Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг Улсын Их Хуралд хүлээлгэн өглөө

О.Шүрэнцэцэг
2023/02/17

Улсын хэмжээнд хоёр шаттайгаар зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэн гаргасан Зөвлөмжийг тус санал асуулгын Зөвлөлдөх зөвлөл өнөөдөр (2023.02.17) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өглөө.

Зөвлөмжийг хүлээлгэн өгөхдөө Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар, энэ оны нэгдүгээр сарын 06-нд байгуулагдсан цагаасаа эхлэн бид шуурхай ажиллаж, санал асуулгын сэдвийн хүрээг тодорхойлж, нийт 22 асуултыг боловсруулсан. Ингээд хуулийн дагуу Үндэсний статистикийн хороо хоёр шатны санал асуулгыг явуулж дүнг нэгтгэн, тайлан ирүүлсэнд тулгуурлан Зөвлөлдөх зөвлөлөөс Зөвлөмж гаргалаа. Зөвлөмжийг бид 22 асуулт тус бүрээр, санал асуулгын дүнгийн тоон үзүүлэлтэд тулгуурлан боловсруулсан хэмээн танилцуулав.

 
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг хүлээн аваад, зөвлөлдөх санал асуулгын тухай олон нийт, иргэний нийгмийн болон улс төрийн байгууллагын төлөөллүүдээс маш олон сэтгэгдэл, талархал ирж байгааг дурдан, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдэд баяр хүргэлээ. Тэрбээр, энэ удаагийн зөвлөлдөх санал асуулгаар монголчууд нэгэн танхимд цуглаж чадлаа. Ардчиллыг амилуулсан үйл явдал боллоо гэж иргэд сэтгэгдлээ хэлж байна. Амьдрал олон өнгөтэй, баялаг байдаг. Зөвлөлдөх санал асуулга, хоёр дахь шатны санал асуулгын хүрээнд зохион байгуулсан Зөвлөлдөх уулзалтад тэрхүү олон өнгө, баялгийг нэгэн дор хуралдуулж, монгол оюун ухаанаар, ардын язгуур ухаанаар улс оронд тулгамдсан асуудлуудыг тал бүрээс нь зөвлөж хэлэлцсэн болохоор зөв, сайн үр дүн гарсан гэдэгт итгэлтэй байна. Ашиг сонирхлоороо нэгдсэн хүмүүс хэчнээн мянгуулаа цуглаж хуралдсан ч тэндээс нэг талын хүсэл, бодол л гарна. Нийт ард иргэдийн төлөөллийг улс орны өнцөг булан бүрээс сонгож оролцуулан, оюун бодлыг нь уралдуулж, нийгмийн зөвшилцөлд хүрч болдгийг энэ үйл явдал харууллаа гэсэн юм.


Тэрбээр, Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг цаашид эрх зүйн 10 шинэтгэл буюу улс төр, засаглалын тогтолцооны шинэтгэл, эдийн засаг болон нийгмийн бодлогын багц хуулиудад тусгах талаар ажлын хэсгүүдэд хуваарилагдан ажиллаж, энэ оны гуравдугаар сарын 07-ны дотор санал оруулж ирэхийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдээс хүслээ.


Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөлдөх зөвлөл үйл ажиллагааныхаа буюу зөвлөлдөх санал асуулгын явц, үр дүнг нэгтгэн дүгнэсэн дэлгэрэнгүй тайланг Сар шинийн баярын дараа хүлээлгэн өгөх юм. Зөвлөмжийг хүлээлгэн өгөхөд Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн бүгд оролцсон юм. Тэд зөвлөлдөх санал асуулгын хугацаанд хэрхэн ажилласан, ямар ололт, дутагдал ажиглагдсан болон цаашид хэрхэн зохион байгуулах зэрэг олон асуудлаар санал сэтгэгдлээ илэрхийлэв.

Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг хүлээлгэн өгөхөд Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүн Н.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


2
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана 20 цагийн өмнө
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ Өчигдөр
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал Өчигдөр
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо Өчигдөр
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна Өчигдөр
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 2026/06/05
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 2026/06/05
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 2026/06/05
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05
Бага зэргийн бороо орно 2026/06/05
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2026/06/04
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2026/06/04
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2026/06/04
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2026/06/04
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2026/06/04
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 2026/06/04
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 2026/06/04