ЕТГ: Хоёр хоногт хэлэлцэн баталсан хууль нь олон нийтийн оролцоог хангаагүй учир хориг тавьсан

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Монгол Улсын Их Хурал Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эцэслэн баталсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн дээрх хуулиудад бүхэлд нь хориг тавилаа.

Хориг тавьсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар мэдээлэл өгөв.

Хуулийг төслийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэн, олон нийтийн оролцоог хангаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагаар хэлэлцүүлж, саналыг аваагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна.”, Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 8.1.6 дахь заалт, 38 дугаар зүйлийг тус тус зөрчсөн байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн дэг журмыг гажуудуулж болохгүй” хэмээн хязгаарлалт тогтоосныг анхаарч байх ёстой гэж үзжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа хууль тогтоомжийг боловсруулах, хэлэлцэн батлахдаа олон нийтийн оролцоог сайтар ханган, мэргэжлийн болон судалгааны байгууллагын санаа бодлыг сонсож, олон улсын сайн туршлага, судалгаа шинжилгээнд суурилан, Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг чанд баримталж байх учиртай гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт хориг тавих” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд заасан.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 45.4-т заасны дагуу илгээсэн хууль, тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль, тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон түүнийг дагалдан баталсан хуулиудын дагаж мөрдөх хугацаа 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хязгаарласан байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.149.200
Өчигдөр
0
0
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах
103.9.90.100
Өчигдөр
0
0
ЦАГААН САРААС ӨМНӨ 1072 Ш ХУВЬЦААНЫ СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН НООГДОЛ АШИГ АВЧ БАНКНЫ ӨР ЗЭЭЛЭЭ ДАРЯ
Хариулах
103.9.90.100
Өчигдөр
0
0
УИХ гишүүн Баттөмөр Раднаасэд нарын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан иргэн бүрт 1072 ш хувьцааны ногдол ашиг болох 2.5 сая олгох тухай хуулийн төслийг ингэж маш хурдан 3 хоногт багтааж батлахгүй юм байх даа . олон хонож удлаа.
Хариулах
203.17.23.197
Өчигдөр
0
0
ухралт боллоо, троллуудаас айдаг засаг төр
Хариулах
2405:5700:300:7792:7df7:aa41:af2f:acde
Өчигдөр
0
0
Тэгвэл хууль хэлэлцэн батлах процедур зөрчсөнөөс биш агуулгын хувьд харш зүйлгүй гэж байгаа юм шив дээ??!!
Хариулах
202.179.24.234
Өчигдөр
0
0
Болоьсрол мэдлэг дутуу хүүхдийн батлуулсан хуулт яьсангүй мөн үүнтэй адил хувь хүний татьарын хуулиуд далдуур ард түмнээр хэлэлцүүлээгүй гаргасан учир буцаах хэрэгтэй
Хариулах
Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: Төрийн албан хаагчид ур чадвар, ёс зүйн шалгалтуудыг өгдөг болно 12 цагийн өмнө
Хоёрдугаар эмнэлэг сонгодог хөгжмөөр эмчлэх булантай боллоо 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтэрч, зам тээвэр, эрчим хүчний үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй 13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно 13 цагийн өмнө
MamyPoko брэндийн 20 жил тохиож байна 14 цагийн өмнө
ЕНБД Л.Өлзийсайхан элчин сайд Себастиан Сүрүнийг хүлээн авч уулзав 15 цагийн өмнө
Л.Халтар: Дарханы зам эвдрээгүй 15 цагийн өмнө
“Алтай” хотхоны уулзварт өөрчлөлт оруулах туршилтыг өнөөдөр 22.00 цагаас түр зогсооно 16 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 96 мянган тонн эрчим хүчний нүүрсийг биржээр арилжлаа 16 цагийн өмнө
“Оюутан цэрэг”-т орон нутгийн оюутнуудыг хамруулахаар болжээ 17 цагийн өмнө
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал зохион байгуулж байна 17 цагийн өмнө
ХДХВ/ДОХ-оос сэргийлэх төсөл хэрэгжүүлж буй Глобал санг шалгаж байна 18 цагийн өмнө
Гурван настай хүү өнөөдөр тархины хагалгаанд орно 18 цагийн өмнө
БНХАУ-д зорчигчдын анхааралд 19 цагийн өмнө
УИХ: Эрдэнэсийн санд 1 их наяд төгрөгийн үнэт өв хадгалагдаж байна 20 цагийн өмнө
УЕПГ: Төмөр замчин П.Эрдэнэчулууны зодуулсан гэх хэргийг энэ сарын 29-нд шүүх рүү шилжүүлсэн 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана 20 цагийн өмнө
ЦЕГ: Хүүхдийн биед учирсан гэмтлийг тогтоохоор ажиллаж байна 20 цагийн өмнө
Шатахуун, сумны үнэ эрс өссөн тул эзэнгүй нохой, муур устгах ажлын тарифыг шинэчлэв 20 цагийн өмнө
“Гацуурт” ХХК ХХААХҮЯ болон сангуудад ямарч өр төлбөр, зээлийн үлдэгдэлгүй хэмээн МЭДЭГДЭЛ гаргажээ 21 цагийн өмнө