Аяа охиныг өргөж авах хүсэлтээ олон мянган хүн илэрхийлжээ

О.Шүрэнцэцэг
2023/02/10

Сирийн баруун хойд хэсэгт нурсан барилгын нуранги дор төрсөн охиныг олон мянган хүн үрчилж авахыг хүсч буйгаа илэрхийлээд байна.

Түүнийг аврагдах үед нялх Аяа /арабаар гайхамшиг гэсэн утгатай нэр/ ээжтэйгээ хүйн холбоотой хэвээр байв.Жиндайрис хотод болсон газар хөдлөлтийн дараа түүний ээж, аав нь нас баржээ.

Аяа одоо эмнэлэгт байгаа. Түүнийг асарч буй хүүхдийн эмч Хани Маруф эр даваа гаригт маш хүнд байдалтай ирсэн, хавдсан, хөхөрсөн, даарсан, арай гэж амьсгалж байсан. Одоо түүний биеийн байдал тогтвортой байна.” хэмээн ярьжээ. 

Аяаг аврах үеийн бичлэг интернэтээр тарсан бөгөөд бичлэгт нэг хүн нурсан барилгын нурангиас нялх хүүхэд тэврэн тоос шороон дунд гүйж буй нь харагддаг.

Түүнийг аюулгүй газарт аваачих үед тэнд байсан холын хамаатан Халил аль-Сувади нярайг Сирийн Африн хотод байдаг доктор Маруфт авчирчээ.

Нэгэн хүн “Би түүнийг үрчилж аваад сайхан амьдрал бэлэглэмээр байна гэснээр олон нийтийн сүлжээгээр олон мянган хүмүүс түүнийг үрчилж авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүсчээ.

Кувейтийн нэгэн телевизийн хөтлөгч “Хэрэв хууль эрх зүйн нөхцөлд бүрдэж, зөвшөөрвөл би энэ хүүхдийг асарч, үрчлэхэд бэлэн байна.” гэжээ.

Эмнэлгийн менежер Халид Аттиа дэлхийн өнцөг булан бүрээс Аяаг үрчилж авах хүсэлтэй хүмүүсээс олон арван дуудлага ирсэнийг мөн хэлжээ. 

Доктор Аттиа түүнээс дөрөвхөн сараар эгч охинтой бөгөөд "Одоо би хэнд ч түүнийг үрчилж авахыг зөвшөөрөхгүй. Алс холоос ч юм уу яг түүнийг зориод ямар нэгэн гэр бүл эргэж ирэх хүртэл нь би түүнд өөрийн охин шиг хандаж байна" гэжээ. Түүний эхнэр Аяаг төрсөн охинтойгоо хамт хөхүүлж байгаа аж. 

Аяагийн төрсөн нутаг Жиндайрис хотод хүмүүс нурсан барилгуудын дундуур ойр дотны хүмүүсээ хайсаар байна.

Тэнд байсан сэтгүүлч Мохаммед аль-Аднан BBC-д  нөхцөл байдал гамшгийн хэмжээнд байгааг, нуранги дор маш олонхүмүүсийг гаргаж чадахгүй байгааг мэдээлжээТүүний тооцоолсноор хотын 90 хувь нь сүйрсэн бөгөөд одоогоор сайн дурынханы ихэнх нь нутгийн иргэд байгаа аж.

Сирийн иргэний дайны арав гаруй жилийн хугацаанд нуранги доороос хүмүүсийг авран гаргах ажлыг дэндүү сайн мэддэг “Цагаан дуулгатнууд” байгууллагын аврагчид Жиндайрис хотод ажиллаж байна.

Мохаммед аль-Камел гэгч "Барилгууд аюултай байдалдбайгаагаас болж аврагчид хохирогч болж магадгүй. Бид дөнгөж сая энэ нурангиас гурван хүний цогцсыг гаргасан бөгөөд тэнд амьд гэр бүл байгаа гэж бодож байна, бид үргэлжлүүлэн ажиллах болно" гэж ярьжээ. 

Сирид газар хөдлөлтийн дараа 3000 гаруй хүн нас барсан гэх мэдээлэл байна. Энэ тоонд тус улсын сөрөг хүчний хяналтад байгаа бүс нутагт нас барсан хүмүүсийг оруулаагүй юм.

Эх сурвалж: BBC


1
angry
0
care
0
haha
1
liked
5
love
18
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 16 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 16 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 17 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 18 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 19 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 19 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 19 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 20 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 20 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 21 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28