Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг, даалгавар өглөө

О.Шүрэнцэцэг
2023/02/28

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.02.28) Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, гишүүн Д.Цогтбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нар болон Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдэд үүрэг, даалгавар өглөө.

Тэрбээр, улсын хэмжээнд зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг ажил хэрэг болгох ажлыг эрчимжүүлэхийг онцгойлон анхааруулж, асуудал бүрээр Байнгын хороодын Ажлын хэсгүүдийг байгуулж ажиллахыг даалгав. Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга Б.Отгонтөгс, гишүүн О.Амартүвшин, Х.Ганбаатар нарыг баялгийн сангийн асуудлаар, О.Мөнхсайхан, С.Эрдэнэбат нарыг парламентын ардчиллыг бэхжүүлэх асуудлаар тус тус холбогдох Ажлын хэсгүүдэд орж ажиллахыг хүслээ.

Зөвлөлдөх санал асуулгаар иргэдийн хамгийн өндөр хувиар дэмжсэн асуудал бол ард иргэдийг төлөөлөн ажилладаг хяналт шалгалтын бие даасан тогтолцоо бий болгох асуудал байсныг Улсын Их Хурлын дарга энэ үеэр онцолсон юм. Иймд ард түмний өмнөөс төрийг хянадаг тогтолцоо бий болгох шийдэл боловсруулахад анхаарч ажиллахыг тэрбээр Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодод үүрэг болгож, энэ саналыг дэмжиж ажилласан Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ө.Ганхуяг, Д.Моондой, Л.Төр-Од нарт зөвлөв.

Зөвлөлдөх санал асуулгад хөндөгдсөн дөрвөн багц сэдвийг хэлэлцэхэд бүхий л асуудал авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийн сэдэв рүү хэлбийж байсныг тэрбээр сануулаад, энэ бүхнийг үндсээр нь таслан зогсооход чиглэсэн эрх зүйн шийдлийг талаар санал боловсруулах, Засгийн газраас шинэчлэн боловсруулж байгаа Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт зөвлөлдөх санал асуулгын хүрээнд иргэдийн дэвшүүлсэн саналыг тусгахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулсан талаарх тайланг Улсын Их Хуралд танилцуулж, хэлэлцүүлэхийг тус санал асуулгад туслалцаа үзүүлж ажилласан Ажлын хэсэгт даалгаад, Зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох салбар, сэдэв, асуудлаар үйл ажиллагаа явуулж буй эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 8 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 11 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21