Ерөнхий сайд Сөүл дэх Монгол сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

О.Шүрэнцэцэг
2023/02/13

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улс дахь албан ёсны айлчлал эхэллээ. Айчлалын эхний өдөр Ерөнхий сайд Сөүл хот дахь Монгол сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Сөүл дэх Монгол сургууль нь 1999 онд байгуулагдсан бөгөөд 24 багш, 342 сурагчтай. Тус улсад  амьдарч буй монгол хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах зорилгоор тус сургуулийг БНСУ-ын иргэн Юү Хэ Гын байгуулж байжээ.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ монгол хүүхдүүдийн сурч боловсрохын төлөө тууштай үйл ажиллагаа явуулж ирсэн Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, багш, ажилтнуудад талархал илэрхийлэв. Үндэсний хэл бичиг, зан заншил, түүх соёлоо шамдан сурч буй хүүхдүүдэд сурлагын өндөр амжилт хүслээ. Мөн “Алсын хараа-2050" бодлогын баримт бичгийн нэгдүгээрт Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг эрэмбэлсэн. Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн нэг чухал хэсэг бол дэлхийн монголчууд юм. Хилийн чанадад байгаа монголчууд, хүүхэд, залуус эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах гүүрийг бид барих ёстой. Оюутолгой, Тавантолгойгоос илүү оюунлаг монгол толгой Монголын баялаг юм” гэв.


 
Сөүл дэх Монгол сургуулийг үүсгэн Юү Хэ Гын сэтгэгдлээ илэрхийллээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг айлчлалынхаа эхний өдөр сургуулиар зочилсонд талархал илэрхийлээд монгол сурагчид тав тухтай орчинд боловсрол эзэмшиж салбар бүрт манлайлагчид гаргах нь миний мөрөөдөл” гэлээ.
Монгол сургуулийн багш, ажилтнууд нийгмийн даатгалын шимтгэлийг Монголд тооцуулах, сурагчдад хувьсах зардал олгож өгөхийг Ерөнхий сайдаас хүсэв. Ерөнхий сайд эдгээр асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сөүл дэх Монгол сургуулийн захирал Юү Хэ Гынд батламж, сурах бичгүүдийн хамт гардуулав.


 
Тус сургууль нь Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд хүчин төгөлдөр мөрдөж буй сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг мөрддөг байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 16 улсын 39 хотод 59 монгол сургууль, хэл соёлын төв байнгын үйл ажиллагаа явуулж байна.
Монгол Улсын Засгийн газар хилийн чанад дахь монгол сургууль, хэл соёлын төвүүдийн багшийн мэргэжил заах арга зүйг дээшлүүлэх, сургалтын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд Гадаад харилцааны яам Монгол Улсын Хэлний бодлогын Үндэсний зөвлөлтэй хамтран  мэргэжлийн заах арга зүйн цуврал цахим сургалтыг нэг жил гаруйн хугацаанд тасралтгүй зохион байгуулж, 100 гаруй багшийг хамруулжээ. Түүнчлэн олон улсын хэмжээнд монгол хэл, бичиг үсгийн хэрэглээ судалгааг өргөжүүлэх зорилгоор 2022 оноос эхлэн Хэлний бодлогын зөвлөлийн Европ, Ази дахь салбар зөвлөлүүдийг байгуулан ажиллаж байна.  


 


4
angry
0
care
3
haha
6
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 10 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 11 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 13 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21