КИМ ЭМЧ: Монгол эмчид бүх хөрөнгөө завшуулж алдсан ч ахин эмнэлэг нээхээр хичээж байна

О.Шүрэнцэцэг
2023/02/07

14 жилийн өмнө сайн дурын ажлаар анх Монголд хөл тавьсан Ким эмч Монголчуудад хөрөнгөө алдаж, хохирсон ч дахин шинэ эмнэлэг байгуулахаар сэтгэл өвөртлөн зүтгэж байна. Тэрээр Монголд ирснээсээ хойш 600 гаруй Монгол хүнд үнэ төлбөргүй хагалгаа, 10 мянга гаруй хүнд үнэгүй үзлэг, оношилгоо хийсэн байдаг. Улмаар, Монголд олон улсын жишигт хүрсэн эмчилгээ нэвтрүүлэхээр “MBC MED” нэртэй хувийн эмнэлгээ үүсгэн байгуулсан байна. Ингээд тухайн үед ГССҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Д.Мөнхбаттай тохирч, түүнийг сарын 2000 доллараар цалинжуулахаар тохирсон ч Д.Мөнхбат амлалтаасаа буцаж, Ким эмчийн хувийн өмч болох тусгай зөвшөөрөлтэй, 80 гаруй ажилтантай, гурван тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжтэй эмнэлгийг нь булаан авч, “MBC мед” эмнэлгийнх нь нэрийг, “MBG мед” болгон өөрчилжээ. Ингээд булаан авсан эмнэлгээ банкны барьцаанд тавьж дөрвөн тэрбум гаруй төгрөгийн зээл авсан байдаг. Энэ хэргийг шүүх хэлэлцээд тэтгэврээс өөр орлогогүй гэх Д.Мөнхбат эмчид 12 сая төгрөгөөр торгох ял шийтгэл оноосон байна. Мөн 3 тэрбум гаруй төгрөгийн тоног төхөөрөмжтэй эмнэлгийг нь булаасан Мөнхбат эмчийг 700 гаруй сая төгрөгийг нь Ким эмчид буцаан өг гэсэн шийдвэр гарчээ.  Ингээд гаднын хөрөнгө оруулагч, сайн үйлстэн Ким эмч хохирч үлджээ. Түүнийг монголд ирээд байх үед нь цөөн хором ярилцлаа. 

“...Би Монголд анх их мөнгө олно гэдэг зорилготой ирээгүй ээ. “Монголчуудыг эмчилье, эдгээе” гэж л бодсон. Намайг ирэх бүрд үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэж, тэдэндээ санаа тавьж, “Эдгээчих юм сан” гэж ирж буцсаар өдий 14 жил болжээ. Тиймдээ ч эмнэлгээ байгуулахдаа их мөнгө олъё гэж байгуулаагүй. Олсон мөнгө нь хагалгаа, ажилтнуудын цалин, үйл ажиллагааны зардалд зарцуулагдаад таардаг байсан. Гэхдээ эмнэлэг маань тоног төхөөрөмж сайтай, яг л Солонгос жишигт нийцэхүйц байсан юм. Бид эмч сувилагчдаа ч Солонгост аваачиж сургаж бэлтгэсэн. Мөн Солонгосоос эмч нар авчирч Монгол эмч сувилагчдыг сургасан. Зөвхөн туршлагатай, сайн эмч нар л хийж чадах хагалгааг Монголчуудад үнэ төлбөргүй хийж өгч байлаа. Манай эмнэлэг Солонгос эмнэлгийн жишигтэй хэрнээ тэндхийн эмнэлгүүдээс хоёр дахин бага мөнгөөр Монголчуудад үйлчилгээ үзүүлдэг байсан юм.

Би одоо бол бүгдийг уучилсан. Би ганцхан муу хүний үйлдлээс болж, өөрийнхөө хийхийг хүссэн ажлуудаа зогсоож, бусдад өгсөн амлалтаасаа ухарч няцаж больж болохгүй. 2009 онд л өөртөө болон бусдад өгсөн амлалтдаа хүрч, биелүүлэхийн тулд хичээнэ. Миний урилгаар Монголд ирж байсан солонгос эмч нар маань ч “Ахиад бид Монголд хэзээ очих вэ, лекцээ тавьж, эмчилгээ хагалгаа хиймээр байна. Сайн дурын ажлуудад тань оролцмоор байна” гэж хэлдэг. Тэд бүгдээрээ, туршлагатай сайн эмч нар. Залуу, туршлага багатай хүмүүс биш. Таны энэ нэвтрүүлгийг цацагдахаас өмнө эмнэлгээ нээчихмээр байна.

Өнгөрсөн хугацаанд дутуу эмчлээд орхисон, эмчилж амжаагүй өвчтөнүүдээ эмчилж, тарж бутарсан байгаа эмнэлгийн хамт олноо нийлүүлж цуглуулна. Манай ажилтнууд бүгд аз жаргалтай ажилладаг байсан. Ахиад аз жаргалтай, тийм л эмнэлгээ нээнэ ээ. Одоо ч хүртэл намайг ярилцлага өгч байхад ажилтнууд маань таны ард зогсож байна. Би бараг бүх ажилтантайгаа холбоотой байдаг. Эмнэлэг маань хаагдсан ч ажилтнуудыгаа солонгост аваачиж өнгөрсөн хугацаанд сургаж бэлдсээр байсан билээ.

Миний амьдралын, эмч мэргэжлийн маань зорилго бол үлдсэн амьдралаа бусдын төлөө зориулж, хэцүү хүмүүст тусалж аз жаргал бэлэглэх явдал. Манай найзууд ч ийм хүсэлтэй. Одоо Непал, Филиппин Индонез, Бангладеш улсуудад найзууд маань сайн дурын ажил хийж байгаа. Монголд ирж чадахгүй байсан үедээ миний бие Казахстанд сайн дурын ажил хийж дөрвөн тэрбум орчим төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ хагалгааг үнэгүй хийсэн байна лээ.

Би Монгол дахь эмнэлгээ алдсанаас үүдэж, хохирсон хамгийн том хохирогч нь биш ээ. Харин эмчилгээ үйлчилгээгээ дутуу авсан, хагалгааны дараа үйлчилгээнүүддээ гүйцэд явж чадаагүй, миний хагалгаанд орохоор хүлээж байсан Монгол хүмүүс л гол хохирогчид нь юм. Би үүнд л хамгийн их санаа зовж байгаа. Монголд 10 мянга орчим хүнд үнэгүй үзлэг оношилгоо, 600 гаруй хүнд үнэгүй хагалгаа хийж, бусад үйлчлүүлэгчдэд хямд үнээр хагалгаа, үйлчилгээ хийж байсан. Монголд хийсэн шиг ийм эмчилгээ, хагалгаа үйлчилгээг би Солонгостоо хийсэн бол жилд 10 тэрбумын ашиг олох байсан. Гэхдээ миний Солонгос дахь Хьюндай эмнэлэг ч мөнгөний төлөө хичээдэггүй. Солонгостоо чанартай бөгөөд хямд үйлчилгээ үзүүлдгээрээ ялгаатай. Монголоос Солонгос руу хүмүүс эмчилгээнд явах гэж ах дүү нараасаа мөнгө зээлж, иргэдээсээ хандив гуйж, өр зээл тавьж явдаг. Би энэ бүхнийг мэддэг учраас Монголоос очсон хүмүүст аль болох л үнэгүй эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Монголчуудыг Солонгос руу явуулж хүндрэл болгохгүйн тулд би өөрөө Монголд жилдээ дор хаяж 50 удаа ирдэг. Баасан гарагт ирчхээд бүтэн сайнд буцдаг. Энэ хооронд 12-15 хагалгаа хийдэг байсан. Гурван жилийн турш нэг өдөр ч амраагүй. Нэг дэхээс пүрэв гарагтаа Солонгостоо үндсэн ажлаа хийдэг байсан” гэлээ.



2
angry
9
care
2
haha
12
liked
39
love
22
sad
9
wow

Сэтгэгдэл (60)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.254
2023/02/12
0
0
Ким эмчид үзүүлж монголд оруулахгүй боломжгүй гэсэн нуруу нугасны хагалгаагаа хилгэж 7 жил маш их өвдөлт өгч маш их өвдөөд шөнө ч унтахгүй хэвтэрт ба тэргэгцэрийн хүн болсон юмаа ким эмчээ надад туслаач тэхүү таньд үзүүлэх гэсэн хагалгаанд ОРЖ Хөл Дээр ээ босохыг маш их хүсэж бдагаа та тумлаач ким эмчээ 80985674
Хариулах
66.181.161.254
2023/02/12
0
0
Ким эмчид үзүүлж нуруу гугасандаа хагалгахндаа орох юмсан хэзээ монголд ирэх болоо 80985674
Хариулах
103.10.22.81
2023/02/11
0
0
Амжилт баярлалаа
Хариулах
66.181.177.165
2023/02/10
0
0
монголчуудаас нь олчих гээд л чичрээд байх юм
Хариулах
66.181.160.17
2023/02/10
0
0
Манай монголд хүний чанар ийм л болоод байгаа юмдаа.Мөнхбат бас л луйварчдынх нь нэг биздээ.Сайхан эх орондоо арай амьдарч байгаа хүн байна даа.КИМ эмчээ тал бүрээс нь дэмжин урам хайрлацгаая.Утасыг нь мэдмээр байна. Цаашдын ажил амьдралд нь гэр бүлийнх нь хамт амжилт хүсъе. Санасан бүхэн чинь бүтэж өөдрөг байхын ерөөл хайрлая..
Хариулах
66.181.161.110
2023/02/09
0
0
Хөгийн арчаагүй хүмүүсээс болж өчнөөн хүн хохирсон байна Туслахаар ирсэн сайхан сэтгэлт хүнд ямар заваан сэтгэгдэл үлдээгээ вэ Тэр Мөнхбат гэдэг ...
Хариулах
192.82.85.125
2023/02/09
0
0
Энэ ёстой үнэн шүү. Ах маань маш өндөр өртөгтэй хагалгаа Хьюндай эмнэлэгт хамгийн л боломжтой үнээр хийлгэж байлаа. Монголд ирэх үед нь мөн нэг танил маань өүүр хиймэл хөл хүртэл хийлгэсэн. За дахиад 2 ч ойрын тохиолдол бий юм байна аа. Үнэхээр их зүтгэл гаргасан шүү. 4дэх болгон онгоцлор ирээд хагас сайнд буцдаг байсан даа.
Хариулах
124.158.109.172
2023/02/09
0
0
Энэ Мөнхбат гэдэг эмч олон сайн эмчийн нэрийг баастлаа даа.....Ийм аргаар олсон мөнгө нь өөрт нь хоол болох л юм байх даа, чаавас...
Хариулах
14.33.202.5
2023/02/08
0
0
Uursdiig ni emchleh geed irj baihad uuduus ni ushigluj baidag mun ch mulguu humuus yumdaa manaihan
Хариулах
2405:6e00:289:6b56:5540:1f61:b114:8007
2023/02/08
0
0
Ким эмчтэй уулзах юмсан ард олныхоо өмнөөс таньд талархаж бна сайхан сэтгэлт таньд сайн сайхан бүгдийг хүсье
Хариулах
2405:6e00:289:6b56:5540:1f61:b114:8007
2023/02/08
0
0
ард түмнийг гэсэн сайхан сэтгэлтэй мэргэжил мэдлэг төгс эмч гадны хүн байхад мөнгө харж нүд нь сохордог монгол эмч нэртэй лувар чин болиоч луварчидтайгаа нийлж хүн хохироодог прокурор , шүүхийнхэн ичмээр новшнууд шудрага бус мэлмий нь мөнгө хархаараа сохордог
Хариулах
64.119.31.162
2023/02/08
0
0
Мөнхбат эмчээ би бас эмч байна, та энэ хүнийг хохиролгүй болгож эмнэлгийг нь даруй нээж өгнө үү. Монгол эмч нар эмчилж чадахгүй, (ялангуяа та) олон өвчнийг энэ хүн эмчилж чадна. Олон эмч сувилагчийг сургаж байна, манай улсад гэмтлийн тусламж үйлчилгээг стандартын дагуу явуулж олон хүнийг аварч байна.
Хариулах
202.126.90.137
2023/02/08
1
0
Сэтгүүлч Бүдрагчаад ханд! Их мундаг сэтгүүлч бий шүү Ким эмчээ!!!
Хариулах
202.9.46.47
2023/02/08
1
0
Ийм ачтай буянтай хүнийг баг хамт олноор нь дэмжээд амьд мэнд байхад үед нь олон иргэдээ эмчлүүлээд , туршлга юүгий нь өвлөж авч үлдвэл Монгол улсад л хэрэгтэй..Харин тэр шүүх яаж энэ хүнийг хлхироож , луйварчидад ашиг олох боломжийг олгодог маш харамсалтай.
Хариулах
66.181.187.45
2023/02/08
0
0
Ene solongos emch yostoi setgeltei mundag hun baisan bi tend ajilladag baihad yostoi l hunii tuluu ajilladag mundag hun baisan ter munhkbat geh hun ene emchtei hamtardag geh murtuluu buh l ajiltan ni hamaatan sadan ehner huuhduudeeree hamtran hiideg baisan togooch ni gehed ehner ni tulbur tootsoon deer ni teneg too ch oligtoi bodoj chaddaggui ohin ni tseverleg ch ni hurtel hamaatniih ni hun baisan hunii nuuts bol yariad baih ch yumgui aimshigtai avgai baidag baisan
Хариулах
203.91.115.47
2023/02/08
0
0
Tiim shvv bi ch ajilladag bsan
Хариулах
49.0.137.164
2023/02/08
1
0
Mongol emch gej helelgui zuvhon tyer hunii ner usaar ni nerleh heleh estoi shuu ! Bugdiig hamaaruulj bolohgui shuu !!!! Ter muu hun hog l Ulsiin ner baastsan hulgaichiig barij horiod neree zeverlej avaach !
Хариулах
192.82.89.137
2023/02/08
0
0
монголчууд хулгай луйвар хийх нь мэрэгжлийн болсон
Хариулах
213.87.139.12
2023/02/08
1
0
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах
192.82.85.45
2023/02/07
1
0
Тэр шүүхийг нь шалгавал их юм гарна даа
Хариулах
66.181.161.126
2023/02/07
0
0
Hunii hurungu bulaaj avchaad, ard tumeniihe zovlon dr toglolt hiij karmaag n hoosolj bga archaagui gar bn da. Chaavaas gj.
Хариулах
103.229.123.225
2023/02/07
1
0
Тэр м гэдэг нөхөр араасаа олон хүн чирнэ дээ нарийн зөв шалгавал ганцаараа ч хийгээгүй байх
Хариулах
192.82.85.125
2023/02/07
2
2
Өмнөөснь ичиж үхмээр юм! Уучлаарай, Ким эмчээ
Хариулах
202.126.88.78
2023/02/07
2
1
Ким эмчээр эмчлүүлж нүүр тулж байлаа. Бурханаас илгээсэн агуу сайхан сэтгэлтэй хүний төлөө төрсөн гэмээр ховор сайн хүн. Ийм хүнлэг ухаалаг эмчээс манай эмч нар үлгэр жишээ сургамж аваасай. Ким эмч болон сайхан сэтгэлт Солонгос хүмүүст эрүүл энх аз жаргал хүсье! Бид үргэлж хүндэлж шударга харьцах ёстой.
Хариулах
49.0.139.107
2023/02/07
1
0
Мөнхбат эмч их л нүгэл хийждээ! Нүгэл нь нүдээрээ гардаг шүү! Хоол болохгүй!- 7 үе дамжсан хор болдог байгаа!
Хариулах
66.181.184.202
2023/02/07
0
1
Ёстой аймшигтай хулгайч нар юм аа. Ичиж үхээсэй
Хариулах
202.126.90.52
2023/02/07
2
0
Энэ эмч үнэхээр сайн үйлс хийж байсан шүү эмнэлэг нь яг Солонгос стандартаар үйлчилгээ сайтай байсан. Энэ луйварчин согтуу толгойтой яагаад учирчив аа нээрээ харамсалтай юм аа. Цэргийн эмнэлэгт ажилладаг лонхны таглаа пизда байсан юм. Хайран эмнэлэг нь хүн очихын аргагүй хачин юм болсон байна лээ
Хариулах
2400:4051:93c1:7400:3d5f:706c:13b2:44b2
2023/02/07
0
0
Сайхан сэтгэлтэй мундаг эмч юмдаа. Өөдгүй тэр луйварчин өөрөө уучлхл гуйж ирээд хохиролгүй болгуул өлзийтэй байхдаа
Хариулах
59.153.112.46
2023/02/07
0
0
тэр хульхидсан ацы нь нам цохихсон өөдгүй муу үмхийрсэн хулгайчийг олонд сайн зарла Одоо дээрэмдсэнэмнэлэгт нь битгий очицгоо Хүний сайхан сэтгэлээр тоголосон луйварчинг алахсан новш новш
Хариулах
202.9.40.199
2023/02/07
0
0
Мөнхбатыг чөтгөр аваг. Ким эмчид нэг үзүүлчих юм сан. Эмнэлэг нь ямар нэртэй хэзээ нээгдэх юм болоо?
Хариулах
2405:5700:310:506b:64ee:c2bc:d8dc:48ee
2023/02/07
0
0
Таньд ёстой муухай хүн хамтрагч чинь болжээ, тиймээс та хуучин хамтран ажиллаж байсан хүмүүсэзэ түшээрэй
Хариулах
2405:5700:310:3ef3:edaf:b000:3fbb:5a05
2023/02/07
0
0
Ким эмчээ эмнэлэг ээ хурдан нээгээрэй
Хариулах
64.119.25.143
2023/02/07
1
1
Monolchuud bol hulgaich shuu, uudgui pizdanuud
Хариулах
202.126.90.70
2023/02/07
0
0
Манайхан хүн шулах мөлжихдөө үнэхээр гаргууд хүмүүс их байх юмаа
Хариулах
240b:11:e3a0:c200:3b9b:5091:f67c:16bb
2023/02/07
0
0
Маш чухал мэдээлэл өгсөнд баярлалаа. Ким эмчтэй уулзмаар байна яаж холбоо барих вэ . Хүү маань хүнд өвчтэй эмчилгээ авахгүй гээд байна аа олон түмэн минь холбоо барих талаас нь туслаарай
Хариулах
2405:5700:310:465a:9850:50ea:1871:7c58
2023/02/07
1
0
Монголын шүүх нэрээ монголын нэрийг хөлдөө чирж бна аа. Энэ эмнэлэг дээр 2 удаа очсон. Эхэлж очиход их л хөл хөдөлгөөнтэй бсан. Сүүлд очиход хөл хөдөлгөөн цөарсөн яагаад хүн ийм цөөхөн бгаа юм бол гэж гайхаж блаа. Ийм учиртай бсан санж. Монголын шүүх луйварчдыг үржүүлж хамгаалсаар. Ичиж үхээсэй.
Хариулах
103.212.118.211
2023/02/07
3
0
Монголын шүүх ёстой Монгод улсыг муухай харагдуулж бна энэ муухай авилгач шүүгч нарыг халмаар бна үнэхээр хэрэг алга
Хариулах
202.126.90.117
2023/02/07
2
1
Хэдийгжэр Мөнхбат гэгч луйварчныг танихгүй ч өмнөөс нь Ким эмчээс уучлал гуйя . Таны ажил үйлс бүтнээ
Хариулах
202.131.225.197
2023/02/07
1
0
харамсалтайн, манайханаас ч гарахгүй муухай зан байхгүй болжээ
Хариулах
2a01:e0a:871:68a0:87d2:4d49:2d3f:6bfa
2023/02/07
0
0
Archaagui lalar ve
Хариулах
202.179.27.165
2023/02/07
0
1
za ed nar xeze xund idegdej blaa
Хариулах
66.181.160.50
2023/02/07
1
0
Мөнхбатын шуналд хязгаар гэж будаггүй юм бна. Мэдээж зөндөө хамсаатан бгаа. Төр төмөр нүүрээ харуулж үнэн зөв шүүх хэрэгтэй
Хариулах
2001:1ae9:33d:e600:99ed:671e:b44f:5147
2023/02/07
3
0
Manaihan gej hulgaich luivarchdiin eh oron yma buzartai ymbe
Хариулах
202.126.88.181
2023/02/07
1
1
Манай хүү мэс засал хийлгэж байсан шүү баярлаа
Хариулах
124.158.66.47
2023/02/07
1
5
Hudlaa shaaj bgaan . Ene mungunii tuluu ireegui gen uu
Хариулах
202.126.90.117
2023/02/07
0
0
Өөрөө ямар бна бусдыг тэгж л хардаг кк
Хариулах
43.242.242.237
2023/02/07
0
1
Uneheer sain hun shuu nmg hul dr min bosgoson hun
Хариулах
192.82.71.48
2023/02/07
2
0
Бүх хүнийг өөр шигээ бүү бод. Сайн хүн гэж бас байдаг, хүн бүр чам шиг муу бх албагүй.
Хариулах
139.5.218.66
2023/02/08
0
0
Яг үнэн
Хариулах
202.126.89.127
2023/02/07
1
1
Хаана байдаг эмч вэ тэр Мөнхбат гэгч.Ямар аймаар луйварчин юм бэ.Тэр эмч хүн үнэнээсээ эмчлэх үү
Хариулах
139.5.218.66
2023/02/08
0
0
Яг үнэн
Хариулах
2405:5700:310:1b10:c8d5:f2c5:5bd1:c57e
2023/02/07
1
0
Хулгайч хүний үйлдэл хэзээ нэгэн цагт илэрч булайгаа дэлгэх юмдаа. Хэзээ ч ирэхгүй илрэхгүй гээд Мөнхбат гэдэг эмч их баян эмч царайлж явсан байхдаа хүний юмаар хүүдэгнээд
Хариулах
103.212.118.41
2023/02/07
3
0
Луйварчин Монголчууд одоо болиосой
Хариулах
2400:2413:8481:2100:843f:d260:bb92:8ccb
2023/02/07
0
0
neg l ih delhiigeer ayalsan gar
Хариулах
2400:2413:8481:2100:843f:d260:bb92:8ccb
2023/02/07
0
0
luivarchin mongolchuud zunduu bgaa gadniihniig deeremdeed yavuuldag shde Ganhuu geed muuhai gar bas tednii neg bizdee
Хариулах
66.181.161.31
2023/02/07
0
0
Иим сайхан сэтгэлтэй хүмүүсииг хөөдсөн монгол гэж тэнэг хүн бнаа одоо дахиад бусдад бүү гай болоосойдоо манай монгол эмч нар ч энэ хүн шиг биш шүүдээ мөнгө мөнгө л гэдэг буян дэлгэрч яваа хүн бна энэ хүнтэй таарч эмчлүүлсэн хүмүүс их азтай хшмүүс бнаа
Хариулах
202.126.88.142
2023/02/07
2
0
ter mgliin ner buzarlasan mgl emch nvdnii bulai min hvnii yum uguuchee ichidgvi har shivshig yumaa
Хариулах
202.55.188.38
2023/02/07
4
1
Ийм буянтай хүн бас бдаг л юм бна.Тэр эмнэлэг нь ашиглалтад хурдан ороосой.
Хариулах
202.126.90.70
2023/02/07
0
0
Тэр Мөнхбат ичээсээ
Хариулах
66.181.161.77
2023/02/07
0
0
Ийм сайхан сэтгэлтэй сайн хүнд нөгөө өмхий хятадад долгонодог шигээ байвал яадаг байнаа .Энэ хүний буянаар солонгост очиж суралцаж ирсэн хүмүүс нь сэтгэгдэлээ хуваалцаарай .мөн шинэ эмнэлгийх нь ажилд амжилт хүсье
Хариулах
Шинэ мэдээ
Барилгын чанар, аюулгүй байдалд мэргэжилтнүүд юуг анхааруулав 4 цагийн өмнө
ЦУОШГ: Зүүн аймгуудын нутгаар цаг агаарын онц, аюулт үзэгдэл болохыг анхааруулж байна 6 цагийн өмнө
Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо 6 цагийн өмнө
Г.Амартүвшин: Засгийн газар өөрсдөө ХАА-н салбарт хэт оролцож байгаа нь тус салбарын хөгжлөөс хойш татаж байна 6 цагийн өмнө
Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна 7 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох талаарх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна 7 цагийн өмнө
Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудлыг ЗГ дур мэдэн шийдэх боломжгүй 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагдан хорих төрлийг халж, зөвхөн онц ноцтой гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа тохиолдолд ашиглана 9 цагийн өмнө
Улаанбаатарт газар хөдлөлтийн зургаан хагарал, хотын төвд нэг хагарал байгаа нь тогтоогджээ 9 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Цаг урагшлуулахыг дэмжихгүй, судалгаагаар хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг гэж гарсан 10 цагийн өмнө
Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн хөдөлгөөнийг зогсоолоо 11 цагийн өмнө
Н.Энхболд: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал одоогоор орж ирээгүй байна 11 цагийн өмнө
Ноолуурын дуудлага худалдааг зүүн аймгаас эхлүүлнэ 12 цагийн өмнө
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна 12 цагийн өмнө
ТББХ: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын чөлөөлөгдөх хүсэлтийг 75 хувийн саналаар хүлээн зөвшөөрлөө 12 цагийн өмнө
Согтуурсан үедээ нэгнийхээ амь насыг хохироожээ 12 цагийн өмнө
Нүүрсний асуудлаарх сонсголын товыг баталжээ 13 цагийн өмнө
Д.Мөнх-Эрдэнийг хорьсон үндэслэл 13 цагийн өмнө
Дугуй цагааны тохижилтын ажил 85 хувьтай байна 14 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Зуны цагийн хуваарьт шилжих эсэх талаар яамдаас санал авч байна 14 цагийн өмнө