Монгол Улс Facebook, Instagram-д төгрөгөөр Boost хийх боломжтой боллоо

О.Шүрэнцэцэг
2023/03/09

Meta компанийн Authorized Sales Partner буюу зар сурталчилгааны албан ёсны борлуулалтын түншээр Монгол Улсад ажиллах эрхийг Entravision компанийн Ази дахь салбар нь авч манай улсад ажиллах бүтцээ тодорхой болгон зохион байгуулсаныг яамны зүгээс дэмжиж хамтраж ажиллахаа илэрхийллээ.

Олон нийтийн сүлжээнд идэвхитэй хэрэглэгчдийн тоогоор бүс нутагтаа тэргүүлэгч орны хувьд бидний нийтлэг хэрэглэдэг Facebook, Instagram, WhatsApp, Youtube зэрэг апп-тай албан ёсоор хамтран ажиллах, эрх үүрэг тодорхой байх, эрхээ хамгаалдаг, үүрэг хүлээдэг байх зэрэг нь тун чухал.

 Facebook, Instagram, WhatsApp зэрэг апп нь Meta компанид харьяалагддаг. Тодруулбал:

1. Facebook, Instagram платформуудад идэвхжүүлэлтийн төлбөрийг төгрөгөөр хийх.
2. Мета-н платформуудаар үр дүнтэй сурталчилгаа явуулах туршлага, шийдэл дээр мэргэжлийн зөвлөмж өгөх.
3. Meta Blueprint болон бусад сургалтуудаар дамжуулан бизнесийн салбарынханд зар сурталчилгааг үр дүнтэй хийх боловсрол олгоход туслах.
4. Гарч буй асуудал дээр хурдан хугацаанд хариу арга хэмжээ авах тал дээр гүүр болон ажиллах
5. Компанит ажлаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд тань туслах Монгол баг мэргэжилтнүүдийн бүтэц
6. Компанит ажлын үйл явц, үр дүн зэргийг бодитоор хэмжих, тайлагнах, хэрэгслүүдээр хангах юм.

Эдгээр дэмжлэгүүд нь нийгмийн сүлжээг сурталчилгаандаа ашигладаг бизнес эрхлэгчдэд олон давуу талыг үүсгэх бөгөөд илүү үр дүнтэй сурталчилгааны арга барил төлөвшүүлэхэд эергээр нөлөөлнө.

МУ-ын Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас дижитал эдийн засгийн өсөлт хөгжлийг дэмжих бодлого барьж ажиллаж буйн үр дүн сорилт бэрхшээлийн дунд урагшилж л байна.


0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 7 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 8 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 10 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21