Израйлын тусламжийн баг халдлагын улмаас Туркийг орхилоо

О.Шүрэнцэцэг
2023/02/13

Израилын хүмүүнлэгийн Нэгдмэл Хатзал /United Hatzalah/ байгууллагын эрэн хайх, аврах ажиллагааны багийнхан Туркт туслах олон улсын багт нэгдэн 6 хоног тусламж үзүүлсэн юм. Харамсалтай нь зэвсэгт халдлагад өртөх шахсан тул Ням гарагт аврах ажиллагаагаа дуусгаж, Туркээс гарч буйгаа мэдэгдэв. Тус байгууллагын гүйцэтгэх захирал Эли Поллак, Үйл ажиллагаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Дов Майсел нар мэдэгдэлдээ "Израилын багийнханд шууд аюул заналхийлсэн зэвсэгт халдлагын талаарх тагнуулын мэдээлэл ирсэн бөгөөд уг халдлагад өртөх шахлаа.

Бид ажилтнуудынхаа аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих ёстой. Сирийн хилийн ойролцоох Туркийн нутаг дэвсгэрт тусламжийн багийг илгээх нь эрсдэлтэй гэдгийг мэдэж байсан ч хүмүүсийн амь насыг аврах үүргээ биелүүлэхийн тулд аюулыг бууруулах шаардлагатай арга хэмжээг авчирсан" хэмээн дэлгэрэнгүй тайлбар хийв. Бямба гарагийн шөнө Израилын батлан хамгаалах хүчин, Дотоодын цэргийн командлал, эрэн хайх, аврах ангиудын дарга нартай хамтарсан нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа ийм шийдвэр гаргажээ. Тус багийг шуурхай буцаах онгоц байгаагүй тул Америкийн Бүгд найрамдах намын хандивлагч агсан Шелдон Аделсоны гэргий Мириам Аделсон Ням гарагт хувийн онгоцоо гарган тусалжээ. Харин Израилын хоёр дахь тусламжийн баг болох IsraAid Туркт аврах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.

Эх сурвалж: Hadas Gold in Jerusalem, CNN

Гэрэл зураг: Туркийн Хатай нисэх онгоцны буудлынэвдэрсэн хэсгүүдийг зассан байдал. Twitter.


12
angry
3
care
8
haha
7
liked
15
love
76
sad
35
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 10 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 11 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 13 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21