МҮЭХ: Эхний улиралд багтаан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоохыг шаардаж байна

О.Шүрэнцэцэг
2023/02/28

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Томоохон баялаг хулгайлсан хэргүүдийг хууль хяналтын байгууллага удаан шалгаж байна. Замхруулах гэж байна. Хулгай луйвар хийж байгаа хүмүүс бие биедээ барьцаалагдаад, тодорхой хэсэг хүмүүсийг ил гарсан болгож, асуудлаа дарж болохгүй. Авлига авч, баялаг хулгайлсан хүмүүст арга хэмжээ тооцохгүй бол бид дараагийн шатны тэмцлийг өрнүүлэхэд бэлэн. 

Монгол Улсын өрийн асуудал олон улсад хурцаар тавигдаж байна. Улсын төсвийг УИХ, Засгийн газраас гадна ард түмнээрээ ярилцдаг болмоор байна. 

Нийгмийн даатгалын багц хуулийг энэ хаврын чуулганаар УИХ хэлэлцэнэ. Үр өгөөжийг нь сайжруулахын тулд өвлүүлэх ёстой. Эрчүүдийн 50 хувь нь 16-59 насандаа нас бардаг. Тэтгэврээ авч чадахгүй нөхцөл ийм өндөр байгаа юм. Гэтэл Нийгмийн даатгалын шинэчилсэн найруулгын төсөл дээр тэтгэвэр авч байгаа хүн нас барвал 20 хувийг нь ар гэрт өвлүүлнэ гэж заасан байна. Харин тэтгэвэр авч байгаагүй бол юу ч олдохгүй. Тэтгэврийг өвлүүлэх асуудлыг хуульд шударгаар заах хэрэгтэй. 

Мөн тус хуулийн төсөл дээр 2025 оноос хөдөлмөрийн хүнд нөхцөлийг байхгүй болгоно гэж байна. Гэтэл нийгмийн даатгалын шимтгэл хамгийн их төлдөг хүмүүс хамгийн их баялаг бүтээж байгаа. Тиймээс уг хуулийн төслийн энэ заалтыг эсэргүүцэж байна. Хэрвээ уг заалт хуульд энэ хэвээрээ орвол бид орон даяар тэмцлийн арга хэмжээнд шилжих болно. 

2030 оноос эрэгтэй, эмэгтэй ялгаагүй 65 насандаа тэтгэвэрт гардаг болно гэж дээрх хуулийн төсөлд оруулсан байна. 65 насандаа тэтгэвэрт гардаг Япон, АНУ зэрэг орон бий. Тухайн улсын дундаж наслалт 85. Харин манай улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66, эмэгтэйчүүдийнх 76. 

Тэтгэврийг долоо биш таван жилийн дунджаар тогтоодог болгох талаар ярьж байна. МҮЭХ энэ асуудлыг байж болохгүй зүйл гэж эсэргүүцэж байгаа. Сүүлийн таван жилдээ хамгийн өндөр нийгмийн даатгал төлж байна. Энэ бол шударга зүйл биш. 2012 онд 16,000 хүн тэтгэврээ хуурамчаар тогтоолгож авсан. Шударгаар амьдарч байгаа хүмүүсийнхээ эрх ашгийг бодмоор байна" гэв. 


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 8 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 11 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21