“Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нарын нэр бүхий яллагдагч нарт таслан сэргийлэх арга хэмжээ авчээ

О.Шүрэнцэцэг
2023/03/03

Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн “Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай Д.Дагвадоржид “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 1-ний өдөр хүлээн авчээ. 

Тус өдөр хянан хэлэлцээд прокурорын гаргасан саналыг үндэслэлтэй гэж үзэн, яллагдагч Д.Дагвадоржид холбогдох хэргийг шийдвэрлэж дуустал түүнийг нэр бүхий бусад яллагдагч нартай уулзахыг хориглож шийдвэрлэсэн байна. 

Д.Дагвадоржийг 2013-2017 оны хооронд 4.1 сая тонн нүүрс худалдаж, худалдан авах дөрвөн удаагийн гэрээг “Таван толгой” ХК-тай байгуулж үүнээс 1,823,965,62 тонн нүүрсийг худалдан авч Монгол Улсын хилээр 2,185,795,47 тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361,498,33 тонн нүүрсийг хууль бусаар хяналтгүй 373 тээврийн хэрэгслээр 1,264 удаагийн давтамжтайгаар экспортод гаргаж нууцаар хууль бусаар нүүрс хулгайлж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй юм. 

Мөн Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн “Тавантолгой Транс” ХХК-ийн санхүү эрхэлсэн дэд захирал байсан Д.Эрдэнэбаяр, хангамжийн менежерээр ажиллаж байсан П.Мөнхчулуун, ерөнхий ня-бо-гоор ажиллаж байсан Ө.Мөнхтайван, ашиглалтын инженерээр ажиллаж байсан З.Эрдэнэбаяр нарт хэрэг хянан шийдвэрлэхэд саад учруулахгүй байх зорилгоор хэргийн бусад яллагдагч нар болон бусад оролцогч нартай уулзахыг хориглох, мөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг хянан хэлэлцээд дараах арга хэмжээг авчээ. 

  • Яллагдагч Д.Эрдэнэбаярыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох,
  • Яллагдагч Ө.Мөнхтайваныг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох,
  • Яллагдагч П.Мөнхчулууныг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох,
  • Яллагдагч З.Эрдэнэбаярыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
  • Харин яллагдагч Б.Түвшинбаярт “Тавантолгой” ХК-ны ТУЗ-ийн даргаар ажиллахыг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг авлаа.

Яллагдагч Д.Эрдэнэбаяр, Ө.Мөнхтайван, П.Мөнхчулуун, З.Эрдэнэбаяр нарыг хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан болон удирдлагаас өгсөн шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж улсад 11,405,595,413 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан /Хөрөнгө завших/ гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.

 

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар 


2
angry
0
care
1
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 9 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 11 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 12 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21