Бельги руу илгээсэн гадил дундаас 330 сая долларын үнэтэй кокайн олджээ

О.Шүрэнцэцэг
2023/02/28

Бельги руу хаягласан гадил жимстэй чингэлэгээс ойролцоогоор 8.8 тонн кокайныг Эквадорын цагдаа нар  илрүүлжээ. 

Цагдаагийн командлагч Фаусто Салинасын хэлснээр хар тамхи зорьсон газартаа хүрсэн бол ойролцоогоор 330 сая доллар буюу 275 сая фунт стерлингийн үнэд хүрэх аж.  Эквадор нь хөрш Перу, Колумбид үйлдвэрлэсэн кокайны дамжин өнгөрөх гол гарцуудын нэг болжээ. Өнгөрсөн жил 200 гаруй тонн хар тамхи хураан авсны ихэнх нь энэхүү Гуаякил боомтоос хураагдсан байна. 

Эквадор нь дэлхийн хамгийн том гадил жимсний экспортлогч тул Гуаякилээс дэлхийн өнцөг булан бүрт илгээдэг жимсэн дунд хууль бус ачааг ихээр нуудаг аж. Баривчилгаа нь Бельгийн Дотоод хэргийн сайд Аннелис Верлинден, Европын комиссар Йлва Йоханссон нар Эквадор, Колумбт хийсэн айлчлалтай давхцаж байгаа юм. Хоёр талын албаны хүмүүс хар тамхины наймаатай тэмцэх чиглэлээр Өмнөд Америкийн хоёр улстай хамтын ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. 

Бельги нь сүүлийн жилүүдэд Европын холбооны хэмжээнд хамгийн их хэмжээний кокайн хураан авсан улс болсон бөгөөд Антверпен боомт нь хууль бус хар тамхины гол нэвтрэх цэг болжээ. Хар тамхи, мансууруулах бодисын донтолтыг хянах Европын хяналтын төвийн захирал Алексис Госдел энэ сарын эхээр "Кокайны өсөн нэмэгдэж буй урсгал Европын холбоог бүхэлд нь заналхийлж байна. Кокайны зах зээл өргөжин тэлж байгаа нь төрийн байгууллага, засаглал дахь хүчирхийлэл, авлига хээл хахуулийг нэмэгдүүлж байгаа нь маш их санаа зовоож байна" гэж онцолсон. Эквадорт хар тамхины хууль бус наймаатай холбоотой хүчирхийлэл Мексикийн хүчирхэг картелүүд ашигтай бизнест хяналтаа тогтоохын тулд орон нутгийн гэмт бүлэглэлүүдэд нэвтэрч орсноор эрс нэмэгджээ. Шоронгууд дүүрч, торны цаана байгаа сөргөлдөөнтэй бүлэглэлүүдийн хоорондын зодоон олон хүний аминд хүрсэн.

Эх сурвалж: Vanessa Buschschlüter/ BBC News


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 8 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 11 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21