Зуслангийн эзэнгүй байшингуудыг тонодог бүлэг этгээдийг баривчилжээ

О.Шүрэнцэцэг
2023/02/20

Цагдаагийн байгууллагаас Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлдаг Э, О, М, Э нарын бүлэг этгээдүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

 Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь 2022 оны 11 дүгээр сараас хойш Приус маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 40 орчим удаагийн үйлдлээр зуслангийн бүсийн эзэнгүй айл, өрхүүдийн эд зүйлсийг хулгайлж худалдан борлуулсан нь урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа бөгөөд хулгайлсан зарим эд зүйлийг хураан авч, хохирогч нарт таниулан ажиллаж байна. 

Иймээс иргэд та бүхэн орон байрныхаа хаалга цонхыг бүрэн гүйцэд хааж, түгжигдсэн эсэхийг сайтар шалгах, орон байраа удаан хугацаагаар эзэнгүй орхиж явахдаа үнэтэй эд зүйл, бэлэн мөнгийг үлдээхгүй байх, боломжтой бол дохиолол, хяналтын камер байршуулах, хөршийн хяналтын холбоогоо сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


4
angry
1
care
0
haha
0
liked
0
love
5
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 9 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 11 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 12 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21