ЦЕГ: Хөргөгч, зурагт зэрэг эд зүйлээ хулгайд алдсан хохирогчийг хайж байна

О.Шүрэнцэцэг
2023/02/28

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах иргэн “М”-ийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлсан гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас шалган, сэжигтэй этгээдийг тогтоон шалгалтын ажиллагааг хийж байна. Шалгалтаар уг этгээдээс Sony Bravia загварын 43 инч, MI загварын 55 инч, Samsumg загварын 43 инчийн нийт 3 ширхэг зурагт, Hitachi брэндийн 1 ширхэг хөргөгч, Мedia брэндийн хоол халаагч 1 ширхэг, LG брэндийн тоос сорогч 1 ширхэг, 7 ширхэг мөнгөн аяга /дунд гарын-4, бага гарын 3/ эд зүйлсийг хураан авсан бөгөөд дээрх эд зүйлсийн хохирогч тогтоогдоогүй байна.

Иймд дараах эд зүйлсийг хулгайд алдсан талаарх дэлгэрэнгүй мэдээллээ Хан-уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 88103211 дугаарын утсаар холбогдож өгнө үү.


Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 9 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 11 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 12 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21