Турк дэх аврах ажиллагаанд 24 орны аврагчид иржээ

О.Шүрэнцэцэг
2023/02/10

Хүчтэй газар хөдлөлтийн зурвас 10 орчим улс орнуудад мэдрэгдэж, хамгийн ихээр буюу 7.8 магнитудын газар хөдлөлтийн улмаас Турк улсад амь үрэгдэгсдийн тоо өчигдрийн буюу 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 19,000 давсан тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Туркийн зүүн өмнөд, төв хэсэгт 17670 хүний амийг авч одсон, Сирийн баруун хойд хэсэгт хүндээр туссан энэхүү гамшгийн хохирлын хэмжээг одоогоор тодорхойлох боломжгүй байгаа аж.

Дөч гаруй улс орон Турк руу аврах багаа илгээсэн эсвэл илгээхээр бэлтгэж байгаа тухай мэдээллүүд гарч байгаа бөгөөд гал сөнөөгчид, аврагчид, эмч нар, инженерүүд, малын эмч нараас бүрдсэн Туркт туслахаар ирсэн аврах ажиллагааны  багт одоогоор 24 орны багийнхан байна.

Туркт тусалж буй засгийн газар болон хувийн хэвшлийн олон баг эрэн хайх, аврах ажилд бэлтгэгдсэн нохойнуудыг авчирч байна. Швейцарийн аврах алба 14 нохой илгээж байгаа бөгөөд Хорват, Польш, Чех, Герман, Грек, Энэтхэг, Их Британи, Хятад, Тайвань, Өмнөд Солонгос, Нэгдсэн Вант Улсаас бусад амьтдын баг иржээ. Мөн олон улс орнууд эмнэлгийн тоног төхөөрөмж, яаралтай тусламжийн хэрэгсэл, санхүүгийн тусламж илгээж, хандив тусламж өгхөө мэдэгдсээр байна.

Европын Хямралын удирдлагын асуудал эрхэлсэн комиссар Янез Ленарчич өчигдөр твиттер хуудсаараа дамжуулан “Европын холбоо болон түнш орнуудын хамтарсан хүчин чармайлтаар 1200 шахам онцгой байдлын албан хаагчийг Турк руу илгээж байна” гэж мэдэгдсэн. Харин Альжазира, Ройтерс, Ассошиэйтед Пресс агентлагуудын мэдээлснээр Европын холбооны бус орнуудын аврах баг, эмнэлгийн ажилтнууд болон бусад яаралтай тусламжийн ажилтнуудын хүсэлт төлөвлөж байснаас давж, Лхагва гарагийн өглөөний байдлаар ойролцоогоор 1400 хүн болон нэмэгджээ.

Дайны байдалтай байгаа Украйны Киев хотоос эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжилтнүүд, эмч, нохойн ажилтан, гал сөнөөгчид багтсан 88 хүний бүрэлдхүүнтэй аврах багаа Турк руу илгээжээ. Гэртээ дайны голомтод онцгой байдлын үед дассан Украины аврах мэргэжилтнүүд нурсан барилгуудаас амьд үлдсэн хүмүүсийг хайж олох, майхан босгох, анхны тусламж үзүүлэх ажлын хийж, Сирийн хилийн ойролцоох Туркийн Атаяа хотын ойр майхан барьж, газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон хүмүүсийг яаралтай хоргодох байраар хангаж байна.

Тэд Туркийн болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн аврагчидтай нэгдэж ажиллах үүрэгтэй. Украины Онцгой байдлын албаны хэвлэлийн төлөөлөгч Александр Хорунжий "Манай улсад дайн болж байна, гэвч бид туслах ёстой. Энэ тусламж нь харилцан хамааралтай, үүнийг хийхээс өөр аргагүй. Хүмүүсийн амийг аврах нь хамгийн чухал зүйл. Бид Туркийн ард түмэн, амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн болон шархадсан хүмүүст эмгэнэл илэрхийлж байна." гэж  мэдэгдсэн. Мөн тэрээр “Зохицуулах төвөөс Оросын онцгой байдлын багийнханыг нэлээд хол газар байрлуулсан байгаа тул уулзах боломжгүй. Уулзах боломж гарах тохиолдолд бид Оросын аврагчдаас чадах чинээгээрээ зайгаа барьж ажиллах болно." гэж ярьжээ.

Сүйрлийн болон газар хөдлөлтийн хохирогчдын дийлэнх нь Турк улсад байгаа хэдий ч Сирийн хүмүүнлэгийн тусламжийн байдал гамшгийн өмнө хэдийнэ хурцадсан байсан нь тус улсын газар хөдлөлтийн үр дагаврыг үр дүнтэй даван туулах чадварыг бууруулж байгаа юм. Дайнд нэрвэгдсэн улс руу аврах баг, хандив тусламжийг Европийн холбоо болон НҮБ-аар дамжуулан илгээж магадгүй байна.

Эх сурвалж: https://www.dailysabah.com/politics/flying-in-from-the-war-zone-ukrainians-rush-to-save-lives-in-turkiye/news 

https://www.statista.com/chart/29257/rescue-personnel-turkey-earthquake/

 Фото: Ukrainian rescuers in Hatay, Türkiye, Feb. 9, 2023. (Reuters Photo)


0
angry
0
care
0
haha
3
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 18 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 18 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 20 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 20 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 20 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 21 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 21 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 22 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 22 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 22 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 23 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 2025/06/29
Нийслэлд +31 градус дулаан байна 2025/06/29
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28