“Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсэг "11-11" төвд ажиллалаа

О.Шүрэнцэцэг
2023/03/10

Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсгийнхэн өнөөдөр “Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах "11-11" төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Мөн "11-11" дугаарт холбогдож буй иргэдийн дуудлагыг хүлээн авч, ярилцав. Мэдээлэл өгч буй иргэдийн нэрийг нууцалж, эрсдэл учруулахгүйгаар мэдээллийг нь авах юм.

Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо “Иргэд нэг асуудлын хойноос олон жил хөөцөлдөж байна, газрын асуудал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой иргэдийг чирэгдүүлдэг, хохироодог гэх асуудлыг нэлээд ярьж байна. Бид асуудлыг иргэд, хувийн хэвшлийн нүдээр харахыг эрмэлзэнэ.  “Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд иргэдээс өргөн хүрээнд мэдээлэл авч, дүн шинжилгээ хийж, шаардлагатай шийдвэр гаргахад санал зөвлөмж гаргахаар ажиллаж байна. Энэ ажиллагааг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо, дэмжлэг чухал. Хэрэв гэмт хэргийн шинж чанартай мэдээлэл ирвэл АТГ зэрэг холбогдох  байгууллагад шилжүүлнэ. Мөн иргэд зүгээс төрийн байгууллагаас үйлчилгээ авахад хугацаа их алддаг гэх асуудлыг хөндлөө. ХЗДХЯ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа” гэв.

Ажлын хэсгийн гишүүн, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой, төрийн байгууллагаас үйлчилгээ авахад ашиг сонирхлын зөрчилтэй харилцаа үүсгэдэг байдал нь нууц, далд үйлдэгддэг. Тиймээс иргэдээс мэдээлэл авах тодорхой сувгуудыг үүсгэх нь чухал. Энэ хүрээнд “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсгийн гишүүд “11-11” төв дээр ажиллаж байна. Цаашид мэдээлэл авах сувгийг нэмэгдүүлнэ. Тухайлбал, “И-Монголиа” аппликейшнээр дамжуулан мэдээлэл авахаар бэлтгэл хангаж байна. Мөн шуудангийн бүх салбарт мэдээлэл, баримт материал хүлээн авах шуудангийн хайрцаг ажиллуулна. ЦХХХЯ-наас Ерөнхий сайдын өгсөн чиглэл, үүрэг даалгаврын дагуу  бүх салбарт цахимжилтыг гүнзгийрүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд анхааран ажиллаж байна. Төрийн хүнд суртал, авлигаас сэргийлэх хамгийн гол алхам бол цахимжуулалт“ гэлээ.

Ажлын хэсгийнхэн баасан гараг бүрийн 09:00-12:00 цагт тус төвд ажиллаж иргэдтэй уулзаж,  утсаар мэдээлэл авах юм.  Өнөөдрөөс эхэлж буй тус уулзалт, арга хэмжээнд иргэд талархалтай хандаж байна. Иргэд “11-11” дугаарт хандан “Шүгэл ажиллагаа”-нд мэдээлэл, санал хүсэлтээ хүргүүллээ.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 7 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 8 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 10 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21