АТҮТ-ийн ажлын байранд архидан согтуурсан албан тушаалтныг чөлөөлжээ

О.Шүрэнцэцэг
2023/02/25

Авлигатай тэмцэх газар нийгмийн сүлжээнд түгсэн мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажил явуулдаг.

Энэ удаа Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэл, өөрчлөлт хариуцсан мэргэжилтэн Б нь ажлын байранд архидан согтуурч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас төрийн албанд тогтоосон дэг журмыг хэрэгжүүлээгүй, хариуцлагагүй ажилладаг гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд түгсэн.

Энэ дагуу тус төвийн удирдах албан тушаалтнуудтай уулзав. Цаашид хүний нөөцийн бодлого, албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, дотоод хяналтыг сайжруулах, Авлигын эсрэг хуульд заасны  албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх гэж заасныг мөрдөж ажиллах талаар анхааруулж ярилцсан.

Ажлын байранд архидан согтуурсан мэргэжилтэн Б нь салбарын нэр хүндийг унагаасан үйлдэлдээ хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгснийг Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон хүлээн авч энэ сарын 3-ны өдөр түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гаргасан байна.

Эх сурвалж: АТГ


0
angry
0
care
7
haha
3
liked
2
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 8 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 11 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21