Хайж байсан волейболын багийнхны цогцос олдлоо

О.Шүрэнцэцэг
2023/02/11

Даваа гаригт газар хөдлөлт болсны дараагаас аврагчид дунд сургуулийн волейболын багийнхныг байрлаж байсан зочид буудлынх нь нурангиас хайсаар байсан юм. Харамсалтай нь тэдний цогцос олджээ. Хоёр багш, нэг сурагчийн цогцсыг Адъяаман дахь Исиас зочид буудлын нурангиас гаргасан гэж Туркийн хяналтад байдаг хойд Киприйн албаныхан мэдэгдэв. 

Тамирчин хүүхдүүд Туркийн Маариф коллежоос багш, эцэг эхийн төлөөллийн хамт тэмцээнд оролцохоор Адъяаман хотыг зорьсон аж. Охид, хөвгүүдийн багийг оролцуулаад нийт 39 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Туркийн хяналтад байдаг Умард Кипрээс 170 зорчигчтой онгоцоор багийнхан сүйрэл болсон газар руу гарчээ. Сурагчдын ар гэрийнхэн талбайд цугларч, хамтдаа эрлийн ажиллагаанд оролцож байна. 

Долоон давхар байшин нурсны дараа багийн гишүүдийн дөрөв нь амьд үлдсэн бөгөөд өөрсдөө нурангиас гарч чадсан гэх мэдээлэл байна.


Эхлээд Лхагва гарагт хоёр багшийн амьгүй цогцос олдсон тухай албаны хүмүүсийн мэдээллийг иш татан Турк-Киприйн хэвлэлүүд эхэлж мэдээллэсэн бөгөөд дахин наймдугаар ангийн нэг сурагч олдсоны дараа амиа алдагсдын тоо гурав болсныг албан ёсоор мэдэгдлээ. 

Бүх сурагчдыг олох хүртлээ эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхээ тухайн хотын боловсролын албанаас мэдэгдсэн.

Сүйрлийн газарт байсан нэг ээж барилгуудын чанар, гүйцэтгэлд ихэд эргэлзэж буйгаа илэрхийлээд, барилгажилтын явцад хангалттай шалгалт хийсэн эсэхийг тодруулахыг хүсэв.

Өөр нэг эмэгтэйн ярьснаар түүний зээ охин 12 настай НехирАдъяаманд амьдардаг бөгөөд газар хөдлөлт болсон өдөр тухайн зочид буудалд очиж найзуудтайгаа уулзжээ. Охидын багийн хамгийн залуу гишүүн Нехир бусад хүүхдүүдийн хамт сураггүй хэвээр байна.

Газар хөдлөлтөөс амьд гарсан багш тэднийг чичиргээнээс хойш унтаагүй, төрсөн охин нь онгоцны сэгэн дунд гацсан хэвээрээ байгааг мэдэгджээ.



17
angry
9
care
19
haha
24
liked
29
love
330
sad
48
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 10 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 11 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 13 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21