Г.Галбадрах: Зөвлөлдөх зөвлөлийн нэг хоёрдугаар шатанд оролцогчдоос маш их мэдээллийн дата цугларсныг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай

О.Шүрэнцэцэг
2023/02/17

Улс оронд тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлыг иргэдээс асууж тодорхойлох “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалт энэ сарын 14-15-ны өдрүүдэд Төрийн ордонд болсон. Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын 22 асуулт тус бүрийг нэг бүрчлэн дүгнэн гаргасан Зөвлөмжийг өнөөдөр (2023.02.17) Улсын Их Хурлын даргад өргөн барьсан юм. Энэ талаар Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Г.Галбадрахаас  тодрууллаа. 

 Зөвлөлдөж шийдье улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулга хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж, дууслаа. Таны хувьд Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнээр ажилласан. Энэ уулзалтыг хир дүнтэй болсон гэж бодож байна вэ?

Эхний шатны санал асуулгад оролцсон 1570 хүн бол олон улсын жишгээр боломжит хувилбар гэж ҮСХ тайлбарласан. Эхний шатанд  оролцогчид ямар ч мэдээлэл аваагүй, тухайн үедээ өөрт байгаа баримжаа, мэдээллээр санал өгсөн бол хоёр дахь шатанд оролцогчдыг хоёр өдөр мэдээллээр хангаад санал авсан. Өөрөөр хэлбэл Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд бид 22 асуулт бэлдсэн юм.  Энэ 22 асуулт тус бүр дээр дөрвөн ангиллаар оролцогчид 15, 15-аар баг болж суугаад мэдээлэл авч, ойлгохгүй зүйлээ асууж, ярилцсаны дараа санал авахад нэгдүгээр шатанд авсан зарим санал доошоо хувь буусан байна, зарим нь өссөн байна. Яг эндээс л бид ямар асуудлыг эрэмбэлж гаргах вэ гэдгийг харлаа. Миний хувьд 22 асуултыг төгс төгөлдөр байсан гэж хэлж чадахгүйБоловсруулах явцад Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн дунд маргаан байсан ч олонхоороо шийдье гэдэг нэг л зарчим барьж ажилласан. Миний эхний дүгнэлт бол санал асуулга амжилттай боллоо. Олон нийтийн санаа бодлыг ядаж 50 хувь илэрхийлж чадсан байх гэж харж байна. Жишээлбэл би Монголын улс төр, нийгмийг гаднаас нь шүүмжилдэг хүмүүсийн нэг. Жагсагчид шаардлага тавьж байна. Энэ тэр болохгүй гэсэн олон шүүмж байна. Тэгэхээр нэг асуудал байна. УИХ-д хууль боловсруулж, баталдаг хүмүүсийн өмнөөс бид зөвхөн сэтгэл хөөрлөөр тэгж болохгүй, ингэж болохгүй гэж асуудал тавьж болохгүй. Яагаад гэвэл бүх зүйл хуулийн хүрээнд явах ёстой учраас бид уначхаад байгаа юм. Би Зөвлөлдөх зөвлөлд ажиллаад юуг ойлгосон бэ гэвэл иргэд бид өөрсдөө хариуцлагатай байх ёстой юм байна. Бид жагсаад, нэгдээд тодорхой асуудал тавих гэж байгаа бол судлах хэрэгтэй юм байна. Хуулийн хүрээнд ямар заалт байна. Энэ яагаад амьдрал дээр болохгүй байна. Гарц шийдлийг хуулийн хүрээнд гаргах ёстой. Түүнээс биш нь та нар болохгүй байна, та нар огцор гэж мянга хашгираад үр дүнд хүрэхгүй юм байна.  Сая Зөвлөлдөх зөвлөл гэдэг бүтцээр дамжуулаад УИХ болоод ард дунд жийргэвч маягтай ажиллаж үзлээ. Эндээс надад төрсөн бодол бид дандаа төрийг буруутгаад байхаас илүүтэй үүргээ биелүүлээд, хариуцлагатай эв нэгдэлтэй байж, асуудлыг хуулийн хүрээнд гаргаж тавьсан тохиолдолд ойлголцолд хүрнэ. Эс тэгвэл жагсаал цуглаан дээр хүртэл асуудал зөвөөр хөндөгдөж байгаа ч үр дүнд хүрэхгүй. Хуульчид,судлаачид тоо баримт хууль зүйн үндэслэлтэй нь ярьж, гаргалгаа гаргаад явж яагаад болохгүй байгаа юм.  Зүгээр л хэдэн хүнийг урдаа гаргачхаад ард алга ташаад зогсоод байж болохгүй шүү дээ. Үнэхээр л энэ нийгмийг өөрчилье гэж бодож л байгаа юм бол хүний бүрийн оролцоо, хариуцлага байх ёстой юм байна. 

 Зөвлөлдөх зөвлөлийн УИХ-д хүргүүлсэн зөвлөмжид ямар асуудлууд тусгагдсан бэ?

 Зөвлөлдөх зөвлөлийн нэг хоёрдугаар шатанд оролцогчдоос маш их мэдээллийн дата цугларсан.  Бид асуулт бүрээр хариултаа багцлахаар энд тэдэн хүн санал өгсөн байна гэсэн статистик тооны ард ерөнхий мэдээлэл өгөх болчхоод байгаа юм. Гэтэл үүний цаана байгаа үй олон датаг яах вэ гэдэг асуулт үлдэж байна. Тийм учраас сая УИХ-ын даргатай уулзах үеэр дата мэдээллүүдээ дахиад гүнзгийрүүлээд судлаад үзье. Хүмүүсийг өгсөн санал, дэвшүүлсэн асуудлыг гаргасан судалгаан дээр тулгуурлаад шинжлэх ухааны үндэслэлтэй статистик дээр тулгуурласан хуулийн дагуу гаргалгааг гаргаж тавих ёстой гэж харж байна. 

 Зөвлөлдөх зөвлөл зөвлөмжөө УИХ-д хүргүүллээ.  Таны хувьд ямар үр дүн хүлээж байгаа вэ

 Зөвлөлдөх санал асуулгын нэг, хоёрдугаар шатанд иргэдийн өгсөн саналыг дахиад  нарийвчлан  судлах  шаардлагатай. Ямар байдлаар хуульд оруулах боломжтой юм. Эрх зүйн өөрчлөлтөөр яаж шийдэх вэ гэдэг нь УИХ-ын ажил. Зөвлөлдөх зөвлөл үүргээ гүйцэтгээд, зөвлөмжөө УИХ-д хүргүүллээ. Хэрвээ энэ эрэмбэлсэн асуудлуудыг УИХ хэлэлцэхгүй, үл ойшоовол Зөвлөлдөх зөвлөл олон нийттэй хамтраад шаардах ёстой. 

 

 


1
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.220
2023/02/18
0
1
Чи дут юү ч мдэхгү бж
Хариулах
103.57.92.252
2023/02/18
0
0
Энэ ч зандансүгийн найруулсан жүжиг хэдэн тавиулууд нь эзнийхээ
Хариулах
192.82.92.42
2023/02/18
0
0
Мэргэжлийн хэдхэн чадалтай эрдэмтэнтэц бол бух асуудлыг шийдэх аргыг олох, юун хэдэн сонгогдсон гэх хумуусийн зевлелдеен бэ?!
Хариулах
2405:5700:311:c02d:805d:6fc2:d26b:d04b
2023/02/18
1
0
Үндсэн хуулинд нэмэлт оруулж хариуцлагын механизм гарч ирнэ гэж айсан эрх мэдэлтэнүүд шинэ үндсэн хууль ярих гэж байна гэсэн айдаст автуулж бултах арга хэрэглэсэн явдал байсан. МАН-ын бүлгийн даргаас эхлээд шууд удирдаж байх жишээтэй. Ингэж хайрцаглах нь ач холбогдолыг бууруулна гэж харагдсан. Сахилга хариуцлагыг нэн түрүүнд шаардах байлаа. Сонгогдоод 4 жил дураараа болдог хуралд тал нь ирдэг хулгай хийдэг тангарагаа биелүүлдэггүй дараачийн 4 жилийг хүлээдэг мафижсан байдал бий болсон.
Хариулах
66.181.160.76
2023/02/18
1
0
Яасан 801 гадаадын тагнуулын агентуудтай уулзаж мэдээлэл авсан болтой дүгнэж байх шив. Хүмүүсийн дунд өдөр тутам ярилцаж байгаа зүйлсийг дарга нар огт мэддэггүй хэрэг үү.
Хариулах
66.181.160.117
2023/02/18
3
0
энэ хятадын МАНингууд сонгуулийн өмнөх жил гэнэт үндсэн хуульруу дайрдаг болж, 19 онд хийсэн гол өөрчлөлт нь монголын газрыг хятадуудад зардаг болсон явдал бусад косметик өөрчлөлтүүдээ бүгдийг өнгөрсөн жил буцаагаад хэвэнд нь оруулчихсан. энэ жилийн өөрчлөлт нь хөрөнгө оруулалт татах нэрээр хятад хүн монгол хүнээс дээгүүр эрхтэй гэдэг зүйлийг хуульчлах гэж оролдож байгаа.
Хариулах
129.205.113.144
2023/02/18
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
213.87.135.1
2023/02/18
0
0
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах
202.9.46.40
2023/02/17
0
0
Тэгэхээр иргэдийн хуулийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй юм байна.
Хариулах
Шинэ мэдээ
Төрийн банк “хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл”-ийг олгоно 9 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг хүчиндсэн этгээдэд бүх насаар хорих ял оноолоо 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг хэдэн гишүүний саналаар "явуулсан" бэ 10 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Авлигатай тэмцэхэд тулгамдаж буй сорилт, ололт амжилт” сэдэвт олон улсын хуралд оролцож байна 10 цагийн өмнө
Э.Сумъяажаргал гэх эмэгтэйн захиалгаар хүчиндэх гэмт хэрэг үйлдэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авчээ 10 цагийн өмнө
Улсын дээд шүүхэд Европын холбооны зөвлөхүүд ажиллалаа 11 цагийн өмнө
ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь мэс заслаа амжилттай хийлээ 11 цагийн өмнө
Шуурхай: Н.Наранбаатарыг авч үлдэн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан хоёрын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ шийджээ 11 цагийн өмнө
Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна 11 цагийн өмнө
Д.Мөнхбаатар: Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэн баталсан гэх БГД-ийн ИТХ-ын 18 төлөөлөгч олонх болж чадахгүй 12 цагийн өмнө
Технологи шинэчлэгдэж, бид дасан зохицдог 12 цагийн өмнө
Бусдыг айлган сүрдүүлж “Lexus 570” автомашиныг хууль бусаар шилжүүлэн авчээ 12 цагийн өмнө
Д.Сумъяабазар: Хүүхдийн паркийн 10,2 га талбайн зураг төсөл батлагдсан, удахгүй Нийслэлчүүд амарч зугаална 13 цагийн өмнө
Голомт банк “Алтны Форум 2023” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 13 цагийн өмнө
Цахилгаан шат болон хаалга цонхонд тавигдах ерөнхий шаардлагыг хотын стандартад орууллаа 13 цагийн өмнө
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ 13 цагийн өмнө
Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ 14 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Олон нийтэд таалагдахын тулд гурван гишүүнийг золиос болгож байна 14 цагийн өмнө
Н.Наранбаатар: Би хуучин байраа зарж, УИХ-аас өгдөг 50 сая төгрөгийн дэмжлэгээр хотод байртай болсон 14 цагийн өмнө
Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурлаа 14 цагийн өмнө