УИХ-ын дарга Г.Занданшатар Сар шинийн баяраар эх оронч худалдан авалт хийхийг уриалав

О.Шүрэнцэцэг
2023/02/02

Тун удахгүй монгол түмний уламжлалт баяр цагаан сар тохиох гэж байна. Монголчууд сар шинийн баярын бэлтгэл, худалдан авалтад жил бүр 1.3 их наяд төгрөг зарцуулдаг. Тэгвэл улсын хэмжээнд 940 мянган айл өрхийн эрхэлж буй үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замаар 1 их наяд орчим төгрөгийг нь дотооддоо үлдээх боломжтой гэсэн тооцоо судалгаа байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар цагаан сарын баяраар үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, үндэсний мөнгөн тэмдэгтээ дэмжиж, бэлэг болгоцгооё уриалгыг дэвшүүлж, 12 дахь өдрөө үргэлжилж байгаа “Амар байна уу? 2023” үзэсгэлэн худалдаанд оролцлоо.

Тэрбээр, цагаан сарын үеэр монголчууд 1 наяд орчим төгрөгөөр гадны бизнесийг дэмжиж, тэр хирээр мөнгөн урсгалаа гадагшаа алдаж байна. Тэр хэмжээгээр төгрөгийн ханш буурч, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх зэрэг олон сөрөг үр дагавар үүсдэг. Тийм ч учраас өөрийн эх орныхоо хөрс шороонд ургасан хоол хүнс, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэе гэх уриалга дэвшүүлж, эх оронч худалдан үйлдвэрлэгчдээ дэмжих шаардлагатай байгааг онцоллоо.

Нийслэлийн засаг даргын санаачилгаар НЗДТГ, “нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ хамтран зохион байгуулж байгаа “Амар байна уу? 2023” үзэсгэлэн яармагт 1000 орчим жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож, 40 мянга гаруй бараа бүтээгдэхүүнээ санал болгож байгаа бөгөөд Нийслэлийн нийтийн тээврийн газраас үзэсгэлэнгийн чиглэлд 60 автобусаар үйлчилж байгаа гэв. Үзэсгэлэн худалдаа ирэх сарын 20 хүртэл үргэлжилнэ. 



1
angry
0
care
5
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 11 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 12 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 14 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21