Хөгжлийн банкны хэргийн урьдчидсан хэлэлцүүлгийг хаалттай явуулах шийдвэр гарч, сэтгүүлчдийг хөөлөө

О.Шүрэнцэцэг
2023/02/15

“Хөгжлийн банкинд” холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхлээд байсан ч шүүгдэгч нарыг өмгөөлж буй 14 өмгөөлөгч хуралдаан даргалагчаас татгалзах хүсэлт гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөл уг асуудлыг хэлэлцсэн юм. Гэвч Шүүхийн ерөнхий зөвлөл эл асуудлыг хэлэлцээд 100 хувийн саналаар хүлээн аваагүй байна. Иймээс түр завсарлуулаад байсан "Хөгжлийн банкинд" холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Энэхүү урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор 6, яллагдагч 58, Иргэний хариуцагч 4, өмгөөлөгч 15, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 14 нийт 98 оролцогч оролцож байна.

Дөнгөж сая Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалагийн хүсэлтээр шүүх хурал хаалттай явахаар  санал гаргажээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хөгжлийн банкны шүүх хурлыг нээлттэй явуулах шийдвэр гаргасан. Гэвч өмгөөлөгч нар "Хувь хүний нууцад хамаарах мэдээлэл яригдах учраас шүүх хурлыг хаалттай явуулж өгнө үү" хэмээн хүсэлт гаргалаа. Шүүх хуралд оролцож буй прокурорууд ч тэдний саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Улмаар шүүгчид зөвлөлдөөд шүүх хурлыг хаалттай явуулах нь зүтэй гэж үзлээ. Ингэснээр шүүх хурал хаалттай үргэлжилж байна.



4
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана 15 цагийн өмнө
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ Өчигдөр
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал Өчигдөр
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо Өчигдөр
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна Өчигдөр
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 2026/06/05
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 2026/06/05
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 2026/06/05
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05
Бага зэргийн бороо орно 2026/06/05
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2026/06/04
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2026/06/04
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2026/06/04
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2026/06/04
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2026/06/04
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 2026/06/04
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 2026/06/04