Сирийн баруун хойд хэсэгт орших Жиндайрис хотод даваа гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа нурангин дороос дөнгөж төрсөн нярай охиныг аварчээ.
Хүүхдээ хамгаалан доороо хийсэн эх нь харамсалтайгаар амь эрсэдсэн байжээ. Хамаатны хүмүүсийнх нь ярьснаар нярайн аав болон дөрвөн ах, эгч нь гамшигт бүгд амиа алджээ. Нурангыг цэвэрлэж байхдаа уйлах чимээ сонсон хүүхдийг олж, хүйг нь таслан нурангиас гаргасан байна.
Нурангин дороос гаргасан нярайг ойролцоох Африн хотын эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч түүний биеийн байдал хэвийн байна гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл (8)