​ Туркт нурсан барилгуудтай холбоотой баривчилгаа явагдаж эхэллээ

О.Шүрэнцэцэг
2023/02/12

Туркийн зүүн өмнөд хэсэгт орших Газиантеп, Шанлыурфа мужуудад газар хөдлөлтийн улмаас нурсан барилгуудыг чанар, стандарт хангаагүй гүйцэтгэсэн гэж үзэн барилгуудтай холбоотой 12 хүнийг баривчилсан тухай тус улсын цагдаагийн байгууллагаас бямба гарагт мэдэгдлээ.
Баривчлагдсан хүмүүсийн дунд гэрээт гүйцэтгэгчид ч байсан гэдгийг DHA агентлаг мэдээллэсэн. Францийн хэвлэлийн агентлаг /Agence France-Presse/-аас тус бүс нутагт 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн дараа дор хаяж 6000 барилга нурж, 25,000 гаруй хүн амиа алдаж, орон сууцны барилгуудыг чанаргүй гүйцэтгэсэн явдалд иргэд ихэд бухимдаж буйг онцолжээ.

Газар хөдлөлтөд нэрвэгдсэн зүүн өмнөд нутгийн 10 мужийн нэг болох Диярбакыр хотын прокурор бямба гарагт 29 хүнийг баривчлах тушаал гаргасан бөгөөд цаашид баривчлагдах хүмүүсийн тоо нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

 Баасан гарагт Туркийн цагдаа нар Хатай мужид нурсан өндөр зэрэглэлийн орон сууцны барилгын гүйцэтгэгчийг гадаад руу оргож буй мэдээлэл авснаар Истанбулын нисэх онгоцны буудалд шуурхай саатуулсан нь шуугиан дэгдээж байна. Мөн Бямба гарагт баривчлагдсан хүмүүсийн нэг нь Газиантеп хотын барилгын гүйцэтгэгч байсан бөгөөд төрөлх хотоосоо зугтсан түүнийг Истанбулаас баривчилжээ.
Газар хөдлөлтийн голомт болох Пазаржик дүүрэг, Кахраманмараш зэрэг мужуудад прокурорууд хэд хэдэн мөрдөн байцаалт эхлүүлээд байна. Туркийн Хууль зүйн яам 10 мужийн прокуроруудад “Газар хөдлөлтийн гэмт хэргийг мөрдөн шалгах тусгай алба” байгуулах тушаал өгчээ.

Эх сурвалж: https://www.theguardian.com/world/live/2023/feb/11/turkey

Гэрэл зураг: Decan Herald


1
angry
0
care
0
haha
45
liked
3
love
4
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 10 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 11 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 13 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21