Нүүрсэн яндан худалдаж авдаг БНХАУ-ын иргэний дансаар 2.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ

О.Шүрэнцэцэг
2023/03/03

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.

БНХАУ-ын иргэн Д гэх этгээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулан, Монгол Улсын иргэн Б, Г нарыг ажиллуулан автомашины нүүрсэн янданг худалдан авдаг. Тухайн нүүрсэн янданг нунтаглахад нэг ширхэг яндангаас 500-900 грамм бодис гардаг бөгөөд, 500 кг-аар гаалийн бүрдүүлэлт хийж хилээр экспортолдог байсан аж. Тухайн газарт хоёр жил дөрвөн сар ажилласан, БНХАУ-ын иргэн Б-гийн дансны мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд дээрх хугацаанд 2 тэрбум 600 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. 

Түүнчлэн Монгол Улсын хилээр их хэмжээний нүүрсэн яндангийн нунтаг бэлдцийг хаягдал гэсэн нэршилтэйгээр экспортолж байгаа талаар Гаалийн байгууллагын судалгаанд дурджээ. Энэ талаар НЦУГ-ын Дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал мэдээлэл өглөө. Тэрээр "Иргэд автомашин худалдан авах, сольж, борлуулахдаа нүүрсэн янданг харж хэвшихийг уриалж байна. Автомашины нүүрсэн янданг байгаа эсэхийг гагнуур хийсэн эсэх байдлаар мэдэх боломжтой. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 39,857 кг нүүрсэн яндангийн шүүлтүүр Монгол Улсын хилээр гарсан байна. Энэ бол эмзэглүүштэй тоон мэдээлэл. Тиймээс бид хэлэлцүүлэг хийж, гэмт хэргийн талаар тодорхой мэдээлж байна" гэв.  


22
angry
0
care
4
haha
2
liked
1
love
6
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 8 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 11 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21