ПОС-ын үйлчилгээг гар утсаараа үзүүлэх боломжтой боллоо

О.Шүрэнцэцэг
2023/03/10

Голомт банк Монгол Улсад анх удаа гар утаснаасаа ПОС төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх шийдлийг хэрэглээнд нэвтрүүлж байна. Өөрийн бизнесийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж буй бизнес эрхлэгч та Голомт банкны Soft POS үйлчилгээг ашигласнаар ямар нэг нэмэлт төхөөрөмжийн шаардлагагүйгээр төлбөр, тооцооны асуудлаа хялбар шийдэх боломжтой.

Soft POS нь NFC буюу зайнаас унших технологид суурилсан, андройд үйлдлийн системтэй бүх төрлийн гар утсанд ажиллах бөгөөд та Playstore-оос SoftPos Golomt Bank аппликэйшнийг татан онлайнаар бүртгүүлэх хүсэлтээ илгээхэд л хангалттай.

Үйлчилгээний давуу тал:

  • Төлбөрийн баримтаа утасны дугаараар болон и-мэйл хаягаар илгээх боломжтой
  • NFC технологид суурилсан Master, Visa, Төгрөгийн картуудыг уншина
  • Бүх гүйлгээ ПИН кодоор баталгаажна
  • Бизнес эрхлэгч хувь хүн, байгууллага ашиглах боломжтой
  • Гүйлгээ, буцаалт, нэгтгэл, тайлан зэрэг энгийн ПОС төхөөрөмжийн бүх боломжуудыг давхар хангасан

Soft POS үйлчилгээг Монгол, Англи, Орос хэл дээр, 24/7 цагаар ашиглах боломжтой тул та уг үйлчилгээний хэрэглэгч болж цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өөрийн бизнесийн хүртээмжийг нэмэгдүүлээрэй.  

Голомт банк олон улсын стандартад нийцсэн, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалах систем бүхий олон төрлийн мерчантын үйлчилгээг харилцагчдадаа санал болгодог билээ. Та Голомт банкнаас үзүүлдэг бүх төрлийн Мерчант үйлчилгээний нөхцөл болон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол ЭНД, Soft POS үйлчилгээнд онлайнаар хүсэлт илгээх бол ЭНД дарна уу.

Мөн Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 7 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 8 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 10 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21