Carrefour олон улсын сүлжээ дэлгүүр тун удахгүй нээгдэнэ

О.Шүрэнцэцэг
2023/02/10

Дэлхийд алдартай 64 жилийн түүхт Carrefour сүлжээ дэлгүүрийг Алтан Жолоо Групп эх орондоо нээхэд бэлэн болжээ.

Тус сүлжээ нь дэлхийн 38 оронд 14,000 гаруй салбар дэлгүүртэй дэлхийн тэргүүлэгч сүлжээ дэлгүүрүүдийн нэг бөгөөд ийнхүү 39 дэх орноороо Монгол Улсыг сонгон салбараа нээж байна. Дэлхий даяар олон зуун мянган ажилчид, нийлүүлэгчдийнхээ ажил, амьдрал, бизнесийн баталгаа болсон энэхүү брэнд нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ чанартай бүтээгдэхүүнийг, хямд үнээр санал болгодгоороо алдартай билээ.


Carrefour брэндийг эх орондоо авч ирж буй Алтан Жолоо Групп нь Монгол улсын тэргүүлэгч групп компаниудын нэг бөгөөд худалдаа үйлчилгээний салбарт “Сансар сүлжээ” дэлгүүрийн үйл амжилттай явуулсаар ирсэн. Мөн түүнчлэн тус групп нь гадаад худалдаа, барилга, шингэн хүнсний үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн салбаруудад амжилттай үйл ажиллагаагаа явуулж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсаар байна.

Алтан Жолоо Группийн зүгээс 2023 онд Монгол улсад Carrefour хайпермаркет, Carrefour супермаркет гэсэн 2 төрлөөр нийт 20 салбар дэлгүүр нээх юм. Үүнтэй уялдуулан одоогийн ажилчдын тоог 2 дахин нэмэгдүүлж шинээр 800 ажлын байр бий болгохоор төлөвлөөд буй аж. Мөн түүнчлэн Carrefour дэлгүүрүүдэд дэлхий дахинд хэрэгждэг хэрэглэгчийн үйлчилгээний стандарт, бараа бүтээгдэхүүний менежмент, дэлгүүрийн менежмент, хөдөлмөрийн аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн хяналт зэрэг мэргэшсэн сургалт хөтөлбөрүүдийг урт хугацаанд хэрэгжүүлж эх орондоо нутагшуулахаар ажиллаж байна.

Carrefour-н бас нэгэн онцлог давуу тал бол хэрэглэгчид хүрч буй бүтээгдэхүүн бүрийн гарал үүслийг ил тод байлгах, чанар аюулгүй байдал, хүнсний эрүүл ахуйд дээд зэргээр ач холбогдол өгч, бүс нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид, малчид, тариаланчидтай нягт хамтран ажиллан мэргэжлийн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх юм.

Carrefour сүлжээ дэлгүүр нь хүнсний аюулгүй байдал, чанартай бүтээгдэхүүн, хямд үнэ гэсэн тодотголоороо дэлхий дахинд алдартай ба Монгол улсад ч ижил түвшинд үйлчилгээгээ үзүүлэхийг зорин ажиллах юм байна.

Хэрэглэгчдэдээ хямд үнээр чанартай бүтээгдэхүүн, олон сонголт санал болгох зорилгынхоо хүрээнд гэр ахуйн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний тасагтаа "ТОГТМОЛ ХЯМД ҮНЭ" бүхий 400 нэр төрлийн бага үнийн дүнтэй тасгийг нэвтрүүлж байна.

Carrefour сүлжээ нь Монгол улсад эхний ээлжид чанар стандартын шаардлагыг хангасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгалийн гаралтай түүхий эд, орц найрлага бүхий 2000 гаруй Carrefour шошготой чанартай брэнд бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдэдээ санал болгох юм.

Өдөр бүр шинэ мах, жимс ногоо, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд бэлтгэсэн халуун, хүйтэн, савласан хоолыг их хотын завгүй иргэддээ зориулан бэлтгэж, төрөл бүрийн гэр ахуйн барааг Carrefour брэндийн шошготойгоор сонгосноор илүү хэмнэлт, илүү чанарыг хүртэх боломжтой болохоос гадна, 300 гаруй нэр төрлийн Франц дарс, Carrefour-ийн тусгай жороор бэлтгэсэн амтат шарсан тахиа, халуун пицца, өдөр бүр шинээр барьсан талх, бэйкери зэрэг өргөн хэрэглээний олон чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр санал болгох юм.

Монголчууддаа ИЛҮҮ ХЭМНЭЛТТЭЙ үнээр ИЛҮҮ ЧАНАРТАЙ бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжийг санал болгож эхний ээлжид энэ сарын 17-ны өдөр Яармаг, 13-р хороолол гэсэн байршлуудад Carrefour хайпермаркет, Carrefour market төрлөөр салбаруудаа нээж хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн болоод байна.

Хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхнийг 2023 оны 02-р сарын 17-ны өдөр 12:00 цагт Яармагийн зам дагуу байрлах Carrefour хайпермаркет, 15:00 цагт 13-р хороололд байрлах Carrefour Market-н нээлтийн тууз хайчлах ёслолд хүрэлцэн ирж, илүү чанартай бүтээгдэхүүнийг илүү хэмнэлттэй үнээр худалдан авахыг урьж байна.


6
angry
0
care
0
haha
31
liked
3
love
9
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 1 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 2 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 2 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 16 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 17 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 18 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 19 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 20 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 20 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 22 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 22 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ Өчигдөр
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив Өчигдөр
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр