Г.Занданшатар: Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс нэг ч хүүхэд хоцрох ёсгүй

О.Шүрэнцэцэг
2023/01/30

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хүүхдийн мөнгөний олголт болон ХХОАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн эргэн тойрон дахь асуудлаар Сангийн яам, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Оны эхнээс олон нийтийн дунд бухимдал дагуулсан хүүхдийн мөнгөний асуудлаар тэрээр байр сууриа илэрхийлэхдээ юун түрүүнд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Статистикийн үндэсний хороо, И-Монголиа төрийн үйлчилгээний цахим систем нэгдсэн дата үүсгэж, мэдээллийн санг шинэчлэхэд анхаарах ёстой гэв. УИХ-ын дарга үргэлжүүлэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс нэг ч хүүхэд хоцрох ёсгүй. Ковидын үеийн нэмэгдлийг зорилтот бүлэгт нь халамж хэлбэрээр олгох тооцооллоос мөн нэг ч өрх үлдэх ёсгүй. Иймээс цахим шилжилтийн хүрээнд төр, иргэд хамтран ажиллаж, мэдээллийн санг шинэчлэн, засварлахад онцгой анхаарахаас гадна хуулийн хэрэгжилтийн дагуу хүүхдийн мөнгийг яаралтай хэвийн олгож эхлэх хэрэгтэй” гэлээ.


Түүнчлэн УИХ-ын дарга Г. Занданшатар, оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн ХХОАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх нэгдсэн, зөв мэдээллийг олон нийтэд ойлгомжтойгоор хүргэхэд анхаарч ажиллахыг онцолсон юм. Тэрээр, “Тэгш, шударга татварын тогтолцоог бэхжүүлж, дундаж давхаргыг дэмжин, салбар бүрийн бодлогыг үйлдвэрлэлд чиглүүлэх нь эдийн засгийг сэргээх шийдэл мөн. Цар тахлын дараа нэмэгдсэн орлогын ялгаатай байдлыг бууруулж, гааль, татварын нэгдмэл бодлогыг хангаснаар, баялгийн хулгай, далд эдийн засагтай бодитой тэмцэх юм. Аливаа татвараас зайлсхийхээс сэргийлж, татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх, ирээдүйд үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор иргэдийг зөв мэдээллээр хангах шаардлагатай. Олон нийтийн дунд хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хувь хүний бүх төрлийн гүйлгээ, эсвэл бизнес эрхлэгчдийн харилцах дансны орлогоос татвар авна гэх мэтчилэн буруу, ташаа мэдээлэл их байна. 

Иймд хуулийн ач холбогдол, хэрэгжилтийн талаарх үнэн бодит мэдээллийг иргэд, олон нийтэд хүртээмжтэйгээр танилцуулж, үр дүнг хангахад анхаарч ажиллах нь зүйтэй” гэв. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн Ж.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Хаврын чуулган эхлэхээс өмнө Хүүхдийн мөнгө болон шаталсан татварын асуудлаар холбогдох хуулийн хэрэгжилтэд хяналт, судалгаа хийж, нэгтгэн танилцуулахыг үүрэг болголоо. 


2
angry
0
care
1
haha
10
liked
1
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 3 цагийн өмнө
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 3 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 20 цагийн өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 20 цагийн өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 21 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 22 цагийн өмнө
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ Өчигдөр
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас Өчигдөр
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна Өчигдөр
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ Өчигдөр
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо Өчигдөр
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов Өчигдөр
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 2025/06/26
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 2025/06/26