"Гурван настай хүүгийн зургаан настай ах хэрэгт гэрчийн мэдүүлэг өгнө"

О.Шүрэнцэцэг
2023/03/14

Гурван настай хүү хойд эцэгтэй зодуулж энэ сарын 8-нд ГССҮТ-д ухаангүй байдалтайгаар хүргэгдэж, хэвтэн эмчлүүлж байгаа. Шалгалтын явцад Л-ийн хамтран амьдрагч Э нь 3-6 насны хөвгүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай Б-г зодсон байж болзошгүй байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. 

Бид хүүгийн аавтай уулзаж тодруулахад "Хүүг маань хойд эцэгтээ зодуулсныг ээж нь цагдаагийн байгууллагаас нуун дарагдуулсан үндэслэлээр баривчилагдсан. Мөн хүүг хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэсэн нь үнэн. Хүүгийн 6 настай ахыг төрсөн аав нь өөр дээрээ авсан" талаараа ярьсан билээ.

Өнөөдрийн байдлаар хүү “ухаан ороогүй, биеийн байдал хэвэндээ, ямар ч өөрчлөлт ороогүй”  байгаа юм. 

Бид энэ асуудлаар ГБХЗХГ-аас зодуулсан хүүгийн ахынх нь сэтгэл санааны байдал ямар байгаа талаар зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр " Ямар нэгэн байдлаар гэмт хэргийн хохирогч болоход хүүхдийн төрөл садан, асран хамгаалагчдын зүгээс үйлдэгдсэн байвал ямар нэгэн эрх ашгийн хохироох үйлдэл гэж үзээд цагдаагийн байцаалт, хууль сахиулахын байгууллага, хүүхэдтэй холбоотой мэдүүлэг тайлбарыг авахтай холбоотойгоор хууль ёсны төлөөлөгчийг томилдог  байгаа. Энэ хүрээнд  манай байгууллагаас төлөөлөгч томилон ажиллуулсан. Тухайн нөхцөлд төрсөн аав байгаа учраас хүүхдийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр нь ажиллаад явж байгаа. 

Зургаан настай хүүгийн хувьд гэрчийн мэдүүлэг өгөх шаардлагатай болсон. Уг хэрэгтэй холбоотойгоор өмгөөлөгч томилон ажиллуулж байна. Мөн аавынхан ах нь хууль ёсны төлөөлөгч давхар ажиллаад явж байна. Өдөр тутамдаа  бид гэмтлийн эмчтэй холбогдож, хүүгийн биеийн байдлыг давхар авч байгаа. Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлэх тал дээр ажиллаж байна. Мөн ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа.

Одоогийн байдлаар аавынх зүгээс ямар нэгэн байдлаар төрийн дэмжлэг авах хүсэлт ирээгүй байна. Зодуулсан хүүгийн ахынхан хувьд гэрчээр байгаа, тухайн үед хамт байсан, бүх зүйлийг харсан байгаа. Сэтгэл санааны хувьд шокийн байдалтай байгаа. Үүнтэй холбоотойгоор манай зүгээс сэтгэл зүйч томилоод ажиллаж байна.


7
angry
3
care
1
haha
5
liked
8
love
51
sad
13
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 7 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 8 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 10 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21