Монгол иргэнийг алхаар 20 удаа цохиж, хөнөөсөн ОХУ-ын иргэнд 14 жилийн ял оноожээ

О.Шүрэнцэцэг
2023/02/17

Өнгөрөгч оны  есдүгээр сарын 24-ны өдөр  ОХУ-ын иргэн "Д" манай улсын иргэн "Г"-г тархин тус газарт нь 20 гаруй удаа алхаар няц балбан зодож маш хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Хохирогч "Г"-н биеийн байдал маш хүнд, ухаангүй ГССҮТ-д зургаан хоног байсан боловч есдүгээр сарын 30-ны 22:00 цагт нас барсан харамсалтай хэрэг гарсан. 

Энэ хэргийг шүүх хурал өнөөдөр /2023-02-17/ болж,  ОХУ-ын иргэнд  жирийн дэглэмтэй хорих ангид 14 жилийн хорих  ял оноолоо.

Хэргийг эргэн сануулахад: ОХУ-ын иргэн архидан согтуурч, Монгол залуугийн толгойг алхаар цохин маш хүнд гэмтээсэн хэрэг есдүгээр сарын 24-нд гарсан. ОХУ-ын иргэн Д Монголд ирэхдээ хил дээр танилцсан Монгол иргэний байрыг түрээслэхээр болж, есдүгээр сарын 24-нд тухайн түрээслэх байранд ирэхдээ байрны танил болох иргэн Г-ийн гэрт орцгоосон тухай ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлэл хийсэн. 

Ийнхүү тухайн иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ОХУ-ын иргэнтэй анх танилцсан Монгол иргэн өөрийн найзын хамт гэрээс нь гарсан гэж мэдүүлсэн байдаг. Улмаар Монгол Улсын иргэн "Г" болон ОХУ-ын иргэн "Д" хоёр гэрт үлдэж хохирогч Г-г алхаар тархийг нь удаа дараа бяц цохиж гэмтээсэн гэдгийг албаныхан мэдээлсэн юм. 

-


62
angry
1
care
2
haha
4
liked
2
love
30
sad
16
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 9 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 10 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 12 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21