ТАНИЛЦ: Хөгжлийн банкны хэргээр 80 хүнийг яллагдагчаар татжээ

О.Шүрэнцэцэг
2023/02/07

Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд ирүүлсэн “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хуульд заасан журмын дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна.

Прокуророос дараах 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлэв. Тодруулбал,

- “хахууль авах” гэмт хэрэгт холбогдуулан Лхагвасүрэнгийн Аззаяа, Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ, Базархүүгийн Даажамба, Жамцын Ганхуяг, Норслойн Сүхболд, Цэндийн Баярсайхан;

- “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан Цэвээндээгийн Билгүүн, Дашжамцын Уянга, Түмэн-Өлзийн Оюунчимэг, Баасанхөхийн Чинзориг, Тэлэнгэдийн Мөнхтулга, Түмэндэлгэрийн Пүрэвсүрэн, Чимэдцэрэнгийн Цоожсүрэн, Сайнбаярын Батзориг, Авирмэдийн Хүчитбаатар, Ганбаатарын Гантогтох, Балганы Батбаяр, Чулуунбатын Энхбат, Чогсомын Мөнхбаяр, Даваагийн Цогтбаатар, Батлутын Будхүү, Лхачины Мягмаржав, Дашзэвгийн Дэлгэрсайхан, Дүгэрсүрэнгийн Бат-Очир, Жамсрангийн Үхэртар, Бадамын Махбал, Жигжидийн Оюунчимэг, Сандагийн Магнайсүрэн, Мягмарсүрэнгийн Баярмагнай, Бэгзсүрэнгийн Шинэбаатар, Баттулгын Амгалан, Отгонбатын Батбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Чулуунбатын Нэргүй, Мягмарсүрэнгийн Баянмөнх, Бадрахын Найдалаа, Бядраны Лхагвасүрэн, Рагчаагийн Батбаяр, Магсарын Золжаргал, Гантөмөрийн Дашзэвгэ, Ганбатын Одонтуул, Баасандоржийн Батзаяа, Нанзадын Баярчимэг, Хассуурийн Ганхуяг, Огнонгийн Хуягцогт, Батхуягийн Цолмон, Далрайн Даваасамбуу, Ганибалын Амартүвшин, Нанжидын Мөнхбат, Норовын Алтанхуяг, Нямжавын Батбаяр;

“хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан Баяраагийн Чойжилжалбуу, Энхнасангийн Эрдэнэ, Хүрэлсайханы Баттулга;
“мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан Должидын Батбаяр, Гомбын Цолмон,
- “гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт холбогдуулан Ёндонпэрэнлэйн Доржсумъяа, Бэгзжавын Цэрэндаваа, Цэрэндоржийн Цэвэгмэд, Мөнхтөрийн Цэлмэг, Баярын Баттөр;

- “хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан Цэрэндаваагийн Баатарбилэг, Бат-Очирын Батбаатар, Чулуундоржийн Өлзий, Лацайн Ням-Очир;

- “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан Шүхэртийн Бүтэд, Гочоосүрэнгийн Санжмятав, Гэндэнпилийн Батдорж, Гонгорын Галсанням, Пүрэвийн Мягмардорж, Цогтжаргалын Ууганбаяр, Энхболдын Эрдэнэбилэг, Хадбаасангийн Бат-Эрдэнэ;

- “нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт холбогдуулан Төмөрбаатарын Болдмаа;

- “нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан Бэрэнбаралын Мөнхтөр;

- “хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах”, “мөнгө угаах”, “хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан Гочоосүрэнгийн Байгалмаа;

“санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан Цогбаатарын Содхүү, Ядмаагийн Батцэцэг;
“эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах”, “нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан Оргойн Баяр;
- “улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах”, гэмт хэрэгт тус тус холбогдуулан Ёндонпэрэнлэйн Баатарбилэг;

- “хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан /2860597 регистрийн дугаартай/ “НВЦ” ХХК;

- “хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан /2036754 регистрийн дугаартай/ “Инжир” ХХК, /4249305 регистрийн дугаартай/ “Хааны Харгуй” ХХК;

- “хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан /4261097 регистрийн дугаартай/ “Ганхүдэр Орд” ХХК зэрэг байна.

Шүүхээс, яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт хийхээр товлон зарлаж, одоогоор хэргийн оролцогчдод шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэж дууссан.

Урьдчилсан байдлаар уг хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, 4 хуулийн этгээд, прокурор 6, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч 2, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцохоор байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас олон оролцогчийг нэг дор багтаах боломжтой шүүх хуралдааны заал танхимыг судлах зорилгоор нийслэлийн зарим шүүхүүд рүү албан бичгээр хандсан боловч тухайн шүүхүүдэд өөрсдийн шүүн таслах ажлын ачаалал их байгаа, түүнчлэн 100-аас дээш хэргийн оролцогчидтой шүүх хуралдаан хийх заал танхим байхгүйгээс “боломжгүй” гэх хариуг ирүүлэв.

Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь энэхүү шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг явуулах багтаамжтай заал, танхим, техник тоног төхөөрөмж, хүний нөөц, шүүх хуралдааны үеийн аюулгүй байдал, дагалдах бусад асуудлын бэлтгэл зохион байгуулалтыг дангаар хангаж ажиллах боломж, хүч нөөц хязгаарлагдмал тул тус шүүхээс болон шүүхийн Тамгын газраас шүүн таслах ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх чиг үүргийн хүрээнд хуралдааныг хуулийн хугацаанд, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх хүсэлтийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлд хүргүүлсэн болохыг мэдэгдэж байна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ


0
angry
0
care
3
haha
16
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (20)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.74
2023/02/09
1
0
Ял мэдээж хөнгөн тусна. Учир нь тэд хамгаалах хуулиа урьдчилан бэлдсэн бүлэглэлийн шавхруунууд. Мөн эдний дээд талын хулгайч нар яагаад гарахгүй байна. Бас яллаад цөөн жил оноогоод, дараа нь түргэн гардаг нь үнэн, тиймээс улс ард түмнийг хохиролгүй болгох дээр, алданги нөхүүлэх тал дээр дорвитой үр дүн гаргаасай гэж хүснэ. Ард түмэн ажиглана аа. Юуг гэж үү... ШҮҮХ үнэн хуулийн дагуу шийдэж чадаж байна уу, эсвэл ажил хийсэн дүр эсгэж, аль нэгний хамааралд орохнүү гэдэг дээр.... тэхдээ энэ хэмжээний материал бүрдүүлж чадсан прокурорын хөдөлмөр зүтгэлийг үнэлж чадах байх гэж найдна. Шүүхийн заалт нь ЗӨВ эсвэл БУРУУ гэсэн хоёр дүгнэлтээр лтодорхойлогдох ёстой. Мөн цаашид хуулийн хүрээнд шийдэгдэх ТОМ асуудлуудын суурийг яаж тавих нь ОДОО харагдана. Ял + торгууль+хохирол барагдуулах зэрэг нь, аль нэгээ нөхөх,орлох шийдэл биш.
Хариулах
202.126.88.231
2023/02/09
0
0
Нөгөө батэрдэнэ батзандан нь яасан вэ
Хариулах
213.87.139.12
2023/02/08
0
0
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах
2601:243:197e:8fc0:e8d3:7dfc:e382:dd35
2023/02/07
0
0
xool zoolgoj ideed l 1sar xevteed garna xorongo xuraa oroi toloe
Хариулах
2601:243:197e:8fc0:e8d3:7dfc:e382:dd35
2023/02/07
0
0
battsetseg emee deeremee xiiseer yavna uu
Хариулах
192.82.71.99
2023/02/07
0
0
Найдалаа гэж нэг энхийн цагаан тагтаа шиг л нисээд бсан биздээ
Хариулах
66.181.161.81
2023/02/07
1
0
Odoo ta nar ene 80 hunii tsaraig sain ajiglaarai. Hujaa tsustai hun barag baihgui. Dandaa oros, hyataduudiin yavuulga. Onilj baigaad 1 sumaar 2 tuulai buuddag arga ni. Zeregtseed yag unagan nutgiin humuusiig buh yumnaas archij haydag jaygtai, tuuh davtagdanaa gej ene
Хариулах
150.129.143.202
2023/02/07
1
0
Бүх хөрөнгийг нь хураа.Улсаа хямралд оруулсан хүмүүст өөр шийтгэл хэрэггүй.
Хариулах
150.129.143.202
2023/02/07
0
0
Хүмүүсийг шоронд хийж тэжээснээс мөнгөө л авах нь чухал шүү
Хариулах
59.153.112.160
2023/02/10
0
0
Мөнгөө авах нь чухал
Хариулах
202.126.90.129
2023/02/07
2
0
Тэгээд зээлийг нь төлүүлээч ээ ял шийтгэл оноогооч худлаа л лоозондоол бхийн
Хариулах
122.201.24.18
2023/02/07
2
1
энэ новшнууд шуух хурлыг гацаах хар мянган арга хуульчидтай ниилж хэрэглэнэ,хэдэн сар сунжруулна,уг нь батлагдсан тонуулчид хулгайчидыг 30-д оныхтой ажил шууд ял огч,хоронгииг хураан хохиролыг толуулэх естой!
Хариулах
59.153.112.160
2023/02/10
0
0
Хөрөнгийг нь хураах хэржгтэй
Хариулах
66.181.178.209
2023/02/07
2
0
Бүгдийн барьж хориод хөрөнгийг нь хураа. Хулгайчуудыг яасанч зүгээр өнгөрөөж болохгүй. Ч.Хүрэлбаатар. Сү.Батболд . У.Хүрэлсүх нар яасан вэ. Нэр нь алга
Хариулах
202.126.90.15
2023/02/07
1
0
Танай сайт дээр бас 87 хун нэрлэсэн байдаг.
Хариулах
202.126.90.15
2023/02/07
1
0
Анх шуухэд 87 хун шилжсэн гэж нэрлэсэн.7 хун яагаад хасагдсан вэ.
Хариулах
66.181.161.154
2023/02/07
0
0
Хэрэгт холбогдолгүй нь тогтоогдсон юм байгаа биз
Хариулах
202.126.90.64
2023/02/07
1
0
Umaa uguud hasagdsan bailgui
Хариулах
202.179.27.147
2023/02/07
2
0
Шүүгч, прокурор нар ганцхан удаа ард түмэн, улс эх орныхоо төлөө тууштай ажиллаж наад хулгайч нараа бүх хөрөнгийг нь хураагаад 15 жил өгөх хэрэгтэй ,
Хариулах
124.158.64.226
2023/02/07
0
0
эд нарт ял өгвөл эргүүлээд өөрсдийг нь орооцолдуулах өчнөөн баримтыг өвөртөлчисөн хүмүүс явж байгаа.шүүгч прокурорууд бүгд мөнгө авсан хамтран хулгайлсан,нууж хаацайлсан гээд юм юм гарнадаа. Хэрэв торгоод эсвэл нэгжил хагас орчмоор ял өгвөл чимээгүй өнгөрнө 5-аас дээш гарвал шүүгчдэд халтай хараад л байгаарай
Хариулах
Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: Төрийн албан хаагчид ур чадвар, ёс зүйн шалгалтуудыг өгдөг болно 50 минутын өмнө
Хоёрдугаар эмнэлэг сонгодог хөгжмөөр эмчлэх булантай боллоо 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтэрч, зам тээвэр, эрчим хүчний үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
MamyPoko брэндийн 20 жил тохиож байна 2 цагийн өмнө
ЕНБД Л.Өлзийсайхан элчин сайд Себастиан Сүрүнийг хүлээн авч уулзав 3 цагийн өмнө
Л.Халтар: Дарханы зам эвдрээгүй 3 цагийн өмнө
“Алтай” хотхоны уулзварт өөрчлөлт оруулах туршилтыг өнөөдөр 22.00 цагаас түр зогсооно 4 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 96 мянган тонн эрчим хүчний нүүрсийг биржээр арилжлаа 4 цагийн өмнө
“Оюутан цэрэг”-т орон нутгийн оюутнуудыг хамруулахаар болжээ 5 цагийн өмнө
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал зохион байгуулж байна 5 цагийн өмнө
ХДХВ/ДОХ-оос сэргийлэх төсөл хэрэгжүүлж буй Глобал санг шалгаж байна 6 цагийн өмнө
Гурван настай хүү өнөөдөр тархины хагалгаанд орно 6 цагийн өмнө
БНХАУ-д зорчигчдын анхааралд 7 цагийн өмнө
УИХ: Эрдэнэсийн санд 1 их наяд төгрөгийн үнэт өв хадгалагдаж байна 8 цагийн өмнө
УЕПГ: Төмөр замчин П.Эрдэнэчулууны зодуулсан гэх хэргийг энэ сарын 29-нд шүүх рүү шилжүүлсэн 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана 8 цагийн өмнө
ЦЕГ: Хүүхдийн биед учирсан гэмтлийг тогтоохоор ажиллаж байна 8 цагийн өмнө
Шатахуун, сумны үнэ эрс өссөн тул эзэнгүй нохой, муур устгах ажлын тарифыг шинэчлэв 8 цагийн өмнө
“Гацуурт” ХХК ХХААХҮЯ болон сангуудад ямарч өр төлбөр, зээлийн үлдэгдэлгүй хэмээн МЭДЭГДЭЛ гаргажээ 9 цагийн өмнө