Туркийн Хатай мужид дэлгэсэн хээрийн эмнэлэгт Монгол эмч нар мэс ажилбар хийж байна

О.Шүрэнцэцэг
2023/02/11

БНТУ-ын Хатай мужийн Антакай хотод дэлгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хээрийн 2 дугаар шатлалын эмнэлэгт энэ сарын 10-ны өдрийн 08.00 цагаас эхлэн 23.00 цаг хүртэлх хугацаанд байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг гэмтлийн болон бусад шалтаант нийт 86 иргэнд, түүний дотор 14 хүүхдэд үзүүлсэн байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан иргэдийн дундаас ясны хугаралтай 31 иргэн байсан ба тэдний гэмтсэн хугарлыг нь засаж гөлтгөнөн боолт тавьжээ. Мөн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмч нар өвдөлтийг нь намдаах, шингэн сэлбэх эмчилгээг хийж, иргэдэд зөвөлгөө өгснөөс гадна бусад төрлийн өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээг хийж нийт 15 хүнд өвчин намдаах хориг, 5 хүнд шингэн сэлбэх эмчилгээ, үйлчилгээг үзүүлжээ. 

Тэрчлэн нярай 4 хүүхдэд үзлэг хийж, ар гэрийнхэнд нь зөвлөгөө өгсөн бөгөөд тэдгээр хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн талархлыг хүлээсэн талаарх мэдээг Цэргийн хээрийн хоёрдугаар шатлалын эмнэлгийн бүлгийг ахалж буй дэд хурандаа Л.Лувсандорж бидэнд ирүүлэв.

Энэхүү үзлэг, оношилгооны явцаас харахад зулгарсан ил шархтай болон мөчдийн гэмтэлтэй өвчтөн нийт үйлчлүүлэгчдийн 82,5 хувийг эзэлж буй ажээ.


Тус эмнэлгийн бүлгийн эмч, сувилагч нараас гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлэх явцад дараах 4 мэс ажилбарыг амжилттай гүйцэтгэжээ. Үүнд, нэг өвчтөний биед зоогдсон олон тооны шилийг түүн шархнуудад нь анхдагч цэгцлэлт хийсэн. Хоёрт, нуранганд дарагдсаны улмаас биедээ шарх авч, тэрхүү шархууд нь идээлж бохирдсон байсныг цэвэрлэн үхэжсэн эдүүдийг авах мэс ажилбар хийсэн. Гурав дахь хүний тухайд арьсан доор нь хурсан их хэмжээний цусан бүлэнг зүсэлт хийж гадагшлуулсан. Дөрөвдүгээрт, толгойн язарсан шарх, мөчдийн зүсэгдсэн шархнуудад оёдол тавьж, анхдагч цэгцлэлтүүдийг хийжээ. 

Түүнчлэн түлэнхийн шархтай өвчтөний шархыг нь цэвэрлэн тосон боолтыг хийж цаашдын эмчилгээг нь зөвлөсөн зэргийг онцолж болно.

Энэхүү эмнэлгийн тусламж үйлчилгээний явцад биеийн гэмтлийн үлдэцтэй олон иргэд тэдэнд хандсаар байгаа аж. Түүнээс гадна хөлний шархтай өвчтөнд үзлэгийг хийхэд амин үзүүлэлт нь тогтворгүй, түгээмэл үрэвслийн шинжтэй үжлийн байдалтай байсан тул дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлжээ.

Эндээс дүгнэхэд, цаашид гэмтэл, мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний бүлгүүд ачаалал ихтэй ажиллах магадлал өндөр байгааг дэд хурандаа Л.Лувсандорж онцлов.


1
angry
16
care
1
haha
11
liked
7
love
5
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана 16 цагийн өмнө
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ Өчигдөр
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал Өчигдөр
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо Өчигдөр
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна Өчигдөр
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 2026/06/05
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 2026/06/05
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 2026/06/05
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05
Бага зэргийн бороо орно 2026/06/05
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2026/06/04
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2026/06/04
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2026/06/04
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2026/06/04
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2026/06/04
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 2026/06/04
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 2026/06/04