Кахраманмараст аврах ажиллагаа үргэлжилсээр байна

О.Шүрэнцэцэг
2023/02/10

Кахраманмараст хамгийн сүүлд өчигдөр 26 настай эрэгтэйг аварсан. Хугацаа өнгөрөх тусам дахин амьд хүн олдох магадлал багасч байна.  Туркийн өмнөд хэсэгт орших Кахраманмараст нурсан байшингийн өмнөөс Аль-Жазира сувгийн сэтгүүлч Ресул Сердар мэдээлэхдээ “Цаг өнгөрөх тусам амьд үлдсэн хүмүүсийг олох найдвар улам бүр багассан тул аврах багийнхан "галзуурч" байна гэжээ.

Тэрээр мөн “Газар хөдлөлтийн голомт болон ойролцоох хотод аврах багууд нуранги ухаж, амьд эсвэл үхсэн хүмүүсийг олно гэж найдсаар байсан. Одоо 96 цаг гаруй хугацаа өнгөрч, найдвар унтарч байна. Харамсалтай нь гэр бүлүүд энд хүлээсээр байна" гэв

Эргэн тойронд нь нурсан барилгууд, тэдгээрийн нуранги дотроос горьдлого тээн хүмүүсийг хайх дүр зураг ихэнх газруудад ижил бөгөөд ийм байдалд сүйрлийн цар хүрээг тооцоолж, төсөөлөхийн аргагүй юм.  Турк улсад амиа алдагсдын тоо 18,342 болж, гэмтэж бэртсэн хүний тоо 74,242 болж нэмэгдлээ гэж тус улсын Гамшиг, онцгой байдлын удирдах газар (AFAD) мэдээллээ.

Туркийн өмнөд хэсэгт газар хөдлөлтөд нэрвэгдсэн 75,780 хүнийг нүүлгэн шилжүүлж, аврах, аврах ажилд 121,000 гаруй албан хаагч оролцжээ.

Эх сурвалж: Associated Press

Гэрэл зураг: Кахраманмарас хотын төвд сүйрлийг харуулсан агаарын гэрэл зураг [Associated Press]


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 10 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 12 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 13 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21