Туркт газар хөдлөлтөөр нурсан барилгуудтай холбоотойгоор томоохон сүйрэл болж, их хэмжээний хохирол амссан билээ.
Газар хөдлөлтийн үеэр нурсан барилгуудыг барьсан компаниудыг газар хөдлөлтийн болон барилгын чанарын хууль журам зөрчсөн гэж буруутгаж байгаа юм. Туркийн 11 мужид мөрдөн байцаалтын явцад 564 хүнийг барилга барих дүрэм зөрчсөн гэж сэжиглэн шалгаж байна. Одоогоор 160 орчим хүнийг баривчилсан бол бусад хүмүүсийг эрэн сурвалжилж байна. Мөн барилгын чанартай холбоотой хэргээс гадна газар хөдлөлтийн үеийн хулгай, дээрмийн хэрэгт 282 хүн сэжиглэгдэж байгаагаас 181 хүнийг баривчилжээ.
Эх сурвалж: TRT Haber телевизийн суваг
Сэтгэгдэл (3)