Г.Сайханбаяр: Ажиллагааны оронд ажиллаж байсан туршлагатай алба хаагчдаа бид илгээсэн

О.Шүрэнцэцэг
2023/02/08

Монгол Улсын Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, хүчтэй газар хөдлөлт болж, гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс, Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн.

Бүгд Найрамдах Турк Улсын эрэн хайх, аврах ажиллагаанд 35 хүний бүрэлдэхүүнтэй баг Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудлаас өглөөний 04:30 цагт тус улс руу хөлгийн жолоо залсан. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Монгол Улсын тусламжийн баг зорьсон газраа саадгүй хүрч Газиантэп хотын нисэх буудалд орон нутгийн цагаар 09.50 буюу Монголын цагаар 13.30 цагт амжилттай газарджээ. Тэд одоогоор онгоцноос хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг ачаалах ажил хийж байна гэв.

БНТУ-ыг зорьсон эрэн хайх, аврах багийн 11 гишүүн нь Зэвсэгт хүчний алба хаагчид юм. Тус багийг Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Сүх-Очир ахалж, эмнэлгийн талаас Цэргийн төв эмнэлгийн Аврахуйн Анагаах Ухаан эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Л.Лувсандорж удирдах юм байна.
Өчигдөр тус багийн бүрэлдэхүүнийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хүлээн авч уулзан, үүрэг чиглэл өгчээ. Тэрбээр, Та бүхэн бол ажиллагааны газар оронд хэд хэдэн удаа үүрэг гүйцэтгэж байсан туршлагатайгаас гадна гамшиг ослын үед ажиллах сэтгэлзүй болон бие бялдрын чадвар эзэмшсэн. Түүгээр зогсохгүй англи, турк хэлтэй учир үүрэг гүйцэтгэх газарт очоод нутгийн иргэдтэй хэл нэвтрэхгүй гэсэн бэрхшээл тулгарахгүй гэдэгт итгэлтэй байна. Хүн бүр өөр өөрсдийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлээд ирэхийг хүсье хэмээн захижээ.
Эмч нарын багийн тухайд Гэмтэл, Мэс засал, Яаралтай тусламжийн чиглэлээр тусламж үзүүлнэ. Шаардлагатай тохиолдолд мэс ажилбар хийх аж.



0
angry
0
care
0
haha
11
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 10 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 12 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 13 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21