Туркийн Тээврийн яам алдаагаа хурдан засав

О.Шүрэнцэцэг
2023/02/13

Газар хөдлөлтийн улмаас хамгийн их сүйрэл амссан мужуудын нэг болох Туркийн Хатай нисэх онгоцны буудал дахин ажиллаж эхэлсэн тухай Туркийн Тээврийн яам Ням гарагт мэдэгдэв. “Бид Хатай нисэх онгоцны буудлын хөөрөх зурвас үүссэн эвдрэлийг маш хурдан хугацаанд зассан. Манай нисэх онгоцны буудал өнөөдрөөс эхлэн ажиллаж эхэллээ” гэж Туркийн Зам тээвэр, дэд бүтцийн яам албан ёсны твиттер хуудсандаа 7.8 баллын газар хөдлөлтийн дараа ихээхэн эвдэрсэн, албаныхан “ашиглах боломжгүй” гэж үзсэн нисэх буудлын хөөрөх зурвасын өмнөх болон дараах зургийг хуваалцжээ.

Туркийн төрийн болон олон нийтийн барилга байгууламжууд гэнэтийн осол, байгалийн гамшигт хамгийн тэсвэртэй байх ёстой атал бараг хамгийн түрүүнд эвдэрч, ашиглах боломжгүй болсноос гадны тусламжийг ч авч чадахгүйд хүрч байна хэмээн дотооддоо болон гадаадад хурцаар шүүмжлүүлээд байсан билээ. IGA Станбул нисэх онгоцны буудлын операторын мэдээлснээр засварын ажил 96 цаг үргэлжилсэн байна. 

Истанбулын нисэх онгоцны буудлын Техникийн үйлчилгээний ерөнхий менежерийн орлогч Фират Эмсен “Барилгын болон техникийн баг 4 өдрийн турш тасралтгүй ажилласан” гэж Туркийн төрийн мэдлийн Анадолу агентлагт мэдээлжээ. Уг нисэх онгоцны буудал нь газар хөдлөлтөд хүчтэй өртсөн Антакья, Искендерун хоёр хотын хооронд байрладаг, гамшгийн бүсэд ирж буй тусламжийг хурдан, үр дүнтэй хуваарилах, аливаа тусламжийг Хатай болон ойр орчмын мужуудад хүргэхэд чухал үүрэгтэйг хэвлэл мэдээллийнхэн онцолж байсан юм.

Эх сурвалж: Isil Sariyuce and Chris Liakos, CNN

Гэрэл зураг: Туркийн Хатай нисэх онгоцны буудлынэвдэрсэн хэсгүүдийг зассан байдалTwitter.


0
angry
2
care
0
haha
5
liked
1
love
4
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 10 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 11 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 13 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21