Эрдоган 88 тэрбум лирийн зарцуулалтанд буруутгагдаж эхэллээ

О.Шүрэнцэцэг
2023/02/11

Истанбул хотын дарга Экрем Имамоглу твиттер хуудсаараа дамжуулан Самандаг хотод болсон аврах ажиллагаанд оролцсоноо хуваалцжээ.

Эхний 7.8 баллын хүчтэй чичирхийлэл, дараа дараагийн нь олон зуун газар хөдлөлт болсны улмаас одоогоор 21,000 гаруй хүн нас барсан. Нас барагсдын ихэнх нь Туркт юм. Мөн олон хүн орон гэргүй болж, орон байр, ус, түлш, цахилгаангүй болсон тул хоёрдогч гамшигт өртөх вий гэсэн болгоомжлол үүсээд байгаа билээ.

Туркийн Ерөнхийлөгч Речап Тайип Эрдоган үүссэн нөхцөл байдлыг "зууны гамшиг" гэж тодорхойлсон. Сөрөг хүчнийхэн ноён Эрдоганыг газар хөдлөлтөд бэлтгэлгүй байсныг буруутгаж, "газар хөдлөлтийн татвар"-аас цуглуулсан 88 тэрбум лир (4,6 тэрбум доллар; 3,8 тэрбум фунт) хэрхэн зарцуулагдсан талаар эргэлзэж буйгаа зарласан юм.

Анх 1999 онд 17,000 гаруй хүний аминд хүрсэн хүчтэй газар хөдлөлтийн дараа ногдуулсан уг татварыг гамшгаас урьдчилан сэргийлэх, онцгой байдлын албыг хөгжүүлэхэд зарцуулах ёстой байв. Туркийн гол сөрөг хүчний намын дарга Кемал Киличдароглу хэлэхдээ “Эрдоганы засгийн газар "20 жилийн турш газар хөдлөлтөд бэлтгээгүй" гэжээ.

Гамшигтай холбоотой олон янзын мэдээллүүд дундаас сүйрлээс маш азтай байдлаар сэргийлэгдэж чадсан, гайхамшигтайгаар аврагдсан, баатарлаг аврах ажиллагааны түүхүүд сүүлийн өдрүүдийн онцлох мэдээ болж байна.

Эх сурвалж: BBC news

Гэрэл зураг: Аврагдсан жаалхүү инээмсэглэж байв [bbc.com]



0
angry
0
care
2
haha
2
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 10 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 11 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 13 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21