Амьд үлдэгсдийг олох найдвар багасч байна

О.Шүрэнцэцэг
2023/02/11

Турк, Сири улсад амиа алдагсдын тоо 21,500-д хүрч байгаа тул амьд үлдсэн хүмүүсийг олох найдвар буурч байна. Хэдэн арван мянган хүний аминд хүрсэн аймшигт газар хөдлөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг олохын тулд аврагчид тав дахь өдөр дараалан нуранги малтаж байгаа ч хүмүүсийг эсэн мэнд олох найдвар тасарч байна.

Газар хөдлөлтийн голомтод ойрхон Туркийн Кахраманмарас хотоос Аль Жазирагийн сурвалжлагч мэдээлэхдээ "Энэ нурсан барилга нь оршуулгын газар болсонХэдэн арван хүнийг гаргасан боловч бүгд үхсэн" гэж хэлэв.

Гэсэн хэдий ч сүйрлийн дунд ямар нэгэн итгэл найдвар бий. Туркийн өмнөд хэсэгт орших Хатай хотын Антакья дүүрэгт нурсан барилгын нуранги доороос 96 цагийн турш дарагдсан 18 сартай хүүхэд болон түүний гэр бүлийн гишүүдийг эсэн мэнд гаргаж авсан тухай Анадолу агентлаг мэдээллээ. Өвлийн цаг агаар, зам, нисэх онгоцны буудлууд эвдэрсэн зэрэг нь аврах ажиллагаанд саад учруулж байна. Туркийн зарим хүмүүс засгийн газрыг хариу арга хэмжээ авах, шийдвэр гаргахдаа удаашралтай гэж гомдоллож байгаа нь Ерөнхийлөгч Эрдоганыг ирэх тавдугаар сард улиран сонгогдохтой холбоотой ширүүн тулаантай энэ үеийн сөрөг оноо болох нь гэгдэж байна. Ерөнхийлөгч Эрдоган сүүлийн өдрүүдэд гамшигт нэрвэгдсэн хотуудад айлчилж байгаа билээ.  Туркийн гамшгаас хамгаалах агентлагийн мэдээлснээр, трактор, кран, бульдозер, экскаватор зэрэг 5,500 гаруй автомашины тусламжтай 110,000 гаруй аврах албаныхан ажиллаж байна. Гадаад хэргийн яамнаас 95 улс тусламж санал болгосон гэж мэдэгдэв.

Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр нуранги доорх хүмүүс 7хоног ба түүнээс дээш хугацаанд амьд үлдэж чадна гэж байгаа ч хүйтэнд амьд үлдсэн хүмүүсийг олох боломж багассан тул аврах багийнхан одоо аюултай тогтворгүй барилгуудыг нураахад анхаарлаа хандуулж эхэлжээ.

Кахраманмараст сагсан бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний спортын ордон цогцсыг байрлуулах, таних зорилгоор түр морг ажиллуулж байжээ.

Туркийн Антакья хотод олон хүмүүс хүүхдийн хувцас, бусад хангамжийг тарааж байсан ачааны машины өмнө тусламж гуйн гүйлджээ. Амьд үлдэгсдийн нэг болох иргэн Ахмет Токгоз засгийн газраас хүмүүсийг энэ бүс нутгаас нүүлгэн шилжүүлэхийг уриалав. Орон гэргүй болсон хүмүүсийн олонх нь майхан, цэнгэлдэх хүрээлэн, бусад түр байранд хоргодож байгаа бол зарим нь гадаа хонож байна.

Эх сурвалж: Anadolu Agency

Гэрэл зураг: Туркийн Хатай хотод газар хөдлөлтөөс 101 цагийн дараа нурсан барилгын нурангиас 30 настай Хикмет Игитбашыг аварч байна [Sergen Sezgin/Anadolu Agency]


0
angry
1
care
1
haha
0
liked
2
love
9
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 10 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 11 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 13 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21