Д.Баттөмөр: Би "ТРИО" киног ижийдээ зориулан хийсэн

О.Шүрэнцэцэг
2023/02/25

Олон улсын нэр хүндтэй кино наадмуудаас шилдэг бүтээлийн шагнал хүртээд буй "Трио" кино өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү бүтээлийн зохиол нь буддын шашин, дауны хам шинж, хүн ба байгаль гэсэн гурван сэдэвтэй уялдаж бүтээгдсэн тухай киноны уран бүтээлчид нээлтийнхээ үеэр онцлов.

Киноны гол дүрд Монголын дауны холбооны гишүүн, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөр нар тогложээ.

Жүжигчин Д.Баттөмөр "2020 оноос хойш зураг авалтаа хийж гүйцэтгэн, өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 24-нд Монгол дахь албан ёсны нээлтээ хийн, та бүхнийхээ хүртээл болгох гэж байна. Бид бүхний хүсэн хүлээсэн нээлт. Дэлхий олон хэлээр ярьдаг ч бидэнд дундын ганц л хэл бий. Энэ бол хайр. Ийм л санааг илэрхийлэн үзүүлж буй уран бүтээл маань дөрвөн тивээс долоон шагнал хүртлээ. Киноныхоо зохиолыг О.Алтангэрэл хэмээх хуульч найзтайгаа хамтарч бичсэн. Би энэ киногоо ээждээ зориулж хийсэн" гэсэн юм.

Киноны дууг Төрийн соёрхолт З.Хангал агсны "Бодол" аязыг дуу болгож, гавьяат жүжигчин С.Жавхлан амилуулж, алдарт "The Beatles" хамтлаг бичлэгт ордог байсан "London Abbey road studio"-д бичүүлсэн байна.

"Трио" уран сайхны киноны шагналууд:

  • 2022 оны Тайландын олон улсын кино наадмаас "Шилдэг кино"-ны шагнал
  • 2022 оны АНУ-ын Палм Спрингс даун синдромын олон улсын кино наадмаас "Шилдэг зураглаач"-ийн шагнал
  • 2022 оны Улаанбаатар олон улсын кино наадмаас "Шилдэг продюсер"-ийн шагнал
  • 2022 оны Варшавын олон улсын кино наадмаас "Үзэгчдийн нэрэмжит шилдэг киноны шагнал
  • 2022 оны Таллины олон улсын кино наадмын "Фестивалийн шилдэг" хэсэг
  • Канад "Монреаль"-ийн кино наадмын шилдэг найруулагч
  • Египет "ART UNITES" кино наадмын шилдэг кино

Дээрх наадмуудаас хоёр нь дэлийн элит буюу А зэрэглэлийн топ наадам аж.

Түүнчлэн Трио киног Австралийн Перт хотын "Burswood" задгай театрт гаргахаар төлөвлөсөн бөгөөд орлогыг нь Монголын дауны холбоо болон Австралийн дауны холбоонд хандивлахаар болсон байна.



3
angry
1
care
3
haha
3
liked
12
love
1
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 14 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 14 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 16 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 16 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 17 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 18 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 18 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 19 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28