"Асарын өндөр" түүхэн дуулалт жүжиг тун удахгүй

О.Шүрэнцэцэг
2023/02/07

МУУГЗ Л.Ванганы нэрэмжит хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид Өндөр гэгээн, Гарын таван хуруу, Жангар зэрэг томоохон хэмжээний тайзны бүтээлүүдийг туурвиж Нийслэл Улаанбаатар хот болон орон нутгийн үзэгчдэд хүргэж, олон улсын хэмжээний уралдаант наадмуудад амжилттай оролцоод байсан. Тус театрын уран бүтээлчид төрөлх нутгийнхаа 100-н жилийн ойг угтан “АСАРЫН ӨНДӨР” түүхэн дуулалт жүжгийг тайзнаа туурвиж ирэх 5-р сард хөшгөө нээхээр бэлтгэл ажилдаа ороод байна.  

Монгол Улсад Хүннүгийн хаад язгууртны дурсгалт газар арваад буй. Эдгээр нь Ноён уул, Тахилтын хотгор, Гол мод, Дуурлиг нарс, Гол мод-2, ОХУ-ын Буриадын нутагт байдаг.

2022 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Ямаан уснаас Хүннүгийн язгууртны томоохон дурсгалт газар илрээд байна. Хангайн нурууны баруун биеэс анх удаа олдоод буй уг дурсгалт газар Хүннүгийн Шаньюйн алтан ураг, Баруун гарыг захирах томоохон язгууртны булш байх боломжтой байгаа нь үндэсний бахархалыг төрүүлж байна.

Мөн Ямаан усны дурсгалт газраас 20-иод км-ийн зайд хот суурингийн туурь болон Хүннүгийн энгийн иргэдийн булш дурсгалууд олон тоотой байгаа нь Хүннүгийн гүрний үеийн суурьшлын томоохон бүс байсныг батлан харуулж буй юм.

Ази Европыг холбосон Их Торгоны замыг хянах болон Хятадын Хан улстай харилцах стратегийн ач холбогдол бүхий газар болохыг судлаачид мөн онцолж байгаа билээ.

2023 онд тохиох Завхан аймгийн 100 жилийн ой, 2022 онд Завхан аймгийн нутгаас Хүннүгийн язгууртны дурсгал олдсон түүхэн чухал үйл явдлуудыг Улс, орон нутгийн хэмжээнд сурталчлан таниулах, эх орныхоо түүхийг дээдлэх, соён гэгээрүүлэх, зорилгын хүрээнд Огторгуйн цагаан Гарьд сан,Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театр хамтран Б.Цогнэмэхийн зохиол “АСАРЫН ӨНДӨР“ түүхэн дуулалт театр жүжгийг 2023оны 05 сард нээхээр бэлтгэл ажилдаа орлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 10 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 12 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 13 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21