Монгол Улсын начин Ж.Оргилболдод хоёр өрөө байр бэлэглэлээ

О.Шүрэнцэцэг
2023/02/02

1990 оны самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, Дэлхийн цомын хошой мөнгөн медальт, Монгол Улсын 3 удаагийн аварга ОУХМ Ж.Оргилболдын нэрэмжит 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймгийн Биеийн тамир, спортын газар зохион байгуулагдаж байна.

Энэ үеэр Булган аймгийн Засаг даргын Тамгын газар ,”Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан” -гийн зүгээс Монгол улсын начин Ж.Оргилболдод амьдрах нөхцлийг сайжруулж , Монгол бөх самбо бөхийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж 2 өрөө байр бэлэглэлээ.Улсын начин Ж.Оргилболд Булган аймагтаа ээжийн хамт амьдардаг юм.
Энэ үеэр Ж.Оргилболд начин хэлэхдээ: Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тамгын газрын хамт олон , бүх зохион байгуулагч нартаа маш их баярлалаа. Бөхийн спортоор хичээллэсэн хувь нэмрийг минь өндрөөр үнэлсэнд талархаж байна. Надад маш их үүрэг хариуцлага ирж байна гэж бодож байна, хүүхэд залуучуудыг их спортоор хичээллэхэд чадах хэмжээгээр тусална гээд өөрийн нэрэмжит Самбо бөхийн 33 дахь удаагийн тэмцээнд оролцогч тамирчдад амжилт хүслээ. Одоогоос 33 жилийн өмнө Булган аймаг насанд хүрэгчдийн Самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 1990 онд зохион байгуулж байсан юм.



0
angry
0
care
0
haha
8
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 11 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 12 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 14 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21