Загвар өмсөгч Эбби Чойгийн гэр бүлийнхэн шарил таних ажиллагаанд иржээ

О.Шүрэнцэцэг
2023/03/14

Хонгконгийн хамгийн алдарт загвар өмсөгч, инфлюнсер Эбби Чойгийн хэрцгийгээр хөнөөгдсөн аллагад хуучин нөхөр, хадмууд нь буруутай болохыг анхан шатны мөрдөн байцаалтаар тогтоож, шүүхэд шилжүүлсэн. 

Хонгконгийн хэвлэл мэдээллийн HK01-д мэдээлснээр, 2сарын 28-нд Эбби Чойгийн найз нөхөд, гэр бүлийн гишүүд загвар өмсөгч бүсгүйн цогцсыг танихаар Фушаний шарил хадгалах газарт ирсэн байна. Шарил хадгалах газраас 2 цагийн дараа тэднийг буцах үед гашуудаж буйгаа болон талийгаачид хүндэтгэл үзүүлж буйгаа илэрхийлэн хэвлэл мэдээллийнхэн хэсэг чимээгүй байжээ. 

Талийгаачийг нас барсныг зарласнаас хойш 7 хоног өнгөрч байхад түүний биеийн зарим хэсгүүд олдоогүй байна. Шарил хадгалах газарт ирэхдээ загвар өмсөгч бүсгүйн ээж одоогийн хүргэнээрээ түшүүлэн иржээ. Тэд цаасан хүүхэлдэй болон бусад эд зүйлсийг авчирч талийгаачийн төлөө залбирах ёслол хийжээЗалбирлын үеэр Эбби Чойгийн ээж “Охин минь, ээж чинь чамтай дахиж уулзаж чадахгүй. Охиныхоо сайхан сэтгэлийг энэ амьдралд хангалттай хүртлээ, их баярлалаа. Охины амь насыг хөнөөсөн этгээдүүдийг "ямар ч ухамсаргүй араатнууд" гэж уйлан хайлан хэлж байв. 

Эбби Чой 2016 онд ТамЖай Юннан Миксиан рестораны сүлжээг үндэслэгч Там Чук Кваны хүү Крис Тамтай гэрлэсэн. Гэвч тэд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр Крис Там эхнэрийнхээ хуучин хадмуудтайгаа ямар харилцаатай байсныг мэддэг, тэр ч байтугай тэдэнд тусламж өгөхийг нь дэмждэг байжээ. Тэрээр мөн Эбби Чойгийн өмнөх нөхрийн 2 хүүхдийг өөрийн хүүхдүүд шиг өсгөсөн. Крис цаашид ч Эбби Чойгийн өмнөх нөхрийн хүүхдүүдийг асран халамжлахаа амласан гэнэЭбби Чойгийн одоогийн нөхөр энэ амьдралдаа эхнэртэйгээ уулзсандаа талархаж явдгаа хэлж, Эбби үргэлж өөрийг нь дэмжиж, маш их хайрладаг байсан, 4 хүүхэд нь бүгд хэчнээн хөөрхөн хүүхдүүд гэдгийг, эхнэр нь түүний хамгийн том аз байсныг дурсан ярьжээ. Тэдний хүүхдүүд 3-10 настай аж. 

Эх сурвалж: HK01

 


8
angry
5
care
5
haha
6
liked
10
love
112
sad
26
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 7 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 8 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 10 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21