15 гэр бүлээс гурван л амьд гарчээ

О.Шүрэнцэцэг
2023/02/12

Орон сууцны нэг барилга дор бүх оршин суугчид нь дарагджээ. Туркийн өмнөд хэсэгт орших нэр, хаяг нь тодорхойгүй нурангин дээр бүтнээрээ шахуу цонхны хүрээ байна. Тэр хүрээнээс эрвээхэй хээтэй хөшиг салхинд хийсэх нь нүдэнд тусч байв.

Сейдагийн эрвээхэйтэй хөшиг харагдаж байна.

Энэ бол Сэйдагийн өрөө

Газар хөдлөлт болохоос өмнө 19 настай Сейда тэр хөшигний завсраар Искендерун хотын гудамж руугаа харж байсанХарин одоо түүний хамгийн сайн найз Дамла гэр бүлийнхэнтэйгээ хамт гарч, байрныхаа нурангиас холуур тойрохыг хүмүүст сэрэмжлүүлж, аврах багынхан нохойн хамтаар Сэйдаг болон бусад хүмүүсийг амьд үлдсэн гэж найдан хайсаар байна.

Дамла зургаан настай, Сэйда найман настай байхдаа хөршүүд болж танилцсан бөгөөд тэд дотно найзууд болжээ. Саяхан хамтдаа дэлгүүр хэсэхдээ эрвээхэй хээтэй хөшгийг худалдаж авч. Дамла уйлан "Бид хоёулаа эрвээхэйнд дурртай" гэж хэллээ. Түүний утсан дээр Сэйдагийн төрсөн өдрөөр Дамла эгчтэйгээ хамт хийсэн бялууны зураг байна. Эрвээхэйгээр чимэглэж, нил ягаан өнгийн мөсөөр "Дэлхий дээр хэн чамд хамгийн их хайртай вэ? Мэдээж бид!" гэж бичсэн харагдана. 

Искендеруны төвд жижиг тагттай, 3-5 давхар, ягаан, шаргал өнгийн, доороо дэлгүүртэй дунд хэрийн орон сууцны барилгууд байсны нэг нь Сейдагийн амьдардаг Оркан нэртэй байр байжДаваа гарагийн 04:17 цагт 7.8 магниудын хүчтэй газар хөдлөлт болоход Сейда бусад оршин суугчдын адил гэртээ унтаж байв.

Чичирхийллээр давхарлаад нурсан

Туркийн өмнөд хэсэгт энэ долоо хоногт олон барилгууд нурж, сүйдсэн нь бусад 14 айл болон Сейдагийн гэрийнхний амьдардаг хотыг нөмөрсөн гунигт мэдээ боллоо. Газар хөдлөлтийн дараах өдрүүдэд тэдний найз нөхөд, гэр бүлийнхэн нь бусад газруудаас Орканд цугларч, хайртай хүмүүсийнхээ тухай хамгийн сайн сайхан түүх, итгэл найдваруудаа ярилцжээ. Лхагва гаригт бүтэн өдөр малтсаны эцэст амьд үлдэгсдийг нурангиас гаргаж ирэхэд тэд баярт мөчийн гэрч болов.

Аврагчдад амьд гарсан нэг хүн “Нурсан хананы дундуур Сейдатай ярилцсанСейда өөрийгөө зүгээр байгааг хэлсэнгэжээАлбаныхан амьд үлдсэн хүмүүсийг сэтгэл санааны гүн хямралтай, цочирсон байгаа тул ярьсан зүйлс нь эргэлзээтэй гэж таамаглаж байна. Баасан гариг гэхэд өөр сураг чимээ алга.

Албан бус аврах ажиллагаа, аюулгүй газар руу дүрвэж буй хүмүүс, амьд үлдсэн хүмүүст зориулан босгосон хээрийн эмнэлгүүдийг сурвалжилсаар бид гурван өдрийн дараа дахин тийш буцлаа. Аврагчид болон хөршүүд бүгд 3 хүн л амьд үлдсэнбусад нь сураггүй байсаар буйг бидэнд хэлэв.

Цугласан хүмүүс Орканы оршин суугчид тун найрсаг дотно, бие биенийхээ гэрт цайтурк кофе уухаар байнга зочилдогнягт холбоотой сайхан нөхөрлөдөг байсныг дурслаа. Оркан байрныхан гудамжны бусад барилгуудын оршин суугчид дундаа WhatsApp групптэй болж, тогтмол уулзалт зохион байгуулдаг, "Энэ долоо хоногт танайх, дараагийнх ньтэднийх...гээд л Туркын уламжлалт хөршийн харилцааг өвлөж ирсэн тухай ярив. 

Жижиг хүнсний дэлгүүр ажиллуулдаг Дамлагийн авга ах Эмрулла Оркан байрныхны тухай "Ийм л байсан" гээд гарааатгаж үзүүлээд, "Би 50 настай, гэхдээ багадаа сургуульд явах замд Оркан байрны хажуугаар нь өнгөрдөг байснаа санаж байна" гэж хэлэв.

Нутгийн иргэд газар хөдлөлт болох үеэр Оркан байр яг л даалуунууд шиг дээр дээрээ давхарлаад нурчихсан тухай ярьсан юмНурсан барилгын хоёр хажуугийн ижил төстэй барилгууд эвдрэлгүй харагдаж, оршин суугчид тайвширсан байдалтай харагдана. 

Орон нутгийн ахлах Кансу Оркан байрнаас олон хүмүүсийг таньдаг байж. Газар хөдлөлт болсны дараа тэрээр гэрээсээ гарч, булан тойроод Сейдагийн гудамжны үзүүр рүү гүйжээ.Харамсалтай нь гүйж очсон гудамжных нь барилгууд овоорсон бөөн хог хаягдал шиг л харагдсан байна. Дунд нь оршин суугчдын цөөн хэдэн ул мөр л харагдаж байгаа нь: Диснейн "Frozen" киноны дүрээр чимэглэсэн цаасан шувуу, урагдсан коран судар, эвдэрсэн цагаан цахилгаан зуух, тухайн үед зогссон улаан хүрээтэй цаг.

Өвөө нь шар айраг, чинжүүнд дуртай усан сэлэлтээр хичээллэдэг нэгэн залуу хөрш байшинд амьдардаг. Сейдагийн хөшиг хийсч харагдах нуранги руу утсаараа зураг дарсны дараа харахад түүний өвөөгийн царай харагджээ.

Оркан байрны газар хөдлөлтийн өмнөх ба дараах зураг. 

Нэгдүгээр давхар: Тэр хариулж чадахгүй

Тус байрны нэгдүгээр давхарт 63 настай Сехвар эмэгтэйхөгжлийн бэрхшээлтэй охин Дерягийн хамт амьдардаг байжээ.

Барилга нурахаас 2 цагийн өмнө ирээд явсан Дерягийн эгч Дениз "Тэр амьд үлдээд, гаднаас хүн байна уу гэж асуух чимээг сонссон ч хариулж чадахгүй шүү дээ" гэж хэлэв.

Барилгын нөгөө талд нэг давхарт их сургуулийн төгсөгч Берк амьдардаг. Түүний тухай дурсахдаа бүх хүмүүс “ухаалаг, нийтэч, царайлаг" гэж хэлж байна. Беркийн ах Догукан газар хөдлөлтийн үеэр ээжийнхээ хамт барилгын ёроолд нурангид дарагдсан байсан ч удалгүй аврагдсан юм. Догукан албаны аврах ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, нуранги дор 9 цаг хүлээсэн гэдгээ онцолсон. Тэр дүүгээ олдоогүй байхад сүйрлийн талаар илүү ярихыг хүсэхгүй байгаа бөгөөд хөршүүд нь түүнийг газар хөдлөлт болох үед гэртээ байгаагүй нөгөө дүүгээ дуудсанаар аврагдсан гэдгийг хэлэв.

Беркийн сураг одоо хүртэл гараагүй байна. Ээж нь гэмтэж эмнэлэгт байгаа бөгөөд эмч нарт байнга "Би хөлөө мэдрэхгүй байна, хүү минь дотор нь хавчуулагдсан" гэж ярьсаар байгаа аж.

Беркийн ээжийн утсан дээрх хүүгийнх нь зураг.

 Хоёрдугаар давхар: Тэд бие биегүйгээр амьдарч чадахгүй байсан

Хоёр давхарт 64 настай Хатис, 33 настай өөр нэг Деря нар амьдардаг байв.

Тэднийг хөршүүд нь Том Жерри хоёр гэдэг байжээ. "Нэг нь юу ч хийсэн, нөгөөх нь эсрэгээр нь хийдэг. Гэхдээ тэд бие биегүйгээр амьдарч чадахгүй байсанТэд одоо ч гэсэн инч зайтай байгаа байх" гэж хамаатан нь ярьж байна

Дерьягийн аав, Хатисын хуучин нөхөр өдөр бүр ээж, охин хоёрын тухай мэдээ хүлээж сууна. Тэрээр охиноо "үзэсгэлэнтэй, амьдрах урам зоригоор дүүрэн" хэмээн тодорхойлж, гараа нүүрээ наан харуулах юм. Дерягийн ажлын үүрэг нь Ажлын байран дахь аюулгүй орчныг хангах үүрэгтэй тул ийм нөхцөл байдалд охин нь ийм яаралтай тусламжийн үед "хаашаа явах, юу хийх, яаж ажиллахаа" мэдэж байгаа гэж найдсаар байгаа аж. 

Тэрээр охиныхоо чадварт итгэж "ээжийгээ болон бусдыг барилга доторх аюулгүй байлгаж байгаа" гэж найдаж байгаа гэнэ.

Хоёрдугаар давхрын Дерягийн аав Мелвит охиноо амьд олдоно гэдэгт итгээд хүлээж сууна. 

 Гуравдугаар давхар: Сейда дахин инээмсэглэнэ

Гуравдугаар давхарт Сайда ааж, ээжтэйгээ амьдардаг

Том эгч нь гэрээсээ нүүсэн ч ойрхон байжээЭгч нь газар хөдлөлтийн дараа Орканд ирээд ухаан алдаж унасан тул түүнийг хөршүүд нь тэндээс авч явахад хүрснээ яривӨвөө, эмээ нь ч бас булан тойроод амьдардаг, тэдний барилга ч бас газар хөдлөлтөд сүйдсэн.

Хамаатан садан нь тэднийг дотны гэр бүл, эцэг эх нь төгс хосууд гэж тодорхойлдог. Сейдагийн аав Ченгиз сэлбэг хэрэгслийн дэлгүүр ажиллуулдаг байв. Түүний хоёр эгч басэрт нас барсан бөгөөд эцэг эх нь одоо түүнийг нуранги доороос амь алдсан байдалтай олдвол ямар хэцүү байхыг хүмүүс төсөөлж чадахгүй байна.

Сейда ямар сайн охин байсныг тэр гудамжинд ирснээс хойш хэдхэн минутын дотор мэдэж болохоор байв. Найзууд нь түүний тухай ярихдаа царай нь гэрэлтэж, одоогийн болон хуучин найз залуу нь түүнийг хайх ажилд нэгджээ. Түүнийг найзуудаа машиндаа суулган зугаалдаг, хамгийн дуртай зүйл нь найзуудтайгаа кофе уух байсан гэж дурсан, эелдэг, ухаантай нэгэн гэж тодорхойлох юм. Сейда Дамлатай суралцахын тулд энэ жил Истанбулын их сургуульд элсэхээр шаргуу бэлдэж байжээ. Одоо цагаан машин нь нурсан байшингаас хэдэн метрийн зайд салхины шил нь хагарсан байдалтай байна. 

Баасан гарагт аврах албаныхан том техникээр нурангийг түрхээс өмнө Сейдагийн эрвээхэйтэй хөшигтэй цонхоор "Тэнд амьд хүн байна уу?" гэж хашигирсаар байжээ. Дамла Сейдаг эсэн мэнд олж, дахин инээмсэглэх болно гэж итгэсэн хэвээр байна.

Сейдагийн найзууд түүнийг эсэн мэнд олдоно гэдэгт итгэж байна. 

 Дөрөвдүгээр давхар: Би хэр удаж байна?

Биднийг байшингийн ойролцоо оршин суугчдынх нь талаар мэдээлэл авч байх үед нэг хүн амьд олдсон нь Фердан гэдэг50 гаруй насны өрх толгойлсон эмэгтэй байв.

Тэр бол Сейда амьд, түүнтэй ярилцсан гэж хэлсэн хүн юм. Аврагчид түүнийг бэртэж, сэтгэл санааны гүн хямралд орсон гэж дүгнээд эмнэлэгт хүргэхэд насанд хүрсэн хүү нь түүний орны дэргэд байсныг хэлжээ. Түүнийг авч явж байхад мөн тэрээр өөрийгөө нурангин доор 6 хоносон гэж бодсон, доор байхдаа хүүгээсээ “Би хэр удаж байна?” гэж асуухад хүү нь "Ээжээ гурав хоног" гэж хариулсан хэмээн ярьжээ

Баасан гарагт аврах албаныхан сүйрлийн газар дээр хүлээж байгаа гэр бүлийнхэнд дахин амьд үлдэгсдийг хүлээх хэрэггүй гэж хэлсэн байна. Харин хүмүүс “Гайхамшиг болж тэд амьд байвал яах вэ?” хэмээн хүлээсээр байна. 

 Эх сурвалж: Alice Cuddy in Iskenderun, TurkeyBBC NewsЭмрах Булут, Нихан Калле, Турал Ахмедзаде нарын нэмэлт сурвалжлага. 

Гэрэл зураг: Доминик Бэйлигийн Фото сэтгүүл зүй, Хейл Ахтай, Алис Кадди нарын гэрэл зургууд.

 



0
angry
1
care
0
haha
0
liked
1
love
16
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
147 дугаар сургуулийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсаны улмаас хүүхдүүд хорджээ 1 цагийн өмнө
Х.Ганхуяг: Шинээр зөвшөөрөл бий болгож хуулиас гадуур шаардлага тавьж байгаа этгээдийг АТГ-т хандан шалгуулах боломжтой 1 цагийн өмнө
ЭМИЙН СОНСГОЛООС: ЭМ-ийн дэд сайд С.Энхболд "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэв 2 цагийн өмнө
​Ц.Сэргэлэн: Би дахин нэр дэвшихгүй, мөнгийг нь ч дийлэхгүй юм байна 2 цагийн өмнө
Б.Энхбаяр: Өчигдөр болсон Р.Базараагийн баривчлагааг би мэдэхгүй, би БЗД-т нэр дэвшинэ 2 цагийн өмнө
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна 2 цагийн өмнө
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 2 цагийн өмнө
“Дүнжингарав”-ын уулзварын дэлбэрэлтийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ 4 цагийн өмнө
Ой, хээрийн түймрийн 29 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртжээ 5 цагийн өмнө
“Улаанбаатар смарт карт” компанийг АТГ-т шалгуулна 5 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ Пүрэв гарагт олгоно 5 цагийн өмнө
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна 5 цагийн өмнө
Хоёр найз: Хар нялхаасаа нөхөрлөж, нарийн боовчид болсондоо баяртай байдаг 6 цагийн өмнө
А.Оюун-Эрдэнэ: Төрчихөөд 10 хоноод хичээлдээ ороход “Хөхөө шиг ээж” гэж шүүмжилдэг байсан, тэр үед би бүхнийг амжуулах гэж чадлаараа хичээсэн 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна 6 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир Т.Мөнхсайханыг “сайшаав” 16 цагийн өмнө
Ардчилсан нам МЭДЭГДЭЛ гаргав 17 цагийн өмнө
Ц.Туваан: Бид 60 гаруй улсаас таван мянган тонн эм импортлож байна 21 цагийн өмнө
М.Оюунчимэг: Монголд 39000 төгрөгөөр зарагдаж буй эмийг Улаан-Үдээс 8000 төгрөгөөр авч байна 21 цагийн өмнө
Таваас дээш жил техникийн үзлэгт ороогүй машиныг бүртгэлээс хасна 22 цагийн өмнө