энхбаяр: Удирдах зөвлөл улс төрийн шийдвэр гаргалаа 16 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ногоон автобусны асуудалд Дарханаас сонгогдож байсан өмнөх гишүүд холбоотой 17 цагийн өмнө
"Ногоон автобус"-ны хэргээр А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Б.Түмэнжаргал нарыг нэг сарын хугацаатай цагдан хорихоор боллоо 17 цагийн өмнө
ТЭЦ-4 станцад гэмтлийн улмаас Өвөрхангай, Архангай, Төв аймгуудаар цахилгаан тасалж болзошгүй 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Амаргүй шийдвэр байлаа, гэхдээ гомдоллохгүй, цаашид давс мэт шорвог шийдвэрүүд гарна 18 цагийн өмнө
“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа - 2023” эхэллээ 18 цагийн өмнө
МАН-ын УЗ: ХЗДХ-ийн сайдад Б.Энхбаяр, Түгжрэлийн сайдад Б.Дэлгэрсайханг нэр дэвшүүллээ 19 цагийн өмнө
О.Хангай: Бүх зүйл ил болвол допингтой хүмүүсийн тоо нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй 19 цагийн өмнө
Tout'en Hypermarket Монголд анх удаа бүх бараагаа үйлдвэрийн болон импортын үнээрээ худалдаалж эхэллээ 19 цагийн өмнө