Оскарын шагнал гардуулах ёслолын сонин сайхнаас

О.Шүрэнцэцэг
2023/03/14

2023 оны 3-р сарын 12-нд Калифорнийн Холливудын Долби театрт 95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө.

Дуулиант нээлтийн үг-“Хүн алгадвал шилдэг эрэгтэй жүжигчний шагнал олгоно”

Өмнөх 2022 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Уилл Смит тайзан дээрх инээдмийн жүжигчин Крис Рокыг алгадсан тухай энэ жилийн ёслолын зохион байгуулагчид болон үзэгчдийн зүгээс олон асуултууд ирж, хүмүүс ярьж байсныг Жимми Киммел энэ 2023 оны Оскарын нээлтийн үг хэлэх үеэрээ онцлон дурдаад, үүнтэй холбоотой бас нэгэн хошигнол хэлээд амжив.

Смитийн эхнэр Жада Пинкетт Смитийн талаар хошигнол хэлсний дараа тайзан дээр инээдмийн жүжигчин Крис Рокыг алгадсан маргаантай мөчийн талаар, энэ үйл явдал хамгийн их яригдах сэдэв болж, 2023 оны арга хэмжээнд энэ тухай хэрхэн дурдах бол гэж олон хүн сонирхож байв.

Нээлтийн төгсгөлд Киммел хэлэхдээ: "Бид хэн нэгэнд алгадуулахгүй, аюулгүй байдалд байгаа эсэхээ мэдэхийг хүсэж байна, хамгийн чухал нь аюулгүй байдал шүү дээ. Театрт хэн нэгэн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд хатуу бодлого баримталдаг. Гэхдээ алгадах хүн шагнал хүртэхээр болвол ямар ч байсан Оскарын шагнал гардуулж, 19 минут үг хэлэхийг зөвшөөрөх л болно." гэв.

Тайзан дээр хүн алгадсаныхаа дараахан Смит “Хаан Ричард” дүрээрээ “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал хүртэж, нулимс дуслуулан хэлсэн үгс нь үзэгчдийн алга ташилтаар дүүрэн байсныг онцлов. 


Азийн анхны “шилдэг эмэгтэй дүр”

Энэ удаагийн ёслолын гол хүн Хятадын алдарт жүжигчин Мишель Ёо байлаа. Саяхан л кино урлагийн бүх шагналуудыг хамсан "Everything Everywhere All at Once" киногоор Мишель "Шилдэг эмэгтэй дүр"-ийн шагнал хүртэл, тус кино багийнхан “Шилдэг найруулагч”, “Шилдэг зохиол” зэрэг 11 номинацид нэр дэвшиж, нэр хүндтэй 7 шагналын эздээр тодорсон.

Мишель Оскарын шилдэг дүрийн шагнал хүртсэн анхны ази жүжигчин болж байна. Энэ кино "Шилдэг эрэгтэй дүр"-ээс бусад номинацид нэр дэвшсэн. Дэлхийн кино урлагт Австралийн нэрийг өндөрт авч явдаг жүжигчин Кейт Бланшетт, Кэтрин Мартин, Мэнди Уолкер, Лаклан Пендрагон нар 95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр шилдэг шагналуудад өвдөг шороодов. Бланшетт "Tár" киногоор "Шилдэг эмэгтэй дүр"-д нэр дэвсэн ч шагналаа "Everything Everywhere All at once" киноны Мишель Ёо-д алдсан нь нэлээд гэнэтийн зүйл боллоо. Мартин нөхөр Баз Лурманы "Элвисийн намтар" киногоор "Шилдэг хувцасны загвар", "Шилдэг дизайн", "Шилдэг зураг" зэрэг 3 номинацид нэр дэвшсэн ч эдгээр төрөлд мөн ялагдсан байна. Уолкер "Шилдэг зураглаач" номинацид нэр дэвшсэн бол Лурман найруулагчийн төрөлд нэр дэвшээгүй аж. "Qweensland" хүүхэлдэйн кино мөн энэ төрөлд ялагдсан.

Холливудад гялалзсан Волливуд

Энэ жилийн шагнал гардуулах ёслолын "Шилдэг эх дуу"-гаар RRR-ийн "Наату Наату" дуу, "Шилдэг богино хэмжээний баримтат кино"-гоор "The Elephant Whisperers" шалгарч, шилдэг шагналуудыг хүртсэнээр Энэтхэг улс Оскарын наадамд хүч түрлээ. Тэднийг Холливудаас Холливудад гялалзлаа хэмээн онцолж байна.


Хамгийн хүнлэг хувцаслалт

Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолын бас нэгэн яригдах сэдэв нь хүрэлцэн ирсэн алдарт жүжигчид, олны танил эрхмүүд, арын албаныхан болон багийнхан “дэлхийн өнцөг булан бүрээс дайны хөлд нэрвэгдэн дүрвэсэн, дүрвэсээр буй дүрвэгсдийг хүндэтгэх, тэдэнд дэмжлэг үзүүлэхийг уриалж буйгаа” илэрхийлэн энэ удаагийн ёслол болон өөр хэд хэдэн шагнал гардуулах ёслолд цэнхэр тууз зүүж, цайвар цэнхэр өнгийн хувцас өмсөж ирсэн байв.

Хамгийн хүндэтгэлгүй хувцас

Хар арьст эмэгтэйчүүдэд Оскар боломж олгодог гэдгийг салбарын томоохон шагналууд харуулдаг. Тэдний нэгэн төлөөлөл болох залуу жүжигчин Темс энэ удаа шагналд нэр дэвшсэн. Темс ёслолын ажиллагаанд ирэхдээ Lever Couture брэндийн хуримынд зориулагдсан болов уу гэмээр гоёмсог атлаа нэлээд нүсэр цагаан даашинзтай, мөн овор хэмжээ ихтэй толгойн гоёлтой хүрэлцэн ирсэн нь шүүмжлэлд өртөөд байна. Нэгэн алдартан түүний зургийг Твиттерт тавьж, хажууд нь болон эргэн тойронд нь суусан хүмүүстээ хэчнээн төвөг удаж буйг нь дурдаад, өмнөөс нь уучлал гуйсан үгс нийтэлжээ.

Эх сурвалж: https://www.independent.co.uk/arts-entertainment/films/news


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 7 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 8 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 10 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21