Хэрцгийгээр хөнөөгдсөн загвар өмсөгч дөрвөн хүүхдийн ээж байжээ

О.Шүрэнцэцэг
2023/02/28

Хонгконгийн хамгийн алдарт загвар өмсөгч, инфлюнсер Эбби Чойгийн хэрцгийгээр хөнөөгдсөн аллагад хуучин нөхөр, хадмууд нь буруутай болохыг анхан шатны мөрдөн байцаалтаар тогтоож, шүүхэд шилжүүлээд байна. 

Түүний хуучин нөхөр Алекс Квонг, Квонгийн ах Энтони, тэдний аав Квонг Кау нарыг яллагдагчаар татжээ.  63 настай Квонгийн ээж хэрэгт оролцоогүй ч нуун дарагдуулсан, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан гэж буруутган бүгдийг нь саатуулан хорьж, батлан даалтад гаргахаас татгалзжээ. 

Чойгийн толгой болон биеийн бусад хэсэг нь Тай По дүүргийн Лүнвей тосгоны гурван давхар байшингаас олдсон бөгөөд тус газар руу түүнийг хуучин жолоочоор ажиллаж байсан хадам ах нь авч явсныг харсан хүн мэдээлжээ. Бүсгүй хамгийн сүүлд Мягмар гарагийн үдээс хойш охиноо авахаар явж байгаа тухайгаа ар гэрийхэндээ хэлснээс хойш сураггүй болжээ. Гэвч тэрээр охиноо очиж аваагүй, утас нь холбогдохгүй болсон тул түүнийг мягмар гарагт алга болсон гэж үзэж байна. Аллага болсон газар нь бүсгүй Ковлун хотод хамгийн сүүлд харагдсан газраас ойролцоогоор 27 км зайд байжээ.

Хонконгийн цагдаа нар Чой болон түүний хуучин хадмууд их хэмжээний мөнгө, санхүүгийн маргаантай байсан, аллага үүнээс үүдэлтэй гэж хэвлэлд мэдэгдсэн.

Алекс Квонг өнгөрсөн Бямба гарагт завиар хотоос гарах гэж байгаад баривчлагдсан бөгөөд түүний эцэг эх, том ахыг нь өмнөх өдөр нь саатуулжээ. Цагдаа нар мөн Ням гарагт Чойгийн хадам аавтай холбоотой 5 дахь сэжигтнийг баривчилжээ. Чойгийн экс нөхөр болох Алекс Квонг өмнө нь  5 сая Хонгконг доллар залилсан хэргээр мөн эрэн сурвалжлагдаж байсан тухай мэдээлэл байна. Гэхдээ уг мэдээллийг цагдаа нар өгөөш болгон цацсан ч байж болох талтай.

Чой экс нөхөр Алекс Квонгоос хоёр хүүхэдтэй, 2016 оноос хойш хамтран амьдрагч Крис Тамаас хоёр хүүхэдтэй болсон аж. Тэрээр Хонгконгийн хамгийн алдартай, үлгэр жишээ хүмүүсийн нэг байжээ.

Эх сурвалж: www.bbc.com

 


21
angry
4
care
12
haha
12
liked
19
love
117
sad
43
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 8 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 11 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21