Я.Содбаатар: Цахим орныг илүү боловсронгуй хуулиар зохицуулах шаардлагатай

О.Шүрэнцэцэг
2023/01/30

Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хуульд хориг тавьж байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар:

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-аас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хуулиудын 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр УИХ эцэслэн баталсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна.

Ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ардчилал хүний эрх, эрх чөлөөг хамгаалагчийнхаа хувьд энэ хуульд бүхэлд нь хориг тавих шийдвэрийг гаргасан.

Аливаа хүний эрхийг дордуулж, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хуулийн заалтууд дээр бид бүхэн хамгаалах чиглэлд тодорхой бодлого гаргаж, хуулийн хүрээнд дэмжих ёстой. Нөгөө талдаа Монгол Улсад мөрдөгдөж буй хуулийг хэлэлцэн батлахдаа тухайн эрх ашиг нь хөндөгдөж буй хуулийн этгээд, эрдэмтэн судлаач, ард иргэдийн оролцоог гүйцэт хангаж, санал бодлыг нь авч, батлах ёстой.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 12 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 13 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 14 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21