​ Газар хөдлөлтөд эхнэр, хүү хоёроо алдсан аав 4 настай охинтойгоо уулзлаа

О.Шүрэнцэцэг
2023/02/17

Газар хөдлөлтөөс аврагдсан 4 настай охиныг аавтай нь уулзуулж буй бичлэг цахим орчинд тархан олон хүний сэтгэлийг догдлуулаад байна. Уг бичлэгт охины аавын хүлээж буй өрөөнд охиныг нь дагуулан орж ирэхэд хүүхэд аавыгаа хараад шууд л нулимс дуслуулан, аавыгаа чанга тэвэрч буй нь харагдана.

Анадолу агентлагийн мэдээлснээр, Ахмед Аян эхнэр, хүү хоёроо газар хөдлөлтөд алдсан байна. Тэрээр Туркийн өмнөд хэсгийн Хатай мужийн төв Антиох хотод 4 настай охин Гадагийн хамт байшингийнхаа нурангид дарагдсан байсан бөгөөд эсэн мэнд аврагдсан билээ. Аав охин хоёрыг нурангиас аварсаны дараа нэн дариу эмнэлэгт хэвтүүлэн, хоёр өөр газар эмчлүүлж байсан юм. Эдгэрч эмнэлгээс гарсныхаа дараа Аян охиноо хайж эхэлжээ. Энэ хооронд Гадагийн гэр бүлийн гишүүд олдохгүй байсан тул Гэр бүл, нийгмийн үйлчилгээний яамнаас түүнийг Хатай дахь асрамжийн газарт шилжүүлсэн байна.

Эх сурвалж: khaleejtimes.com/world/watch

Гэрэл зураг: khaleejtimes.com


7
angry
22
care
3
haha
8
liked
82
love
29
sad
20
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 9 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 10 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 12 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21