О.Мөнхжинг 30 хоног цагдан хорихоор болжээ

О.Шүрэнцэцэг
2023/02/14

"IHC" койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг хоёрдугаар сарын 6-нд суллаж, хилийн хориг тавьсан юм. Тэгвэл О.Мөнхжинг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр өнөөдөр гарсан байна.

Энэ талаар О.Мөнхжин цахим хуудсаараа мэдэгдлээ. Тэрбээр "Цагдан хорьж  байгаа нь намайг гэм буруутай гэсэн үг биш. Намайг ямар нэг байдлаар хэрэгт нөлөөлж, оргон зайлж магадгүй гэсэн шалтгаанаар цагдан хорьж байна. Даваа гаригт болсон шүүх хурлаар надад хилийн хориг тавьсан. Гэтэл лхагва гаригт дахиад цагдан хорих санал ирүүлж, шүүхээс буцаасан. Өнөөдөр шүүгчээ солиод цагдан хорих хурлаар оруулж, намайг 30 хоног хорихоор боллоо.

 Би үүнд үнэхээр харамсаж байна. Хэргийн үнэн мөнийг тогтоох бус О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр гурвыг цагдан хорих л сонирхолтой байгаа юм байна гэсэн итгэл үнэмшил 100 хувь баталгаажлаа. 

 Зүгээр ажлаа хийгээд явж байсан залуус зохион байгуулалттай ажиллагааны золиос болж байна. Гэм буруугүй атлаа цагдан хоригддог аймаар систем байна" хэмээн ярьж, хуурай өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. 



5
angry
0
care
7
haha
6
liked
6
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 9 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 10 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 12 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21